Огцрохоосоо өмнө…

Эрчим хүчний өрийн асуудлыг энэ салбарын түүхэнд бараг анх удаагаа Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлэх нь бололтой. Эрчим хүчний салбарт үүссэн хэдэн тэрбум төгрөгийн өр, авлагын асуудлыг нэг тийш цэгцэлж, цаашид тус салбарынхан санхүүгийн байдлаа эрс өөрчлөх бодлогыг тодорхойлох юм байна. Түүнчлэн Эгийн голын усан цахилгаан станцын санхүүжилтийг шийдвэрлэж, Хийжүүлэх хөтөлбөрийг нааштайгаар авч үзэхээр болсон ажээ.

Таван сум хэн бэ?


Алун гоо эхийн таван сумны тухай домгийг сонсоогүй монгол хүн үгүй биз ээ. Тэгвэл орчин цагийн таван сумны эзэд нь М.Энхсайхан, Ж.Батхуяг, М.Сономпил, Ж.Наранцацралт, Ц.Цолмон нар гэнэ. Тэднийг шинээр байгуулсан үндэсний шинэ намын лидерүүд гэдгийг улстөрчид хэдийн мэдэх болсон. Yндэсний хэв маягаа дагана гэж тунхаглаж байгаа М.Энхсайхан нар Таван сум хэмээх намын сонинтой болоод амжжээ. үүнийг нь саарал ордныхон эв нэгдлийн таван багц сум гэхээсээ илүүтэй шинэ намын УИХ, Засгийн газар дахь таван толгой гэж тайлбарлаж байна.

Ардын эрх сонин 120 /399/

М.Наран

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button