Хот дог идэлтийн аварга тодорлоо

Өчигдөр болж өнгөрсөн уралдаанд Такеру Кобаяши гэгч япон эр түрүүллээ. Энэ уралдаан нь Нью-Йоркийн Кони-Айленд нэртэй дүүрэгт жил болгон явагддаг.

Энэ удаад 27 настай Такеру Кобаяши нь 12 минутын дотор53 бүхэл дөрөвний гурван хот дог идэж хоёр жилийн өмнө өөрийн тогтоосон дээд амжилтаа эвдлээ. Хоёр жилийн өмнө мань эр 53 бүхэл хоёрны нэгэн хот дог идэж байсан бол өнгөрсөн жил 49 ширхэгийг идчихээд ихэд сэтгэлээр унаж байсан юм байна.

72 кг жинтэй Такеру Кобаяшигийн гол өрсөлдөгч нь Калифорни мужийн Сан-Хосегоос ирсэн 100 кг хүнд Жой Честнат гэгч байжээ. Тэрээр анхандаа япон эрээс түрүүлж явсан ч тэмцээн дуусахаас гурван минутын өмнө Такеру Кобаяши нь түрүүлж чаджээ. Жой Честнат нь 52 хот дог идсэн байна.

(olloo.mn)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button