Бусдыг дуурайх сонирхол надад байхгүй

-Саяхан Башкер улсад зохиогдсон тэмцээний талаар яриагаа эхләх үү?
-Баярлалаа. Башкер улсын Уфа хотод болсон Урал Моно-2006 олон улсын мэргэжлийн дуулаачдын 13 дахь удаагийн тэмцээнд Соёлын тэргүүний ажилтан Ж.Алтанцэцэгтэй хамт амжилттай оролцоод ирлээ. Ж.Алтанцэцэг эгч туе тэмцээний хамгийн дээд шагнал болох Гран при авч, би дөрөвдүгээр байрын шагнал хүртэж Шилдэг стиль, имижтэй дуучин-аар шалгарсан. Энэ тэмцээнээс шагнал авна гэж бодоогүй л дээ. Өөрийгөө нээх гэж тэмцээнд оролцох саналыг хүлээж авсан юм. Анх оролцсон тэмцээн маань надад багагүй туршлага боллоо.

-Шилдэг стиль, имижтэй дуучин-аар шалгарахад юу нөлөөлсөн бол?
-Тайзан дээр биеэ хэрхэн авч яваа байдлаар нь өндәр шалгуур тавьдаг юм билээ. Миний хувьд, бусад залуу дуучдаас хувцаслалт, дууныхаа ритмд зохицеон хөдөлгөөнөөрөө ялгарч чадсан болов уу. Түүнээс биш би ийм, тиим гэж хэлэх нь утгагүй байх.

-Хэдtн дуулсан бэ?
-Хоёр. Өөрийгөө би хайж явна хэмээх анхны дуу, мән Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж хийсэн Хатан эхчүүд гэсэн этник дуугаа сонирхуулсан. Хүмүүс гайхах байх л даа. Түүхэн ойд зориулж хийсэн гэхээр Чингис хааң ч юмуу ямар нэгэн баатрын тухай дуу байх гэж. Гэтэл тэр олон баатруудыг хэн төрүүлж, өегөсөн бэ гэдгээс шалтгаалаад Хатан эхчүүд дуу хийх болсон, Энэ дуунд маань уртын дуу, морин хуур, хө&мий зэрэг ардын урлаг багтсан.

-Сүүлийн үед шинээр гарч байгаа охидын хамтлаг, эмэгтэй дуучдын ихэнх нь эрос стилиэр имижээ бүрдүүлэх болж. Таны ураң бүтээлүүд ч гэсэн үүнтэй ижил санагдах боллоо?
-Өө, тийм үү. Анх удаа л сонсож байна. Би заавал эрос юмуу секс стилийг сонгох гэж хичээгээгүй л дээ. Клипүүд их энгийн, нэг их нүцгэлеэн байдалтай хэсэг байхгүй. Клип хийсэн хүн хэлж байсан л даа. Чиний клип ямар ч насны хүн үзэж болохоор юм байна гэж. Тэгэхээр би учирүй өвөрмөц байдлаар секс дүр төрх илэрхийлэх зорилго тавиагүй.

-Ер нь монголын рок ионын ертөнцөд эмэгтэй дуучид гарч ирэх менежмент байгаа болов уу. Энэ талаар судалсан уу?
-Судалсан зүйл байхгүй ээ. Өөрийнхөө санаагаар л уран бутээлээ хийж байна. Энә талаар нарийн судалж, тусгай менежментээр ажиллахад хүндрэлтэй байна.

-Ямар төрлөөр дуулдаг вэ?
-Поп. Гэхдээ ямар нэгэн хэв маягт баригдахгүйгээр уран бүтээлээ хийх учраас хип хоп ч юмуу R & В, дәнс, транс стиль, уянгын баллак маягийн чиглэлээр өөрийгөө шалгана гэж бодож байгаа. Харин энә бүхнээс өөрт тохирсон стиль жанрыг тодорхой хугацааны дараа сонгож магадгүй.

-Уран бүтээлийн чинь өнгө аяс юуг илэрхийлдэг вэ?
-Би өөрийнхөөрөө байхыг хичээдэг. Тэгэхээр миний дотоод ертөнцийг уран бүтээл маань илэрхийлж гаргана. Саяхан Ганцаараа дууны клип бэлэн боллоо. Компьютер график ашиглаж хийсэн өвөрмөц дүрслэлтэй клип болсон нь их таалагдсан.

-Урын сандаа хэчнээн дуутай болсон бэ?
-Өөрийн гэсэн дөрвөн клиптэй. Харин бусад уран бүтээлчидтэй хамтарч дуулсан. хоёр клип байгаа. Урын санд 16 дуу байгаагаас яг бэлэн болсон нь найм.
Бусад дуундаа хоолойны бичлэг хийлгәж амжаагуй, Ирәх сарын 20-нд анхны бие даасан цомгоо гаргах гээд завгүй явна.

-Клипүүдийг чинь үзэж байхад бусдаас өвөрмөц шийдэлтэй болсны дээр, нэлээд хөрөнгөөр бүтсэн болов уу гэмээр санагддаг. Уран бүтээлийнхэә санхүүг яаж зохицуулдаг юм бэ?
-Яг одоогоор ивээн тэтгәсэн хүн алга. Харин саяхнаас хамтарч ажиллах талаар гэрэә хийх санал иреэн. Тэдгээрээс боломжийн саналыг нь хүлээж авна гэж бодож байгаа. Яагаад гэвэл, уран бүтээлд минь шаардагдах бүх зардлыг эцэг, эх маань зохицуулж байгаа учраас. Ургэлж тэднийгээ чангаагаад байх хэцүү шүү дээ.

-Урлагийнхан Уран бүтээлийнхээ хажуугаар бизнесийн салбарыг сонирхох болсон. Таны хувьд?
-Энэ талаар бодож амжаагүй л явж байна. Урьдчилаад тааж хэлэх боломжгүй шүу дээ. Үнэхээр боломжтой зүйл байвал энэ салбарыг сонирхолгүй яахав. Ашигтай зүйлээс хэн ч татгалзахгүй биз дээ.

– Саяхан сургуулиа төгесөн гэсэн. Японы аль сургуулийг ямар мэргэжлээр төгеөв өө?
-Японы Токио хотын Shool of music бу юу орчин үеийн хөгжмийн сургуулийг
мэргэжлийн хөгжмийн гоцлол дуулаачын мэргэжлээр төгслөө. Одоо мэргэжил дээшлүүлж байгаа. Энә сургалт кредит системтэй учраас оролцосон шоу тоглолтууд, тэр ч байтугай саяын тэмцээнд гаргасан амжилт, удахгүй бэлэн болох цомог хүртэл үнэлэгдэнэ гэсэн уг.

-Японоор дуулж байв уу?
-Дуулалгүй яахав. Японд болсон амьд тоглолтуудад оролцохдоо японоор дуулдаг. Зарим дуунуудаараа япон хэл дээр сингл гаргасан.

-Амьд тоглолтуудад яаж оролцдог юм бэ?
-Намайг энд, тэндхийн клубт дуулдаг, эсэх талаар их сонирхоод байдаг. Сургуулиас маань мэргэжлийн дуулаачийн ангийн 2-3 оюутан нийлээд хоёр цагийн хугацаатай амьд тоглолт хийх боломж олгодог юм. Нэг хүн л гэхэд дор хаяж зургаагаас дээш дуу дуулах ёстой. Тоглолтынхоо сурталчилгааг бид өөрсдөө хийж, үзэгчдээ олдог. Тасалбарын үнэ нь 20 мянган иен. Харин тоглолт хийх газрыг сургууль зохицуулдаг.

-Япончууд манай урлагийн талаар ямархуу мэдлэгтэй байдаг юм бол?
-Ардын урлагийг хамгийн их сонирхдог.

-Монголын охидын хамтлаг, эмэгтэй дуучид хэдэн бүтээл хийчихээд хэсэг хугацаанд алга болчихдог жишиг тогтчихсон. Харин таны хувьд ямархуу төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Би дуучин хүний амьдралд өөрийгөө зориулахыг хүсэхдээ Японы сургуульд мэргэжлийн шалгалт өгөөд суралцеан. Зүгээр нэг сонирхогчийн хэмжээнд дуулах биш, мэргэжлийн хэмжээнд өөрийгөө боловеруулах гэж багагүй цаг, мөнгөө зарцуулсан. Ээж минь жүжигчин хүн. Хийж бүтээх ид үедээ гэр бүлтәй болж, элдэв асуудалтай тулгарч байсан учраас мэргэжлээрээ ажиллах боломж гараагүй гэдэг. Тиймээс ээжийнхээ энэ алдааг давтмааргүй байна.

-Ихэнх дуучид цомгоо гаргасныхаа дараа тоглолт хийдэг. Та ч гэсэн тоглолт хийх үү?
-Яарахгүй байна. Үнэхээр хүмүүс намайг сонсохыг хүсч байна уу гэдгийг судалж байж тоглолт хийвэл илүү өгөөжтэй байх. Тэгэхгүйгээр бусдыг дуурайж цомгийнхоо араас тоглолт хийвэл утгагүй шүү дээ. Харин тайз, бүжиг дэглэлт, театрчилсан зохиомж зэргийг багтаасан чанартай тоглолт хийх тухайд боддог.

(Өнөөдрийн монгол 118/288)
Р.МӨНГӨНЦЭЦЭГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button