Аврагчид цаг алдалгүй тусламж хүргэх ёстой
Тэрбээр санаа иийлдэг, мәргэжил нэгтэй нөхөдтэигээ хамтарч энэ оны гуравдугаар сараас Эрүүл мэндийн баг байгуулж ажиллаж байгаа аж.
-Эрүүл мэндийн баг гэхээр л сонирхолтой санагдаж байна. Өмнө нь ийм зүйл сонсож байсангүй ?
-Тийм шүү. Ийм үйлчилгээ манайд байгаагүй. Гэхдээ өнөөдөр энә үйлчилгээ дутагдаж байгаа болохоор л энэ бүхэн гарч ирсэн юм. Нэг ёсондоо цаг хугацааны шаардлагаар гарч ирсэн шинэ үйлчилгээ гэж болно. Харин дэлхийд бол байдаг үйлчилгээ юм шуү дээ. Мэдээж ихэнх хүмүүст сонин, содон юм шиг санагдаж байгаа байх.
-Би ойлгохдоо эрүүл мэндийн багийнхан аврагч нартай хамтарч ажиллана. Тэр ч бүү хэл аврагчид д энэ үйлчилгээг хүмүүст хийж чаддаг байх ёстой гэж ойлгосон?
-Зөв л дөө. Зүгээр нэг захын жишээ ярихад л манайд ажиллаж байгаа аврагчид байна. Гал гарлаа гэхэд аврагчид хүмүүсийг зөвхөн галаас гаргаад орхидог. Гэтэл галаас аварсан тэр хүн нь ухаан алдсан, угаартсан байж болно шүү дээ. Харин тэр хүнийг түргэний эмч ирж эмчилгээ хийтэл тэр хүн ухаан алдана уу яана байж л байдаг. Энэ хугацаанд маш их цаг алдаж байгаа шүү дээ. Магадгүй ингэж эмнэлгийн тусламж хүлээсээр байгаад тэр хүн нас барж ч болно. Үгүй ядаж л хугацаа алдана шүү дээ. Тиймээс л ийм хүмүүст цаг алдалгүй авах ёстой тусламжийг нь өгөхийн тулд эрүүл мэндийн багийн тусламж маш чухал байгаа юм. Бүр энгийн хэлэхэд л гамшгаас аварч байгаа аврагч дын хажуугаар хумууст цаг алдалгүйгээр эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх л гэсэн үг. Харин аврагч нар зөвхөн хүний амь, эд херөнгийг л уг аюулаас гаргаж авардаг болохоос үзүүлэх боломжгүй байдаг юм шүү дээ. Тиймээс л ямар нэг гамшигт өртсөн хүмүүс түргэний дуудлагын эмч нарыг иртэл эмнэлгийн ямар нэг тусламж авч чаддаггүй байсан юм. Энэ байдлыг л эрүүл мэндийн баг үгүй хийх гэж байгаа юм шүү дээ.
-Уучлаарай. Та сая хэлсэн аврагчид хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх чадваргүй байдаг гэдгээ жаахан тодруулахгүй юу?
-Энэ үгийг шууд тэгээд ойлгоход бас хэцүү л дээ. Тиймээс хүмүүст сайн ойлгуулахын тулд би нэг жишээ хэлье. Өмнө нь манайд аврагч усанд живсэн хүнийг гаргасан ч эмнэлгийн тусламж үзүүлж чадахгүй байснаас тэр хүн нь амиа алдсан тохиолдол гарч байсан. Учир нь тэр аврагч усанд живсэн хүнд анхан шатны болон эмнэлгийн тусламж үзүүлэхийг мэддэггүй байсан байж л дээ. Мөн нурангинд дарагдсан хүнийг хэрхэн гаргаж аврахыг мэддэггүйгээс тухайн хүнийг тэр газраас нь хурдан гаргая гэсэндээ суга татсанаас амь насанд нь аюул учруулсан байдаг. Тиймээс энэ харамсалтай, эмгэнэлтэй байдлыг дахин гаргахгүйн үүднээс Эрүүл мэндийн баг-ийнхан ажиллана гэсэн үг юм. Мән аврагч бусдыг аварчихаад эмнэлгийн тусламжийг хүлээх биш. Харин ч цаг алдалгүй, яаралтай тусламжийг нь бүрэн дүүрэн өгөх чадвартай байх ч хэрэгтэй юм. Тиймээс бид ажлаа аврагчдын энә чиглэлийн сургалтанд хамруулж байгаа юм шүү дээ.
-Эрүүл мэндийн баг-т ямар хүмүүс байгаа вэ. Байгуулагдаад бараг гурван cap болж байгаа гэж сонссон. Хэдийгээр богино хугацаа ч гэсэн хийсэн ажлыг чинь сонирхож болох уу?
-Эрүүл мэндийн баг-т манайхаас таван эмч нар орж байгаа. Хэдийгээр өөр өөр салбарт ажилладаг ч эдгээр эмч нар хамтарч ажиллах бүрэн боломжтой хүмүүс. Энд мониторингийн асуудал хариуцдаг, ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэдэг, байгууллага хамт олны эрүүл мэндийг хариуцдаг ч эмч нар байгаа. Эруүл мэндийн баг нь гамшгийн үед хэрхэн хамгаалах. Гамшиг болохоос өмнө түүнээс хэрхэн сэргийлэх, хэрхэн ажиллах стратегийг боловсруулан гаргаж байна. Мән нийслэлийн Онцгой байдлын газар, орон нутгийн Онңгой байдлын хэлтсүүдийн аврагч нарын дунд эмнэлгийн анхан шатны тусламжийг хэрхэн хүргэх талаар аврагчдын дунд сургалт явуулсан. Энэ бол үнэхээр том ажил гэж бодож байна. Мөн тэсрэлт, дэлбэрэлт болсон тохиолдолд хэрхэн ажиллах талаар аврагчдын дунд сургалт явууллаа. Бидний хувьд эдгээр сургалтыг цагаа олсон ажил болсон гэж дүгнэж байгаа. Учир нь саяхан манайд ойрхон хугацаанд хоёр ч удаа дэлбэрэлт болсон шүү дээ.
-Хийсэн ажил чинь ийм байдаг байж. Харин эрүүл мэндийн багийн гол зорилго юу вэ?
-Манай Эрүүл мэндийн баг байгуулагдсаны дараа ишкенерийн болон химийн баг гэсэн дэд бүтцийн баг байгуулсан. Эдгээр багуудын хамгийн гол онцлог нь дандаа мэдлэг туршлагатай, мэргэжлийн хүмүүс байгаа. Эрүүл мэндийн баг-ийн зорилго нь энә л аврагч нарыг хохирогчдод эмнэлгийн анхны тусламжийг тодорхой хэмжээгээр үзүүлдэг болгож сургах юм. Үүнийг олон улсын хэмжээнд параминт буюу эрүүл мэндийн дэмжих ажилтан гэж нэрлэдэг. Параминтүүдийн эн түрүүний зорилго бол галаас, аюулаас, нурингаас амьд гарч ирж байгаа хохирогчдод мэргэжлийн түвшинд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх. Энэ бол манайд өмнө нь хэзээ ч байгаагүй зүйл. Мэргэжлийн аврагчид хүмүүст бүрэн тусламж үзуүлдэг байх хэрэгтэй. Үүнийг л сайн ойлгох хэрэгтэй юм. Мөн бидний багагүй анхаарлыг татаж ойрын ажлын төлөвлөгөөнд ороод байгаа зүйл бол дэлхий нийтийг түгшээгээд байгаа шувууны ханиад байна. Шувууны ханиад ДОХ-оос ч аюултай байна. Ядаж л халдвар нь агаар, салхиар халддаг. Тиймээс хамгийн түрүүнд зэрлэг шувуудыг аль болох тэжээвэр шувуудтай нийлүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна. Ер нь дэлхий нийтэд ч шувууны ханиадаас сэргийлдэг хамгийн гол зүйл бол гэрийн болон тэжээвэр шувуудтай нийлүүлэхгүй байх байдаг юм билээ. Мөн шувууны томуу хүнд халдварладаг. Тиймээс энэ өвчнийг хүнд халдварлахгүй байх талаар нь байнгаын тандалт хийж, судалгаа явуулж байна.
(Өнөөдрийн монгол 118/288)