Америкчууд үндэснийхээ баярыг тэмдэглэж өнгөрөөлөө


Энэ өдрийг америкчууд үндэснийхээ баяр болгон жил болгон тэмдэглэдэг. Харин баяраараа өнгө бүрээр алагласан гоёмсог салют буудуулдаг уламжлалтай. Нью-Йорк хотноо энэ жилийн баярыг буудлага ихэд гоёмсог болж өнгөрлөө. Аварга том чиргүүл онгоцууд НYБ-ын төв байрнаас Эрх чөлөөний хөшөө хүртэл хагас тойрог хэлбэртэй буудлагын талбай үүсгэн, тэндээс бүх буудлагыг явуулав.

Дашрамд сонирхуулахад Тусгаар тогтнолын баярын буудлагын үеэр маш олон хүн гэмтэж бэртдэг аж. Жишээлэхэд, 2000-2005 оны хооронд салют буудуулах гэж байгаад авсан гэмтлийн улмаас 35 хүн нас барсан бол 1990-2003 онуудад 19 хүртэлх насны 85.8 мянга гаруй хүүхдүүд шархдаж байжээ. Yүнтэй холбоотойгоор олон мужуудад баярын өдрөөр гэрийнхээ гадаа, өөрөө дур мэдэн ёслолын буудлага хийхийг хориглосон байдаг.

(olloo.mn)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button