Өнөөдөр хүн бүр үндэсний хувцсаа өмсөнө

Энэхүү өдрүүд өнөөдрөөс эхлэн 24-нийг дуустал ургэлжилнэ. Том жижиг, хөгшин залуугүй монгол дээл, малгай гутал өмсч, сайхан хөөрөг, мөнгөн бүс, зүүлт чимгээрээ гангарах боломж олдлоо.
Өмнө нь цагаан cap, наадам төдийхнөөр хязгаарлаж үндэсний хувцсаа өмсөх нь цөөрч европжсон монголчууд монгол гэдгээ мэдрэх нь. Ингэх аятайхан байгаа ч дургүйцэх хүмүус мэр сэр байна.

Халуун дулааны улиралд дээл өмсч, хөлс баастайгаа хутгалдаж явах хэрэг юун. Ойн хүрээндээ багтаад намар сэрүүсэхээр тэр өдрөө зохиож болдоггүй юм уу гэдэг санал ч гарчээ. Гэвч үндэсний хувцсаар үйл ажиллагаа явуулдаг загварын компаниудад өөрсдийн бүтээлээ гадныханд танилцуулан, сурталчлах, борлуулах орлогоо нэмэгдүүлэх арилжаа наймааны алтан уе нь урин дулаан цаг буюу жуулчны улирал.
Тиймээс дээрх саналуудыг үл харгалзан мөнөөх өдрөө тэмдэглэсэн нь энә. Монголчууд эртнээс босоо захтай дээл, ээтэн монгол гутал /цэцэг, ногоог хөндөж таслахгүй гэж/ өмсч явдаг байв. Халууцвал их л удаж дээлээ сугалдараглах. Задгай захтай цамц, дээлийг өмсөөгүй юм шүү.

Гэтэл бид туүхээ огоорч Чингис хааныхаа хөргийг захгүй дээлтэй зурж, тайзан дээр ч задгай захтай дээлийн оронцогтой манж маягийн Чингис хааныг бүтээв. Хантааз хүрэм, оноотой дан дээл, торгон цамц мэтхэнийг өвөг дээдеүүд маань өмсөөгүй. Харин хойч үеийн бид л манжийн үеэс уламжилсан тэдгээр хувцсыг үндэснийх хэмээн ярьж бичиж өмсч заншчихаж.
Магадгүй өнөөдөр ч зарим нэг нь өмсөөд явж байгаа. Жинхэнэ үндэснийхээ хувцсыг өмсөхгүй л юм бол энә өдрүүд зохиогоод ч яалтай. Бид Чингисийн Монгол болохоос Манжийнх биш ээ.

(Өнөөдрийн монгол 118/288)
Ч.ОД

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button