Засаг дарга Д.Очирбатын хууль бус үйлдэл хэрээс хэтэрчээ

Чингэлтэй дүүргийн гүйцэтгэх засаглалын тэргүүн, танай намын гишүүн Д.Очирбатын хууль бус үйл ажиллагааны талаар танд сонордуулахаас өөр аргагүйд хүрлээ.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Очирбат 2004 оны наймдугаар сарын 11-нд 138 тоот захирамж гаргаж, Тамгын газрын дарга Д.Алтанцэцэгийг ажлаас нь үндэслэлгүй халсан билээ.
Д.Алтанцэцэг нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдлоо гаргасан юм. Салбар зөвлөл нь 2004 оны арваннэгдүгээр сарын 12-ны 16 тоот тогтоолоор гаргасан дүгнэлтдээ Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны наймдугаар сарын 11-ний Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 138 тоот захирамж эрх зүйн үндэслэлгүй гарсан байна гэж дүгнэсүгэй гэж заасан болно.
Д.Алтанцэцэгийн ажлаас халагдсан асуудлыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх авч хэлэлцээд 2005 оны дөрөвдүгээр сарын 13-нд 47 тоот шийдвэр гаргаж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22-ын нэг дэх хэсгийг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 138 дугаар захирамжийг хүчингүй болгосугай. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Алтанцэцэгийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны /5 сар 13 хоногийн/ цалин 780810 төгрөгийг гаргуулан олгохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад үүрэг болгосугай гэсэн шийдвэр гаргасан юм.
Мөн Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2005 оны зургадугаар сарын 6-ны 90 тоот магадлалд, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2005 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 46 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын давж заалдах журмаар тавьсан гомдлыг хангахгүй орхисугай гэж заажээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2005 оны есдүгээр сарын 26-ны 34 тоот тогтоолд, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2005 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 46 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны 2005 оны зургадугаар сарын 6-ны өдрийн 90 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Очирбатын гомдлыг хангахгүй орхисугай гэж шийдвэрлэсэн билээ.
Ийнхүү гурван шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор Д.Алтанцэцэг буруугүй, Засаг дарга Д.Очирбат буруутай болохыг нь хөдлөшгүйгээр тогтоосон юм.
Монгол Улсын иргэн хуулиа дээдэлдэг, шүүхийн шийдвэрийг ёсчлон биелүүлэх үүрэгтэй гэж би бодож явдаг. Гэтэл Д.Очирбат шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж, хуулийг юмын чинээнд бодохгүй байна.
Д.Очирбат гурван шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг биелүүлэхгүй байсан тул Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2005 оны зургадугаар сарын 23-нд шүүгчийн 166 тоот захирамж гаргаж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2005 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 46 тоот шийдвэрийг албадан биелүүлэхийг зааж өгсөн билээ. Үүний дагуу 2005 оны аравдугаар сарын 17-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг биелүүлэх тухай 303 тоот тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргасан юм. Үүнээс хойш Д.Очирбат нь шийдвэр гүйцэтгэгчээс санаатайгаар зайлсхийж явсаар зургаан сар болсон тул шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн гэж үзэн Д.Очирбатыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд шилжүүлмэгц Д.Очирбат 2006 оны дөрөвдүгээр сарын 12-нд 57 тоот захирамж гаргаж Засаг даргын Тамгын газрын даргаар Д.Алтанцэцэгийг эргүүлэн авсан атлаа хэдхэн цагийн дараа буюу 2006 оны дөрөвдүгээр сарын 13-нд 61 тоот захирамж гаргаж ажлаас нь хоёр дахь удаа хууль бусаар үндэслэлгүйгээр халсан байна. Энэ нь, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлэхгүй байгаа Д.Очирбатыг дуудмагц Д.Алтанцэцэгийг ажилд эгүүлэн авсан дүр үзүүлж, захирамжийнхаа нэг хувийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өгч, өөрт холбогдох хэргээ хаалган шүүхийг хуурч аргалах гэсэн хорон муу үйлдэл юм. Д.Алтанцэцэгийг бас дахин хохироон доромжилж байгаа энэ хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэн миний бие хэвлэлийн бага хурал хийлгэж, Монгол Улсын хуульд захирагддаггүй, хуулиас дээгүүр эрх мэдлийг өөртөө олгосон Д.Очирбатын хууль бус ажиллагааны талаар олон түмэнд мэдээлсэн билээ.
Д.Очирбат нь 2006 оны дөрөвдүгээр сарын 13-нд Д.Алтанцэцэгийг ажлаас халахаар гаргасан захирамжийнхаа үндэслэлийг тайлбарлаж чадахгүй байснаа, 2004 онд Засаг даргын нөөц хөрөнгөөс 30 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан байхад хяналт тавиагүй гэсэн шалтгаанаар ажлаас халсан гэж ор үндэсгүй зүйл сэдэн, ажлаас халсан шалтгаанаа тайлбарласан юм. Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2004 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн баримтын шалгалтын дүгнэлтийг үзэхэд тус тамгын газарт ямар ч зөрчил дутагдал илрээгүй, ямар нэгэн акт тавигдаагүй байлаа.
Ийнхүү Д.Алтанцэцэгийг гүжирдэж, хоёр дахь удаагаа хууль бусаар ажлаас нь халж, хууль дээдлэх болон төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчиж байгаа дүүргийн Засаг дарга Д.Очирбатын увайгүй, зарчимгүй, хууль мэддэггүй, мэдсэн ч биелүүлдэггүй үйл ажиллагааг газар авахуулахгүйн тулд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс тусгай комисс томилж шалгуулан, дүгнэлт гаргаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үүрэгт ажилдаа харшлах ноцтой зөрчлийг удаа дараа гаргаж байгаа тул Д.Очирбатыг огцруулах хүртэл арга хэмжээ авч өгөхийг хүсч Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга Д.Тунгалагт өмгөөлөгч миний бие албан ёсоор хүсэлтээ тавьсан ч авч хэлэлцсэнгүй. Миний бие хуулиа дээдэлж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын хууль бус захирамжийг хянуулахаар дээд шатны Засаг дарга болох Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярт Д.Алтанцэцэгийг албан ёсоор гомдлоо гаргахыг зөвлөсний дагуу хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаар хүсэлтээ тавьсны хариуг бичгээр өгөхгүй өдийг хүртэл бас л саатуулсаар байна.
Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр өмгөөлөгч надтай уулзаад Д.Алтанцэцэгийг ажилд нь эгүүлэн ав гэж Д.Очирбатад үүрэг өгчихсөн, та санаа зоволтгүй гэж хэлсэн бөгөөд энэ үед бид хоёрын дэргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хариуцлагатай ажилтан хамт байсан билээ. Би Нийслэлийн Засаг даргын үгэнд итгэж үнэмшсэн. Энэ тухай Д.Очирбатад хэлэхэд Батбаяр дарга намайг Д.Алтанцэцэгийг ажилд нь ав гэж хэлсэн гэсэн атлаа бас л Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг биелүүлэхгүй байна.
Шүүхийн шийдвэрийг тоглоом шиг санаж өнөөдөр нь ажилд авчихаад маргааш өглөө нь халдаг, түүгээр ч зогсохгүй Нийслэлийн Засаг даргын үгэнд ордоггүй, гүйцэтгэх засаглал болон намаа хуулийн дээр тавьчихсан арчаагүй зан гаргаж, өөрийгөө юунд ч захирагдахгүй гэсэн ойлголттой байна.
Танд Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Д.Очирбатын харьяалагдах намын даргын хувьд энэхүү захидлыг бичиж байна. Д.Очирбатад хууль үйлчлэх юм уу, хуульд захирагдах юмуу гэдгийг үнэхээр ойлгохгүй байгаа учраас үүнийг бичлээ.
Гүйцэтгэх засаглал нь хуулийг иргэдэд сурталчилах өөрөө хэрэгжүүлэх үүрэгтэй. Д.Очирбат нь таны нэрийг ч хүртэл барьж энэхүү хууль бус үйл ажиллагааг хийж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Монгол Улсад Шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй, хуулийг уландаа гишгэдэг ийм жишиг тогтвол шүүх, засаглал болон гүйцэтгэх засаглалын нэр хүнд унах бөгөөд одоо ч гэсэн унасаар байна.
Хуулиа дээдлэх ариун ёс алдагдаж, түүнд танай намын төлөөлөл болсон дүүргийн Засаг дарга Д.Очирбатын хууль бус увайгүй үйл ажиллагаа нөлөөлж байгаад шударга хуулчийн хувьд, хүний эрхийг тууштай хамгаалах албан үүрэгтэй өмгөөлөгчийн хувьд энэхүү захидлыг танд хэвлэлээр дамжуулан илгээж байна.
Монгол Улсын иргэн, төрийн жинхэнэ албан хаагч, төрийн албаны тэргүүний ажилтан Д.Алтанцэцэг ажил амьдралаараа хохирч, дүүргийн Засаг дарга Д.Очирбат хууль зөрчөөд, би юунд ч дийлдэхгүй гэж хууль, шүүхийг доромжлоод дийлэх юм уу. Энэ мэт Засаг дарга олширвол нийгэм, иргэд асар их хохирох болно. Надад гагцхүү үнэн хэрэгтэй байна.
Ерөнхий сайд аа. МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд та өөрийн намын гишүүн Д.Очирбатын асуудлыг хууль ёсоор шалгуулж, Д.Алтанцэцэгийг ажилд нь эргүүлэн томилж, иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу бичгээр /хэвлэлээр/ хариу өгөхийг Танаас хичээнгүйлэн хүсье.

Xүндэтгэсэн Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Н.СОСОРБАРАМ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button