Согтууруулах ундаа бөөнөөр нь худалдаалах тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо
Саяхан энэ газруудад импортын болон эх орны үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, баталгаажилт технологи стандартын шаардлагын биелэлт, эрүүл ахуй ариун цэвэр, худалдаа үйлчилгээний байдалд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар ноцтой зөрчил илэрсэн, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан Азанд, Эв эрэн, Сан билэг, Барс кирдит, Морьтон Монгол зэрэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож архи согтууруулах ундаа худалдахыг хоригложээ.
Мөн хоёр сая 750 мянган төгрөгийн торгууль ногдуулж, хоёр сая гаруй төгрөгийн согтууруулах ундааг улсын орлого болгосон байна. Тухайлбал, тус худалдааны төвд үйлд ажиллагаа явуулдаг Тод чанар ХХК-ийн бөөний худалдааны төвийн согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Учир нь тус компанид Баянгол дүүргийн үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, цагдаагийн хэлтсээс удаа дараа мэдэгдэл өгч согтууруулах ундаа худалдахыг зогсоох, шаардлага өгсөн боловч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсаар байжээ. Иймд тус компанийн худалдаж байсан 456 ширхэг архийг улсын орлого болгож, 53 ширхэг архийг устгасан байна.
2006.06.20 Монголын мэдээ