Эзэнт гүрний түүх, соёлын дурсгалыг хэлэлцэнэ

Гадаадын эрдэмтдийн олонхи нь монгол хэлтэй. Тиймээс илтгэлүүдээ монгол хэлээр тавих нь дамжиггүи. Дээрх ажлын хүрээнд МУИС-ийн профессор, багш нар дэлхийи олон улс оронд очиж түүх, хәл бичиг, соёлын сэдвээр лекц уншжээ.
Тэд Монголын нууц товчоо-ны монгол бичгийн эхийг сэргээж, монгол кириллээр хэвлэж айл өрх бүрт хүргэсэн бөгөөд Хөх судар романыг кириллээр хэвлүүлжээ. Мән Монголын түүхэн сурвалж бичгүүдийг худам монголоос кириллд буулган 20 ботиор хэвлүүлэхээр зэхжээ. Монголын түүхэнд холбогдох франц болон бусад хәл дээр байгаа баримт бичгүүдийг орчуулан хэвлэлд бэлтгэсэн байна. Түүнчлэн Монголын нууц товчоо-г монгол хэлнээс англи руу орчуулжээ. Энә нь монгол хүн монгол эхээс нь анх удаа англи хэлээр буулгаж байгаа хэрэг юм. Мөн төрийн түүхийн музей дэх монгол бичгийн дурсгалын хэсгийг бүтээх ажлыг хийжээ. Хурлын үеэр археологи, антропологийн дурсгалын үзэсгэлэнг тус сургуулиас гаргах юм. Үзэсгэлэнд нийт 80 гаруй үзмэрийг дэлгэн тавих бөгөөд XIII зууны үеийн булшны олдвор, зэр зэвүэг, эд өлгийн зүйлүүд голлох ажээ. Түунээс гадна монголын уран бичлэгийн үзэегэлэн, номын үзэүгэлэн худалдааг гаргахаар төлөвлөсөн байна. Хурлын голлох илтгэлүүдэд академич Ж.Болдбаатар Дундад зууны туүх, соёлын хөгжилд монголчуудын гүйцэтгэсэн үүрэг академич Ш.Бира Хубилай хаан ба даяар ертөнцийн Монголын эзэнт гурэн доктор, дэд профессор Н.Алтанцэцэг Чингис хааны талаархи гадаадын судлаачдын үзэл баримтлал профессор Т.Дащцэдэн Монголын төрийн бичгийн уламжлал, доктор Удо Б.Баркманн /ХБНГУ/, Чингис хаан ба түуний нөхөд сэдвээр илтгэл тавина.

Энэ хүрээнд хэд хэдэн салбар хуралдаан зохион байгуулах бөгөөд түүх археологи, антропологи, угсаатан судлал, монгол хәл соёл, олон улсын харилцаа чиглэлээр хуралдаж Монгол улс хүчирхэг явсан түүхэн үеэсээ сургамж авч, XXI зуунд улам илүү хөгжих хөгжлийн гарцыг дүгнэн хэлэлцэх юм. Ташрамд сонирхуулахад, түүхийн салбар хуралдаанд доктор, дэд профессор У.Гонгоржавын Тазар зүйн их нээлт ба монголчууд, доктор, дэд профессор Л.Чулуунбаатарын Их Монгол Улсын үе дэх мал маллах арга ухаан, доктор, дэд профессор С.Отгонжаргалын Чингис хааны ертөнцийг үзэх үзлийн тухай асуудалд илтгэлүүд тавигдана. Археологи, антропологи, угсаатан судлалын салбарт, доктор Д.Навааны Их Монгол Улсын үеийн археологийн дурегал, доктор Д.Баярын Монголын үеийн хүн чулууны дурегал, доктор, профессор Ё.Жанчиаын Эзэнт гүрний үеийн бичиг соёлын дурегал, доктор, профессор Н.Хавхын Монголын эзэнт гүрний төрт ёс, түүний уламжлал, даяарчлал зэрэг сонирхолтой илтгэлүүд багтжээ. Монгол хәл, соёлын салбар хуралдаанд доктор, профессор Ш.Чоймаагийн
Монголын нууц товчоо-ны хэлэн дэх үг давтах, найруулгын арга, доктор М.В.Аюшеевийн /ОХУ/, Мэргэн гэгээний алтан товч-ын түүх, доктор, профессор СДуламын Монголын түүх, уран зохиолд уламжилсан бэлгэ шинжих ёсны нэгэн зүйл илтгэлүүд тавигдах юм.

Олон улсын харилцааны салбарт докторант Д.Мөнх-Очир, Ч.Болдбаатар нарын Их Монгол Улс ба манлайллын тогтвортой байдал, доктор С.С.Радченкогийн /ОХУ/, Хүйтэн дайн-ы тухай түүхэн баримт бичгүүд, доктор дэд профессор Ж.Баттөрийн Солонгост Монголын арми анх орсон түүхийг тодруулах нь илтгэлүүд тавьж хэлэлцэх юм. Эрдэм шинжилгээний бага хурал МУИС-ийн дугуй зааланд ирэх баасан гарагийн өглөө нээлтээ хийх ажээ.

(Өнөөдөрийн монгол 18/288)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button