Кама Сутрагаас
Хосууд биеийн бїхий л хэсгээр ялангуяа сэрлийн цэгїїдээр зөөлөн илэх нь сексийн мэдрэмжийг өндөрсгөнө.
Толгойноос аваад хөлийн хуруу хїртэл бїх биеэр нь зөөлөн аажуухан илж ирвэгнїїлнэ. Нэг илсэн газраа ахин давтан илэх нь сэрлийг ихээр өдөөдөг. Ингэхдээ хамтрагчийнхаа биеийг өөрийн бие шиг мэдэрч, сэтгэл хөдлөлийг нь анзаарч байх нь чухал. Иллэгийг хэт сунжруулах, сэрлийн бус цэгїїдэд удаан илэх нь сэрэл бууруулж болзошгїй! Хамтрагчдаа сайхан сэтгэгдэл төрїїлэхийн тулд орчинг урьдчилан бїрдїїлбэл төгс энхрийлэл болж чадна. Жишээлбэл гэрэл асаасан эсвэл унтраасан орчноос лаа асаасан өрөө, халуун банн зэрэг нь сэрлийг ихээр хөдөлгөдөг.
Наалдах ба шїргэлцэх
Хосууд бие биенээ илж сэрэлдїїлэх боломжгїй їед наалдах ба шїргэлцэж хамтрагчаа аажим сэрэлдїїлж болно. Ингэхийн тулд босоо суугаа, хэвтээ аль ч нөхцөлд шїргэлцэж болно. Биеийн нїцгэн хэсэгт ойртон зөөлөн, удаанаар шїргэлцэх нь сэрлийг ихээр өдөөдөг. Танд хэн нэгний зїгээс ийм өдөлт ирвэл та цочиж сандран бусдын анхаарлыг таталгїйгээр өөрийн дотоод сэтгэлийг сонсон хайр дурлалын амтанд шунаад їзээрэй.
үргэлжлэл бий