БУЯН компани хоригдлуудыг шөнийн цагаар ажиллуулдаг

Энэхүү гэрээ нь ял эдэлж буй эмэгтэйчүүдийг тус компанид ажиллуулах. Дээрх гэрээтэй холбогдуулан дөнгөж сая Өршөөлийн хуулиар суллагдсан эмэгтэйчүүд манай сонинд хандсан юм.

Тэд, Шийдвэр гүйцэтгэлийн хуульд чанга болон жирийн дэглэмтэй ялтнуудыг арваас дээш цаг ажиллуулахыг хориглосон заалт байдаг. Энэ заалт Буян компани болон манай хорих ангид үйлчилдэггүй гэж хэлж болно.

Тус компанид өршөөлөөс өмнө нийт 100 гаруй хоригдол эмэгтэй ажиллаж байсан. Эдгээр эмэгтэйчүүд нэг сард 15 мянган төгрөгийн цалинтай. Энэ цалинг бид хоёр жилийн хугацаанд нэг ч удаа гар дээрээ авч үзээгүй. Уг нь хуулиар бол энэ цалинг бидний нэрийн дансанд байршуулах ёстойг прокурор Д.Төмөрчөдөр уулзалт хийх үеэрээ хэлсэн. Сая хоригдлууд гар дээрээ ганц төгрөггүй суллагдсан. Yүнээс гадна цалинтайгаа уялдуулж нэгэн хачирхалтай журам Буян компанид үйлчилдэг нь шийтгэлийн зарчим.

Б.Жаргалсайхан захирал өдөр бүр ирдэг. Шөнө биднийг босгоод ажил хийлгэсэн тохиолдол маш олон. Өршөөлийн хуулийн талаар биднийг асуухад, та нар гараад хулгай, залилан, дээрмээ хийнэ биз. Түүний оронд энд ажлаа сайн хий гэж байсан.

Яагаад Буян компанитай хамтрах болсон тухай сонирхож үзсэн. Манай хорих ангид нийт 300 гаруй хүн ялаа эдэлдэг. Хорихын байр багтаамж муутай учраас зарим хүнийг Буян компанид албадан ажил хийлгэдэг юм билээ.

Бид ажил хийлгэсэн гэж гоморхсон зүйл байхгүй. Хамгийн гол нь нэгэн хувийн компанийн эрх ашгийн төлөө төрөөс ял сонсоод ирсэн хүмүүсийг ажлын бус цагаар /шөнө/ ажиллуулах, дарамтлах, хүний эрхийг хуулийн байгууллагууд нь зөрчиж байна.

Дээрх зөрчлөөс гадна ял эдэлж буй эмэгтэйчүүдийг УИХ-ын зарим гишүүн өөрсдийн барилга дээр ажиллуулах нь ердийн үзэгдэл болсон гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button