Ахмадууд хотын даргатай уулзаж гомдлоо барав

Хариуг хүлээж ядсан ахмадуудын арга барагдаж өөрсдийн биеэр ирж хотын даргатай уулзахаар үүдийг нь сахиж суугаа нь энэ. Нилээн хүлээлгэсний дараа хотын дарга ахмадуудыг хүлээн авч уулзлаа. Өргөх бичигт ахмадын байрыг Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай Зам инвест компанид газрыг нь зараад гэрчилгээг нь олгосон байна. Ингээд зогсохгүй улсын мэргэжлийн хяналтын газраас энд хүн суух боломжгүй гэсэн акт бичиж буулга гэсэн шийдвэр гаргажээ. Ахмадын хороо энэ шийдвэрийг эсэргүүцэн энэ байрны суурь нь гэмтэлгүй учир нурахгүй, бид өөрсдөө засвар хийгээд үйл ажиллагаагаа явуулмаар байна гэжээ. Хотын дарга та нарын байрыг буулгаад оронд нь өндөр барилга барьж өгнө гэж хэлээд хуралтай гэсэн шалтаг тоочин гарч одлоо. Олигтой хариу сонсч чадаагүй бухимдсан ахмадууд өлсгөлөн зарлана гэсээр хоцорсон юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button