Тэтгэлэгт хамрагдаагүй эхчүүд анх удаа хуралдлаа

Хуралд 200 орчим эх оролцсон бөгөөд төр эхчүүдийг тэтгэлэгт хамруулах талаар хэлэлцэн санал бодлоо солилцлоо. Хуралд оролцогчдын үзэж байгаагаар бол Төр сүүлийн 15 жил ээж нараа мартсан. Ийм учир 4 ба түүнээс дээш хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн ээж бүхэн тэтгэлэгт хамрагдах ёстой гэсэн асуудал дэвшүүлсэн. Гэтэл 55-аас дээш насны ээж нарт тэтгэлэг өгнө гэж ялгалаа. Бид энэ Шийдвэрийг эрс эсэргүүцэж анхны тавьсан зарчмаар шийдүүлэхийн төлөө хатуу тэмцэж байна. Нөхөн олговрын ээж нар дахин хэлмэгдэж байна. 55 нас хүрээгүй ээж маш олон байна. Ээж нар дэндүү зутарч байгаа ажээ. Тиймээс дараах шаардлагыг төрийн гурван өнөдөрлөгт хүргүүллээ.

– 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн, өсгөсөн эхчүүдэд нас харгалзахгүйгээр тэтгэлэг олгох шийдвэр гаргах

-Улсад 15-аас дээш жил ажилласан 4-ээс дээш хүүхэдтэй эхчүүдийн нийгмийн асуудлыг / жишээ нь автобусанд, амралатанд, эмнэлэгт хэвтэхэд / тусгайлан судалгаа хийж, тодорхой хөнгөлөлт үзүүлэх

– Монголын хүн амыг өсгөх, олон хүүхэдтэй эхчүүдийг хөүүлэн дэмжих талаар төрийн ямар бодлого баримталж байгаагаа ард түмэндээ тодорхой хүргэх

-Олон хүүхэд төрүүлсэн, сайн сурган хүмүүжүүлсэн эхчүүдийг жил бүр тодруулж шударгаар ил тодоор урамшуулах, алдар нэрийг нь өргөх арга хэмжээг санаачлан хуульчлах. Өнөөдрийн хурлын талаар зохион байгуулагчаас тодруулсан юм. Бичлэгэс үзнэ үү ъ
үideo1
Хурлаар Монголын ахмадын чөлөт холбоо, Нийслэлийн ахмадын чөлөөт хороо ямар ажил хийж байгаа талаар тайланга тавьсан бөгөөд цаашид эхчүүдийн тэтгэмжид анхаарал хандуулан ажиллах талаар хэлэлцсэн юм.
А.Баярмаа Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button