Сүхбаатарын талбайд усан оргилуур барих ажил наадмаас хойш эхэлнэ

Мөн усан оргилуурын дор авто машины гарааш байгуулах юм байна.

Төлөвлөгөөний дагуу уг байгууламжийг барих ажил наадмын өмнө эхлэх байсан ч хойшилжээ. Ямар шалтгааны улмаас хойшилсон талаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тодруулахад Хотоос уг ажлыг санхүүжүүлж байгаа. Одоогоор хөрөнгийнхөө асуудлыг шийдээгүй байна гэсэн юм. Нийслэлийн газрын албанаас усан оргилуур барих тендерийг зарласан юм байна.

Харин Нийслэлийн газрын албаны Тамгын газрын дарга Н.Наранчулуун Тендерт хоёр байгууллага оролцсон. Газрын эрхийн захирамж гарч, манай талаас асуудал шийдэгдсэн. Ямар нэг байгууламж барихын тулд эхлээд Улсын мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл авч, зураг төслөө ерөнхий архитектороор батлуулах хэрэгтэй. Тиймээс үндсэн ажил нь наадам өнгөрөөгөөд эхлэх байх гэлээ.

Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button