Би тачаангуй, гоё биетэйгээ харуулах гэж жүжигт тоглодоггүй
Энә бол миний л бодол юм шүү. Олон дүрүүдээс миний насанд ч юм уу ойр дүр байдаг. Бас хол, огт сэтгэлд буухгүй дүр ч байсан. Жүжигчин хүн дүр аваад баярладаг байхад тэр дүрийг аваад ял юм шиг сэтгэлээр унах, шаналах, яах гэж жүжигчин болов доо гэмээр дүр ч байдаг. Жишээлбэл, Ойдовын Далан худалч жүжгийн хүрээний авгай Пагамын дүрийг Баатар найруулагч надад хуваарилж байсан. Эхэндээ би үнэмшээгүй. Энэ дүрийг бүтээх гэж би нэлээн их стрөссдэж, шаналж бүтээж байсан. Надаас тэс өөр тэр дүрийг яаж гаргах вә гэж би маш их шаналж байсан юм. Хамгийн аймаар нь өмнө нь энэ жүжгийг Алтан үе-ийнхэн бүр тултал нь хийчихсэн байсан. Надад өгсөн дүрийг Цэвээнжав гуай тоглож байсан юм билээ.
Тийм болохоор маш хэцүү, бараг мэргэжилдээ дургүй болохоо шахаж байсан шүү. Харин ард нь гарсны дараа өөрийгөө энэ дүрийг би үнэхээр сайн хийсэн гэж хэлэх зүрх байгаагүй ч маш их зүйл мэдэж, сурч авснаараа ач холбогдолтой байсан.
– Та мэргэжил нэгтнүүдээсээ тачаангуй, секси, биеийн пропорци сайтай гэдгээрээ ялгардаг. Таны бодлоор энэ нь байгалиас өгөгдсөн өгөгдөл үү, эсвэл та өөрийгөө бий болгосон юм уу?
Одоо чи намайг хараад сууж байна. Би тийм секси харагдахгүй байгаа биз дээ /инээв/. Эмэгтэй хүн болгон эротик шинж чанарыг агуулдаг. Их багын хэмжээ, ил далдаараа л ялгаатай. Миний мэргэжил онцгой мэргэжил. Бүх хүн намайг хардаг. Тиймээс надад байгаа бүх зүйл, байгалиасаа заяасан юм уу, олдсон юм уу, сурсан юм уу тэр бүгдийг өөрийнх болгож, хөгжүүлээд тэдгээр хүмүүст жаахан ч гэсэн гоо сайхны таашаәл, мэдрэмжийг бэлэг болгон өгдөг. Энэ бол миний мэргэжлийн онцлог. Тиим болохоор л хүмүүс, ялангуяа эрчүүд намайг тэр талаас нь хардәг. Жишээ нь, нэлээн хэдэн жилийн өмнөтоглосон Би эрчүүдийг хүснэ гэдэг жүжиг байдаг. Эмэгтэй хүнийг гоо сайхных нь талаас, ил задгай бәйдлаас нь ч тэр, эмэгтэй хүний зовлон жаргал, ер нь эмэгтэй хүн гэж юу байдгийг бүх талаас нь харуулсан сайхан жүжиг. Би бага зэргийн эротик дүр бүтээсэн. Тэгэхэд тэр эротик хэсэг дээр эмэгтэйчүүдийн хүзүү нь сунаад, эсрэгээрээ эрчүүд нь бүгдээрээ сандал руугаа нугдайгаад сууж байсан. Тэрнээс л би эротик, секси ч юм уу, ямар нэгэн сайхан зүйлийг эмэгтэй хүн л илүү мэдэрдэг болов уу гэж бодсон. Юуны өмнө аав ээж маань намайг бүтэн, эрүүл саруул ухаантай төрүүлж өгсөнд баярладаг. Энэ бол бурхны бэлэг. Нөгөө талаар жүжигчин хүн өөрийгөө ард тумэнд зориулдаг учраас муухай явах эрхгүй. Тэднийг доромжилж болохгүй. Тийм гоё авч явж, өөрийнхөө давуу талын мэдэрдэг байх хэрэгтэй. Би угаасаа л ийм, одоо нэгэнт нөхөртэй болчихсон юм чинь гээд унжийгаәд явж болохгүй. Амьдралд олдож байгаа жижигхэн аз жаргалаас ч гэсэн зулгааж, түүнээс таашаал авч сурах нь чухал юм шиг санагддаг.
– Таныг үзэгчид амьдрал дээрээ ч тачаангуй эмэгтэй гэж хүлээж авдаг. Урнаа гэж амьдрал дээр хэн бэ?
Жүжигчин хүн нэг дүрийг бүтээхийн тулд түүндээ бүхий л бие сэтгэл, оюун ухаанаараа шингэж, уусаж байж дүрээ гаргаж ирдэг. Өөрөөр хэлбэл жинхэнэ ампплагед тоглолт театрын тайзан дээр болдог. Биенээс гарч байгаа хөлс, нүднээс урсаж буй дусал нулимс тэр бүхэн амьд байдаг. Ингэж жүжигчин хүн зохиол дотор амьдәрдаг. Тэрнээс би Айл ямар байх нь эмэгтэй хүнээс шалтгаалдаг. Тэд нэг
ёсны амьдралын залуур нь. болохоор өөрийгөө сул хаях эрх бидэнд байдаггүй. Өмнө нь би тарган байсаан. 73, 74 кг орчим жинтэй байсан. Бүдүүн гэсэн тодотголд орохоор байсан. Тэгээд асар олон жил спортоор хичээллэсэн. Зарим хүмүүс хэдхэн cap дасгал хийгээд турчихдаг юм шиг санадаг. Миний хувьд асар хөдөлмөрлөсөн. Сүүлдээ хийж байгәа спортынхоо учир утгыг ойлгоод, зөв хийхийг эрмэлздэг болсон. Зөв идэхийг хичээдэг болсон. Энэ бүхэн чинь зөв амьдрах гэсэн ухагдахуундаа багтаж байгаа юм шүү дээ. Хүмүүс ярьдаг шүү дээ, эмэгтэй хүн нөхөрт гараад, хүүхэд төрүүлэхээрээ биеэ сул орхиод, өөртөө анхаарал тавих нь багасчихдәг гэж. Миний хувьд бол мэргэжлийн онцлогоосоо болоод зөвхөн нөхөртөө биш олон түмэнд зориулагдсан хүн гэж өөрийгөө боддог. Тиймээс би муухай явах ёегүй. Тэгээд ч эмэгтэй хүний нэг аз жаргал бол бусдаас таашаал авахаас гадна өөртөө таалагдаж, өөрөөсөө таашаал авах байдаг. Эмэгтэй хүн өөрийгөө секси, тачаангуй, гоё биетэй, тэрийгээ харуулмаар байна гэж тоглодоггүй. Амьдрал, жүжиг 2 өөр учраас би энийг холих дургүй. Хүмүүс намайг хурц зантай, их зантай, ааш муутай гээд янз бүрээр ярьдаг. Би ааштай гэдгээ хүлээн зөвшөөрнө. Гэхдээ надад эмэгтэй хүнээс гажууд зан бәйдаггүй. Миний дутагдалтай тал гэвэл би хэн нэгэнд таалагдах гэж явдаггүй. Өөрийнхөө үзэл бодлыг хэнд ч хамаагүй чөлөөтэй илэрхийлж чаддаг. Тэр хүн том байна уу, жижигхэн байна уу гэдэг нь миний хувьд чухал биш. Яагаад гэвэл надад тиим шаардлага байхгүй. Одоо хүмүүсийг харәхад хэн нэгэнд таалагдах гэсэн, хэрэгцээ харж найзалсан, зусарч, зугуйч болчихож. Нийгэм маань нэлэнхүйдээ ийм болчихсон байна. Энә дунд Урнаа өөрийгөө уусгаәд, давхар баг өмсөөд яваад байвәл эцэстээ би гэдэг хүн хэн болж хувирах вә? Гол нь өөрийгөө хэн бэ гэдгээ мэдэрч, өөрийгөө үнэлж, хүндэлж, өөрөөсөө кайф авч амьдрах чухал гэж би боддог. Товчхондоо Урнаа гэж шулуухан, түс тас, байгаагаараа байдаг, мэргэжилдээ дуртай эгэл жирийн эмэгтэй. Ер нь ажиглаад байхад ажил хэрэгч, хувийн зохион байгуулалт сайтай, ямар нэг даалгасан ажлын ард нь гарчихдаг хүмүүс ааштай байдаг юм шиг санагддаг.
– Олны нүдэнд ил байдаг таныг хүн бүхэн харж, мэдэж байдаг нь танд таалагддаг уу?
Заримдаа таалагддаг. Заримдаа огтхон ч үгүй. Одооны хүүхдүүдийг хараад байхад кинонд тоглодог, шоунд тоглоно, од болно, олны танил болно гэж бодоод жүжигчний мэргэжил сонгодог болчихож. Тэгээд нэг рекламанд хамраа цухуйлгаад од болчихдог цаг үе болсон байна. Миний хувьд хар багаасаа л энэ мэргэжлийг сонгосон. Урлагийн гэр бүлд өссөн учраас нөлөөлөх хүн маш их байсан. 2 дүүтэйгээ дуулаад явж байхдаа урлагийн сайн, муу бүгдий нь мэдэрчихсэн байсан.
– Нүүрэндээ ямар ч будаггүй Урнааг би хараад сууж байна. Мэдээж жүжигчин, олны танил хүний хувьд гоо сайхандаа дээд зэргээр анхаардаг байх. Ингэхэд эмэгтэй хүний гоо сайхан хаанаас эхэлдэг вэ?
Эмэгтэй хүн дотроосоо гоо сайхан байх ёстой энэ тэр гээд хүмүүс ярьдаг л даа. Би дундыг барина. Ухаантай хүн л сайхан амьдардаг гэдэг. Яг амьдрал дээр ухаантәй мөртлөө үзээрийн царай муутай эмэгтэй хүн 5 алхана. Гэтэл үзэсгэлэн төгөлдөрийн үнэн туйл, үнэхээр тэнэг эмэгтэй, бүр тэнэг ч гэсэн иймэрхүү нийгэмд ер нь зэрэгцэж әлхана шүү. Уг нь шударгаар ярьвал туйлын үзэсгэлэнтэй ч тэнэг хүүхэн нэгийн тал ч алхахгүй шүү дээ. Ийм өрөөсгөл байгаа учраас би дундыг барих гээд байна л даа. Эмэгтэй хүн царай муутай байсан ч ямар нэг сайхан чанар нуугдаж байдаг. Тийм учраас эмэгтэй хүн би царай муутай гэж өөрийгөө голохгүйгээр өөрийгөө тордох хэрэгтэй. Нийгэм хурдацтай хөгжиж байгаа учраас эмэгтэй хүн биеэ авч явах олон талын арга чарга нээгдчихсэн байна. Дээр нь эр хүнийг татах ямар арга байна, тэрэнд суралцах хэрэгтэй. Эмэгтэй хүн ер нь юм бүхнийг зохицуулах чадвартай, ухаантай байх хэрэгтэи. Ер нь ухаантай хүн гэдэг чинь зальтай хүн юм шүү дээ. Эмэгтэй хүн бас бага зэргийн аальгүй байх нь зүгээр. Гоо сайхан, биеэ авч явах тал дээр ярих юм бол хүүхнуүдийн маань сэтгэхүй их хөгширчихсөн байдаг юм шиг санагддаг. Юу гэхээр нэг найз хүүхэн нь нөгөө найз дээрээ ирээд 7 хоног уугаад л турдаг эм байна гэхээр аймаар итгээд, аваад л уудаг. Тэгээд л өөрийгөө гүнж болно гэж бодоод цагаан морьтой баатар эр ирж авахыг хүлээдэг. Үр дүн гардаггүй. Энд юу дутагдаад байна гэвэл ерөөсөө уншихаас л залхуурдаг. Уг нь сайхан уншаад, судлаад, үнэхээр үр дүнтэй бол яг зааврынх нь дагуу хэрэглэх ёстой. Тэгээд баахан үнэтэй цайтай аваад хэрэглэсэн юмных нь үр дүн гардаггүй, эцэст нь сэтгэлээр унаад, сэтгэхүйгээрээ ядраад хоцордог. Манайхан хэтэрхий бэлэн, хялбар юманд дурлаад байдаг. Гоо сайхан чинь асар их хүч хөдөлмөрөөр бий болдог зүйл гэдгийг ойлгодоггүй. Нэг үнэтэй будаг түрхээд, үнэтэй фирмийн хувцас өмсөөд гоё болчихно гэж боддог. Үгүй. Зөвхөн гэдэсний булчинтай болоход 4-5 жилийн бодибилдингийн дасгал шаардагддаг. Дээр нь уйгагүй байх хэрэгтэй. Хоол ундаа зохицуулж идэх хэрэгтэй. Эмэгтэй хүн өдөрт хэдий хэмжээний калори авах ёстой, хэдэн цаг унтаж байх ёстой гээд бүгдийг мэдэж байх ёстой. Хичнээн ачаалал ихтэй ч гэсэн амарч байх хэрэгтэй. Зарим эмэгтэйчүүд ажил ажил гэж явсаар өөрийгөө гаргуунд нь гаргачихдаг. Мэдээж ажил хийнэ л дээ. Гэхдээ зохицуулах хэрэгтэй шүү дээ.
Хичнээн ажил ихтэй байсан ч эмэгтэй хүн өөртөө цаг гаргаж байх хэрэгтэй. Заавал. Үүнийг хүмүүс их хүндрүүлж ойлгоод байх шиг санагддаг. Өглөө босож шүдээ угаадаг шиг өдөр тутам хийгээд хэвшүүлчих. Яваандаа амьдралын хэв маяг болчихно. Тэгээд сайхан амьдрах хэрэгтэй. Эрүүл байх нь хамгаас чухал.
-Тэгвэл эмэгтэй хүн амьдралд яг ямар дүр бүтээж, ямар үүргээр оролцох ёстой юм бол?
Ёс уламжлалаар эр хүн гэдэг тэнгэрээс буугаад ирсэн амьтан. Хичнээн жендөр мендер яриад энэ бол байгалиасаа тэгж заяасан зүйл. Гэхдээ эмэгтэй хүн амьдралд гол дүр байх ёстой. Сүүлийн үед ялангуяа эмэгтэйчүүд л гол дүрд тоглож байгаа, Харамсалтай нь ихэнхи нь мэддэггүй. Эмэгтэй хүнээс тухайн айл яаж явах, ямархуу амьдрах нь шалтгаалдаг. Нэг ёсны залуур нь эмэгтэйчүүд. Илүү ч ухаантай, мэдрэмжтэй байдаг. Би хувьдаа өөрийгөө гол дүрд тоглодог гэж боддог. Тэрийгээ мэддэг. Гэр оронд эмэгтэйхүн ямар үүрэг гүйцэтгэх ёстой, тэр бүхнийг бүрэн дүүрэн гүицэтгэдэг гэж боддог. Ажлаа ч амжуулдаг. Миний ажлыг хараад Урнаа ер нь гэр орондоо цаг зав гаргадаггүй байх гэж боддог байж магадгүй.
– Тэгвэл би эмэгтэй хүн биш гэрийн эзэгтэй гэж хэн бэ гэдгийг тодорхойлох уу?
Тэгж байж энэ асуултын хариу гарч ирнэ. Нэг үгээр би өөр дээрээ жишээ авангаа өөрийгөө магтах гээд байна. Би ажлаа ч хийдэг. Нөхөр хүүхдэдээ цаг ч гаргачихдаг. Орой нөхрөө ирэхээс нь емнө гарынхаа хоолыг хийчихнэ, нэг шурдхийгээд эцэг эхийн хуралд суугаад тэмдэглэл хөтлөөд, хүүхдийнхээ багштай нь уулзчихна, үнэхээр ажил ихтэй бол ажилдаа туслах хүнтэй. Ингэж бүгдийг нь амжуулдаг. Тийм болохоор нөхөр маань өнөөдрийг хүртэл надаас ямар нэг юм нэхээгүй. Бид 2 амьдраад 15 жил
болж байна. Тэгэхэд миний нөхрөөс ямар нэг гомдол ирсэнгүй. Охин маань бүр эсрэгээрээ, ээж ээ, ажилд чинь амжилт хүсье, аятайхан, сэргэлэн байгаарай гэдэг. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн аль алийг нь л амжуулах ёстой. Би орчин үеийн эмэгтэй гээд гэр орон, үр хүүхдээ хайхралгүй орхих хэрэггүй ш дээ. Би нөхрийнхөө дараа 2-рт ордог. Би эм хүн гэдгээ мэддэг. Би нөхөртөө цай хоолныхоо дээжийг өгөхөө, өглөө болгон бурхандаа зул өргөхөө мэддэг. Би хүүхдийнхээ хөнжлийг хучаад унтуулахаа мэднэ. Өөр надад юу хэрэгтэй юм. Бүгдийг зохицуулдаг. Гэхдээ би гэрийн сайн эзэгтэй гээд өдөржин гал тогоотой зууралдаад, үглэж дуулаад үс гэзгээ сэгсийлгээд суугаад байвал хэцүү. Би юу гэх гээд байна гэвэл, хүүхнүуд угаасаа адтай, бүгдийг амжуулдаг л байх хэрэгтэй.
– Гэрлэлт гэдэг сонголт мөн үү? Таны хувьд юу вэ?
Энэ бол аягүй хэцүү асуулт. Хүний амьдрал эрээнтэй, бараантай байдаг. Өнөөгийн нийгэм маш ойлгомжгүй байна. Хамтран амьдрагчид их болж. Бидний үед харла, дурлалаа, хайрлалаа, аслаа, суулаа. Ингэж амьдарсан хүмүүсийн амьдрал их гоё байдаг юм шиг санагддаг. Одоо нийгэм, нийгмийн сэтгэхүй өөрчлөгдөж байна. Ийм нөхцөлд хамтран амьдрахыг зөвтгөх ч, буруутгах ч арга байхгүй. Нэг насны ханиа сонгох гэж байгаа болохоор таниж мэдэх гээд байна аа даа. Өмд, цамц сонгох гэж байгаа биш, хань гэдэг чинь чухал шүү дээ. Энэ талаасаа сайн. Сөрөг талаас нь авч үзэх юм бол нэгэнтэй нь амьдраад болохгүй бол нөгөөтэй нь амьдардаг, тэр онцгүй байвал дараагийнхтай нь гэх мэтээр яваад байдаг гэж ойлгох тал бас байна. Би ер нь хуучинсаг үзэлтэй хүн л дээ. Залуучууддаа захиж хэлэхэд, хүний аав ээж хүнийг их таньдаг юм шүү. Зөн совингоороо ч тэр юм уу, тэдний сонголт ямар ч байсан буруу байдаггүй. Бид өнөөдөр Америкт биш Монголдоо л амьдарч байна. Тиймээс ёс уламжлал, зан заншлаа барих л хэрэгтэй гэж би боддог. Гэрлэлт гэдэг тиим амархан юм биш. Насныхаа ханийг сонгож байгаа учраас маш нухацтай хандах хэрэгтэй.
Амьсгал хураах хүртэл хамт байх хүн шүү дээ. Хүний сайн хань гэдэг хамгаас эрхэм, нандин хүн байдаг. Амжилт, байр суурь тэр хүнээс шалтгаалдаг.
– Хардалт, гуравдагч хүн гэдэг ойлголтууд одоо нэгэнт амьдралд байдаг л зүйл болчихож. Юунаас үүсдэг юм бол?
Хар бол бараг хүн төрөлхтөнтэй хамт үүссэн биз. Эр, эм 2 хүн ертөнц дээр байж байгаа цагт хар байж л байна. Хар ихдэхээр өвчин болно гэж ярьдаг. Энэ нь тэр харыг илэрхийлж байгаа хэлбэр, хэмжээнээс шалтгаална л даа. Огт харгүй хүн гэж байдаггүй. Хартай мөртлөө харин хараа нуудаг хүмүүс байдаг байх. Их хартай мөртлөө харгүй юм шиг байдаг хүмүүс ч байдаг. Хардалтанд хүртэл хүний гэрийн хүмүүжил, боловсрол нөлөөлнө. Цус нь хүртэл нөлөөлдөг байх. Хараа зөв илэрхийлж чадвал нэг талаар их гоё зүйл. Харин зодож, нүдэж, мөрдөж, хамаг муу муухай аргаар илэрхийлэх юм бол жинхэнэ өвчин болж хувирна. Хамгийн гол нь хэмжээг нь тохируулж, зөв хардах хэрэгтэй байх. Гуравдагч хүн, нууц амраг. Энэ бол аймаар сэдэв биш шүү дээ. Кино, ном, зохиол, бүх зүйлд агуулагдаж байдаг. Хайртай нэгэн адил мөнхийн сэдэв. Аргагүй амраг гээд өмөөрөөд дуундаа хүртэл мөнхөлчихсөн. Хэн ч би нууц амрагтай гэж хэлэхгүй, яагаад гэвэл энэ чинь нууц зүйл. Нууц амрагийг хэн бий болгодог вэ гэвэл, эхнэр, нөхөр 2-ын хэн нэг нь. Жишээлбэл, эхнэр нь нууц амрагтай болох шалтгааныг нөхөр нь, нөхөр нь нууц амрагтай байх шалтгааныг эхнэр нь тавьж өгдөг. Тиймээс эхнэр, нөхөр 2 бие биенээ маш нарийн мэдэрч амьдрах хэрэгтэй. Бид эхнэр, нөхөр болсон, одоо бүх юм боллоо гээд хуучин нүдээр хандах биш өдөр болгон бие биенээ шинэ нүдээр харж, шинээр мэдэрч амьдрах хэрэгтэй. Манай үеийнхэн, өө, 18-т биш, өө, манай хүн тэгж л байдаг юм гэдэг. Энә байдал л бараг эхний үндсийг тавьж, тэжээл нь болж байдаг байх гэж би боддог. Нэг юм чинь олон удаа давтагдаад, гомдол цөхрөл хуримтлагдаад, амьдрал хэвшмэл, хэвийн болоод ирэхээр хүн өөр юм хайж эхэлдэг. Тэр өөр юм нь нууц амраг, эсвэл архи, нэг бол хар тамхи болдог. Би хувьдаа ингэж боддог. Энэ миний сонголт, миний амьдрал гэж үзсэн л бол бие биедээ тэр муухай мэдрэмжийг анхнаасаа төрүүлэхгүй байх хэрэгтэй. Бие биенээ хүндэлдэг байх нь хамгийн чухал.
– Хамгийн сүүлд хэзээ согтуу байсан бэ? Танд ямар нэгэн муу зуршил байдаг уу?
Би архи уусаан. Уудаггүй гэж худлаа ярихгүй. Тамхи татдаггүй гэж хэлэхгүй. Надад муу зүйл бий.
Миний тоглох жүжигт тамхи татдаг дүр байвал би тамхи татна. Амьдрал дээр харин худалдаж авч
татдаггүй. Манай гэр бол архи, тамхигүй орчин.
Нөхөр маань архи уудаггүй, тамхи татдаггүй.
Хамгийн сүүлд жил, 4 сарын өмнө архи уусан юм байна. Алтан гадас одон аваад уусан юм байна. Тэрнээс хойш дусал ч амсаагүй.
– Цаг хугацаа яваад л байна. Та өөрчлөгдөж байна уу?
Тодорхой хэмжээгээр ухаажиж байгаа гэж бодож байна. Өмнө нь алдсан, оносон зүйл их байдаг.
Өнгөрснөө би их боддог. Ярилцлага өгсөн бүх сонингоо хадгалдаг. Эргээд харахад одоо бол би ингэж хариулахгүй дээ гэмээр юм их байдаг.
Мэргэжлийн хувьд туршлагажиж байгаа. Харин хурц характер маань тийм ч их тавигдахгүй байгаа.
/Гялбаа сэтгүүл/