Ерөнхий шалгалт өгсөн хүүхдүүд маргааш батламжаа авна
Ерөнхий шалгалтанд хүчээ сорьсон залуус ойрноос үймж эхэллээ. Түүнийг дагаад шалгалтын дүнг будилаантуужээ, үнэлгээг ямар аргачлалаар бодож буй нь ойлгомжгүй байна гэсэн яриа хөөрөө ч гарах нь тэр.
Харин энэ бүх хэргийг таригч нь Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төв бололтой юм. Учир нь яамны нөхдүүд элсэлтиин шалгалтын журамд шинэчлэл хийсэн болж, өнөөхийг нь Боловсролын үнэлгээний төвийнхөн хэрэгжүүлсэн болохоор тэр гэнэ. Бодит байдлыг уншигчиддаа хүргэх үүднээс манай сурвалжлах хэсэг өчигдөр Боловсролын үнэлгээний төвд очсон юм. Охид, хөвгүүд ид бужигнаж байна аа. Барагцаагаар 20 гаруй залуус.
Тэдний дунд эцэг, эх нь ч харагдана. Уур уцаараа цээжиндээ багтааж ядсан тэд Битгий дугаар дайрах гээд бай гэж зандарлаа. Бас жижүүр өвгөн Хамгийн хойно очиж зогс гээд л… Мань өвгөн тэднийгээ бас хөөрхөн командлах юм аа, Дугаарла, дуугаа намсга. Хүний ажлыг ч хийлгэхгүй, өөрсдийгөө ч зовоогоод гэж захирах, зандрахыг хослуулна. Харин хүлээж буй залуус сониноос явааг мэдмэгцээ бүчээд авлаа. Тэд Ерөнхий шалгалтыг хуучин хэвээр нь явуулах хэрэгтэй. Дүнгээ мэдэх гэж өчнөөн өдөр үүгээр хөлхлөө. Боловсролын үнэлгээнийхэн энд байхгүй тул яам руу яв гэж хөөх. Яаман дээр очихоор манайд падгүй, цаад төвийнхөн чинь учрыг олж байгаа гэх юм. Хоёр газрын хооронд явсаар хэдэн өдрийг барлаа гэж ховлодог юм байна. Өөрийгөө В.Пүрэвсүрэн гэж танилцуулсан охин Би Санхүү, эдийн засгийн дээд сургуульд элсэхээр шалгалт өгсөн юм. Дүнгээ сонсох гэж аргаа барж байна. Интернэтэд дүнг байрлуулчихсан гэсэн ч өнөөх рүү нь орохоор хов хоосон. Хүмүүсийн ярихаар энэ төвийнхөн чинь шалгалтын дүнг ёстой нааш цааш нь бужигнуулж байгаа юм биш үү. Ер нь хуучин авдаг байснаар нь шалгалтыг авах хэрэгтэй гэж уцаарлалаа. Бидний яриаг чих тавин сонсч байсан бололтой 60 гаруй насны хөгшин Надад хэлэх үг байна гэлээ. Тэгээд Миний ач шалгалт өгсөн юм. Өөрөө шалгалт өгснөөс өөрцгүй л юм болж байна.
Шалгалт авснаас
хойш бараг cap болов уу даа. Гэтэл одоо болтол дүнг нь мэдэж чадаагүй явна. Дэндэж байна гэсэн юм. Мөн МУИС-ийн эдийн засгийн ангид суралцахаар шалгалт өгсөн М.Дөлгөөн Би шалгалтынхаа дүнг сонссон. Дээд оноо 800 авахаас 672 оноо авсан байна лээ. Гэвч би шалгалтын дүндээ гонсгор байна. Яагаад гэвэл МУИС босго оноогоо 60-аар тогтоосон. Гэтэл миний босго оноог 45 гээд ард нь тавьчихсан байх юм. Уг нь хар ухаанаар бодоход 672 оноо авсан юм чинь 60-д хүрчихсэн байх ёстой ш дээ. Ямар аргачлалаар бодоод ингэж толгой эргүүлээд байгааг ойлгохгүй байна. Арга барагдаад энэ талаараа мэргэжилтнүүдээс нь асуух гээд хүлээгээд зогсч байна гэсэн юм. Энэ үед үдийн 13.00 цаг болж байсан тул үнэлгээний төвийнхөн байсангүй. Харин жижүүр өвгөний хэлснээр Байсан ганц мэргэжилтнийг нь яам дуудаад явсан гэлээ.
Ингээд бид Боловсрол, соёл шинжлэх ухааны яаман дээр ирсэн юм. Тус яамны Боловсролын газрын дарга Р.Бат-Эрдэнээс шалгалтын явц хийгээд олны дунд ерөнхий шалгалтын дүнг будилаантуулж байна гэх яриа хэр үндэслэлтэй болохыг асуухад Тийм зүйл байхгүй шүү дээ. Шалгалтын дараагаас Боловсролын үнэлгээний төвийнхөн нойр, хоолгүй зүтгэлээ. Яаж үйлээ үзэж энэ шалгалтыг дүгнэж байгааг даанч хүмүүс ойлгохгүй юм. Хий дэмий хардаад байна гэв. Харин шалгалтын оноо нь 771 байтал гүйцэтгэлийн хувь нь яахлаараа 35 гардаг байна. Ямар аргачлалаар бодохоор ийм хувь гардаг байна аа гэхэд Зэт хэмээх аргачлалаар бодож байгаа юм билээ. Гэхдээ шалгалтын бараг дээд оноо руу дөхсөн хүний гүйцэтгэлийн хувь яагаад тийм доогуур гарсныг мэдэхгүй гэв. Түүний ярианы өнгөнөөс яаж ч бодсон тийм доогуур гарах учиргүй шүү гэсэн аяс цухалзаж байсныг анзаарч болохоор байлаа.
Ахиад л бид Боловсролын үнэлгээний тэв рүү явж очив. Бужигнаж байсан залуус нэлээд шингэрчихэж. Гэхдээ гүйцэтгэлийн оноо нь 45 байх юм. Их сургуульд орж чадахаа байчихлаа гээд л халаглаж байна?
-Шалгалтын оноо гэдгийн ард гүйцэтгэлийн оноо гэж бичээстэй байгаа. Түүнийг бид бүгдийг нь авч хаясан. Гүйцэтгэлийн оноо нь босго оноо биш. Тиймээс үүнд бухимдах хэрэггүй.
-Тэгвэл 671 оноо авсан хүүхэд МУИС-д элсэх боломж байгаа юм байна гэж ойлгож болох уу?
-Болно оо. Гэхдээ ямар шалгалт өгснөөс ихээхэн шалтгаална. Нэг хүүхэд 2-3 шалгалт өгсөн. Тэр бүгдийн элсэн орох сургууль нь өөр. Түүнийгээ дагаад босго оноо нь өөр өөр байгаа юм.
-Нэг охин шалгалтынхаа дүнг интернэтээс харах гээд аргаа барлаа гэж байна. Дүнг байрлуулаагүй гэж байна?
-Шалгалтын дүнг интернэтэд байршуулах ажил цэгцэрсэн. Тэр хүүхэд бүртгэлийнхээ дугаар, иргэний үнэмлэхийнхээ дугаар хоёрын аль нэгийг буруу хийгээд байгаа байх. Түүнээс өөр шалтгаан байхгүй. ,
-Шалгалтыг буруу зөрүү дүгнэж байна гэх юм?
-41100 хүүхэд шалгалт өгсөн. Тэд дунджаар 2-3 шалгалт өгсөн. Найман төрлийн шалгалт өгсөн хүүхэд ч бий. Yндсэндээ бид 140 мянга гаруй шалгалтын материалыг машинаар уншуулсан. Yүнд хүний гар ороогүй учраас шударга дүгнэгдсэн гэж багтай хэлнэ. Хажуугаар нь механик ажиллагаанууд нэлээд байсан. Тухайлбал, хүүхэд бүр дээр үнэт цаас хэвлүүлж батламж гаргасан. Тэр бүгдийг бид гараар үйлдэж байгаа. Энэ мэтчилэнгээр хийж буй зүйл их байна шүү дээ.
-Өргөдөл нэлээд авч байгаа юм уу даа?
-Тодорхой хэмжээгээр ирж байна. Гэхдээ бид вариант сольсон, мөн шалгалтын дүнд сэтгэл дундуур байсан гомдлыг хүлээж авахгүй.
-Гол гомдол энэ л баймаар. Тэгэхэд яагаад хүлээж авахгүй гэж?
-Би дээр хэлсэн шүү дээ. Шалгалтын материалыг машинаар уншуулсан тул ямар ч асуудал байхгүй. Жинхэнэ шударга үнэлгээ болсон гэж.
Харин энд нэг зүйлийг зориуд дуулгачихъя. Баасан гариг гэхэд ерөнхий шалгалт өгсөн бүх хүүхэд батламжаа авчихна. Батламж дээр нь шалгалтад хэдэн оноо авсан, ямар сургуульд тэнцсэн бэ гэдэг нь тодорхой байгаа.
Ардын эрх сонин 121 /399/
Г.Нэргүй