ХАДГАЛАМЖИЙН БАНКИЙГ наймдугаар сард хувьчилна

Мөн тус банкийг худалдах доод үнийг 12 тэрбум төгрөгөөр тогтоов. Хувьчлах уралдаант шалгаруулалтын зар мэдээг дотоод, гадаадын хэвлэлээр олон нийтэд ил тод мэдээлж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.
Засгийн газрын 2006 оны дөрөвдүгээр сарын 77 дугаар тогтоолоор баталсан 2006 онд эхний ээлжинд хувьчлах хуулийн этгээдийн жагсаалт-д Хадгаламжийн банкийг компанийн хэлбэрээр өөрчлөн зохион байгуулж, олон улсын нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлахаар тусгагдсан.
Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж, тус банкийг Хадгаламжийн банк ХХК болгон өөрчлөн зохион байгуулах, тендерийн зар мэдээ, журам, худалдах доод үнийг батлуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button