Сонгуультай холбоотой хэрэг маргааны шийдвэрлэх хугацааг богиносгосон нь Үндсэн хууль зөрчжээ гэж үзлээ
Энэ дүгнэлтийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэв.
Улсын дээд шүүх, Ерөнхий прокуророос дээрх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөнтэй холбоотой асуудлыг хянан шийдвэрлэх хугацааг богиносгосон нь Монгол Улсад оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзжээ. Эдгээр хуулийн заалтууд Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргаж өгөх хүсэлтээ гаргасан юм байна. Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг хянаж үзээд Сонгуулийн хууль тогтоомжийгзөрчсөнтэй холбоотой хэрэг бүртгэх ажиллагаа явуулах, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хурлыг эхлэх, давж заалдах, захиргааны зөрчлийг хянан шалгах хугацааг дээрх хуулиудын хугацаанаас богиносгосноор хэрэг маргааныг шийдвэрлэх нийтлэг зарчмыг зөрчжээ гэж дүгнэсэн байна. Хуульд заасан хугацааг богиносгож тогтоосноор хэргийн бодит үнэнийг тогтоох, дүгнэлт гаргах, нотлох баримтыг шалгуулах, иргэдийн шүүхээр хамгаалуулах боломжийг хязгаарласан гэж үзсэн байна. Тиймээс эдгээр хуулийн зарим заалтын үйлчлэлийг энэ сарын 14-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлээд байгаа аж. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан энэхүү дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүн Д.Одхүү, хуулийг хэрэгжүүлэгч байгууллага ингэж Үндсэн хуулийн цэцэд хандах эрхтэй юу гэж лавлахад Н.Жанцан, Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй гэсэн хариултыг өгсөн. Гишүүн Ч.Содномцэрэн, хэрэг бүртгэх ажиллагааг явуулах хугацаа заавал адил байх ёстой юу. Сонгуультай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд заавал cap хүлэах хэрэг байгаа юм уу. Том, хүнд хэргээс ялгаатай биз дээ гэхэд Цэцийн гишүүн Н.Жанцан, сонгуультай холбоотой маргаан сонгуулийн хугацаанд шийдвэрлэгдэхгүй байх явдал өмнөх сонгуулиин үед гарч байсан учир ийм асуудлыг сонгууль зохион байгуулах хугацаанд шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж УИХ-аас ийм шийдвэрийг гаргасан юм билээ. Гэтэл хүсэлт гаргагчид хэрэг асуудал хүнд, хөнгөн ч бай шалгах хугацаа адил байх хэрэгтэй. Ямар ч хэргийн нотлох баримтыг бүрдүүлэхэд хугацаа хэрэгтэй байдаг гэж тайлбарласан байгаа. Тийм учир иргэдийн нотлох баримт бүрдүүлэх эрхэнд халдаж байна гэсэн хүсэлт үндэслэлтэй байгаа юм гэж хариулсан. Гишүүн Ч.Содномцэрэн, намайг сонгуульд нэр дэвшин сурталчилгаагаа явуулж байхад нэг иргэн гомдол гарган шүүхэд хандсан. Шүүх сурталчилгааг зогсоон энэ асуудлыг шалгаж байна гэсээр байтал сурталчилгаа явуулах хугацаа бараг дууссан. Шүүхээс сонгуулийн сурталчилгаа явуулах хугацаа дуусгавар болохын өмнөх өдөр таныг ямар нэг гэмт хэрэгт холбогдолгүй болохыг тогтоолоо гэсэн шийдвэрээ гардуулсан. Тэр бүх хугацаанд гэмт хэрэг тэн шиг цоллуулж байсан надад шүүх миний гэм буруугүйг тогтоолоо гэж зарлах боломж ч байгаагүй. Тэгэхээр ийм асуудлыг шалгах хугацааг богиносгох нь хэрэгтэй юм биш үү гэж гомдоллоход цэцийн гишүүн Н.Жанцан, хэн нэгэн гомдол гаргасны төлөө нэр дэвшигчийн сурталчилгааг зогсоох эрх байхгүй. Хэрэв ингэх эрхтэй бол гомдол гаргах бүрт нэр дэвшигчийн сурталчилгааг зогсоох болно шүү дээ. Ер нь ийм гомдлыг барууны оронд сонгууль өнгөрсний дараа шийдвэрлэдэг юм билээ гэж тайлбарласан. Гишүүдийн олонхи нь сонгуулийн сурталчилгааны үеэр гардаг зөрчил, гүтгэлэгийн талаар голчлон ярьж, ид сурталчилгааны үеэр болдог ийм асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй биш үү гэж сонирхож байсан бөгөөд Н.Жанцан, сурталчилгааны үеэр нэр дэвшигчид бие биенийхээ нэр хүндэд халдах явдал байнга гардаг. Ирэх сонгуулиар ч ийм үзэгдэл гарах байх. Сонгуулийн сурталчилгаа дуусахаас хэдхэн хоногийн өмнө нэр дэвшигчтэй холбоотой ямар нэг баримтыг дэлгэсэн байхад үлдсэн тэр богино хугацаанд шүүх, цагдаагийн байгууллага хэн нэгний гэм буруутайг тогтоох боломжгүй. Тийм учир хугацаа хуучнаараа байх нь зохимжтой гэсэн хариултыг өгснөөр тэд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй эвлэрч Цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг дэмжсэн.
2006.06.21 Монголын мэдээ