Хорватын багийн тамирчид зодолджээ
Хувцас солих өрөөнд байх үедээ Герта-гийн хамгаалагч Шимунич, Вердер-ийн довтлогч Класничтай барилцаж авенаар зодоон эхэлжээ. Шимуничийн талд Ювентус-т тоглодог Роберт Ковач орсноос зодоон хүрээгээ тэлж эхлэв. Харин дасгалжуулагч Златко Кранчар цагаа олон орж ирэн тамирчдаа салгаж бүгдийг нь шүршүүрт орохыг тушааснаар асуудал нэг тийшээ шийдэгдсэн гэнэ.
(Өнөөдрийн монгол 117/287)