Хөгжлийн гарц

Улсын хил хязгаар нь 3528 км үргэлжлэн, хойд талаараа Балтийн тэнгисийн усаар 528 км хүрээлэгдсэн бөгөөд зүүн хойд хэсгээрээ Орос, Литва улсуудтай хиллэдэг. Зүүн талаараа Беларусь, Украин, баруун талаараа Герман, өмнөд талаараа Чех ба Словак улсуудтай хил залгаа оршдог. ЗСБНХУ, АНУ ба Их Британи улсын хооронд байгуулсан гэрээний тохиролцооны улмаас Польшийн Ялта ба Потсдам дахь 177847 кв. км дайны өмнөх газар нутгийг ЗХУ-д шилжүүлж, оронд нь Герман улсаас зүүн Пруссийн томоохон хэсэг, Силез, Поморье, Бранденбургийн газар нутгаас хэсэгчлэн нийтдээ 100.9 мян.кв.км газар нутгийг авсан байна.
-Польш улсын цаг агаар дулаан, тэнгисээс тив рүү нүүх агаарын нөлөөгөөр зундаа үүлэрхэг, бороо ихтэй, өвөлдөө дулаахан, манантай байдаг. долдугаар сарын дундаж температур +18 градус байдаг. Нэгдүгээр сарын дундаж температур хоёр градус, жилийн дундаж хур тунадасны хэмжээ 600-700 мм.
2005 оны байдлаар 38.678 сая хүн амтай байгаа бөгөөд 2010 он гэхэд хүн амын тоо 39.39 сая болно гэж урьдчилан тооцоолжээ. Хүн амын 25%-ийг 0-17 насны залуучууд эзэлдэг. Хүн амын нягтрал нь нэг кв.км-т 124 хүн ногддог. Нийслэл Варшав хотод 1628 сая хүн оршин суудаг. Нийт хүн амын 64% нь хот суурин газарт амьдардаг. Хүн амын 97%-ийг Польш үндэстэн эзэлж, 0.8% немец, 0.65% украин, 0.53% белорус, үлдсэн хувийг еврей, цыган, литви үндэстэн эзэлдэг.
1997 онд бүх ард түмний санал хураалтаар шинэ Yндсэн хуулиа баталжээ

Улс төрийн тогтолцоо

1952 онд батлагдсан Yндсэн хуулийн дагуу Төрийн эрх барих дээд байгууллага болох Парламент нь Сейма хэмээх нэг танхимээс бүрдэж байсан. Парламент хууль боловсруулан баталж гаргах, төсөв ба улс ардын аж ахуйн төлөвлөгөөг баталж, сайд нарыг томилох ба татан буулгах, Улсын хороог сонгох ба улсын эрх бүхий болон удирдлагын бусад байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих эрх мэдэлтэй байв. Улсын Хорооны тэргүүн улсын тэргүүний үүргийг хавсран гүйцэтгэдэг байсан ба Парламентаас сонгогдсон Сайд нарын зөвлөл нь улсын гүйцэтгэх дээд байгууллага болдог байлаа.
Энэ тогтолцоонд 1989 онд үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулснаар Парламентын доод тэнхим болох Сенат үүсгэн байгуулагдаж, Улсын хороог татан буулгасан ба улсын Ерөнхийлөгчийн албан тушаал шинээр бий болсноос гадна шүүхийн тогтолцоог шинэчлэн өөрчилсөн байна. 1989 оны хоёроос дөрвөн сард тус улсын үндсэн улс төрийн намуудын төлөөлөгчдийн дунд хийсэн дугуй ширээ-ний хэлэлцээрийн дүнд 100 гишүүдээс бүрдсэн Сенат- Парламентын доод тэнхимийг үүсгэн байгуулсан төдийгүй Сенат, Сеймын гаргасан хууль тогтоомжинд хориг тавих эрх авсан боловч Сенатын хориг тавих эрхийг Сеймын депутатуудын 2/3 хувийн саналаар давамгайлах боломжтой юм.
1992 он хүртэл Польш улсын төрийн эрх баригч Польшийн Ажилчны Нэгдсэн Нам (ПАНН)-ын монополь байдлыг хамгаалсан Yндсэн хууль хэрэгжиж байсан тул тус оны 11 сард Бага үндсэн хууль хэмээн нэрлэгдсэн- Yндсэн хуулийн акт бичиг-т Ерөнхийлөгч Лех Валенса гарын үсэг зурж, Ерөнхийлөгчийн хүчирхэг эрх мэдлийг хэрэгжүүлэх тухай заасан.
Харин 1997 оны тавдугаар сард бүх ард түмний санал хураалтаар шинэ Yндсэн хуулийг батлан гаргаж, Ерөнхийлөгчийн эрх мэдэлд хязгаарлалт хийж, Yндсэн хуулийн шүүх засаглалын цар хүрээг өргөжүүлэн тэлж Парламентын хоёр тэнхимт бүтэц тогтолцоог баталсан байна. Yүнд
Сеймын тэнхим адил тэгш төлөөллийн үндсэн дээр сонгогддог 460 депутатаас бүрдэх бөгөөд Сенатын тэнхим 16 мужийн цэргийн хэсгээс олонхий саналаар дөрвөн жилийн хугацаагаар сонгогдсон 10 гишүүдээс бүрэлдэн тогтоно. Сейм, түүний гишүүдийн олонхий саналаар (2/3 саналаар) татан буугдах боломжтой, эсвэл зарим тохиолдолд Ерөнхийлөгчийн саналаар ч татан буулгах магадлалтай юм. Энэ тохиолдолд сонгууль явуулах хугацааг улсын Ерөнхийлөгч тодорхойлж болно. Онцгой чухал асуудлаар хийгдэх шинэчлэл Сеймийн үнэмлэхүй олонхийн саналаар эсвэл Сенатын зөвшөөрөлтэй Ерөнхийлөгчийн саналаар хэрэгжих боломжтой байдаг.
2005 оны 10 сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Польшийн Консервант намын тэргүүн, Варшав хотын амбан захирагч Лех Качиньский 55%-ийн саналаар сонгогдсон нь өрсөлдөгч Дональд Тускийг 10%-ийн санал илүүтэй ялсан. Ерөнхийлөгч гадаад дотоод бодлого, үндэсний аюулгүй байдал, Элчин сайдуудыг татах буюу томилох, шүүхийн болон зэвсэгт хүчний дээд удирдлагыг томилох эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ Ерөнхий сайдтай зөвлөлддөг. Мөн түүнчлэн Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдаа томилох, мөн хуульд хориг тавих, дайны онц байдал зарлах эрх мэдэлтэй. 1989 оны анхны ерөнхийлөгч Войцех Ярузельскийг Парламентын хоёр тэнхмийн гишүүдийн саналаар сонгож байсан бол түүнээс хойш 1990 оноос эхлэн Ерөнхийлөгчийг бүх нийтийн санал асуулгаар таван жилийн хугацаатай, дахин нэг удаа сонгогдох эрхтэйгээр сонгох болсон.
Засгийн газрыг Ерөнхий сайд толгойлох бөгөөд Засгийн газрын гишүүдийг 14 хоногийн дотор Сеймийн тэнхмээр хэлэлцүүлэн батлуулах ёстой. Ерөнхий сайд нь Парламентын Сеймийн гишүүдийн оролцоогүйгээр Засгийн газрын гишүүдийг өөрчилж болно. Сайд нарын зөвлөл нь хууль тогтоомжийн хэрэгжилт, шаардлагатай тохиолдолд хуулийн хүрээнд тогтоол шийдвэр гарган, төр захиргааны байгууллагуудыг удирдан чиглүүлэх үүрэгтэй бөгөөд улсын төсөвт оруулах саналын төслийг боловсруулан Парламентаар хэлэлцүүлдэг ба дотоод хяналт, олон нийтийн аюулгүй байдлыг хариуцдаг.
1999 оны нэгдүгээр сарын нэгнээс Польш улс засаг захиргааны шинэ нэгжийг баталсан. Польш улс нь 16 воетводств, 308 повятод хуваагддаг. Мөн 65 хотын статустай суурин газрууд байдаг. Повят нь 2121 гминд хуваагддаг. 1998 оны орон нутгийн сонгуулиар 855 нэр дэвшигч нийт 16 аймгийн хууль тогтоох Парламентын Сеймд ажиллах болсон. Аймгийн эрх мэдэлд нутаг дэвсгэрийн хэмжээнд бодлого тодорхойлох, үүнд тус аймгийн эдийн засгийн хөгжлийн бодлого, гадаад хөрөнгө оруулагчдыг таатай орчин бүрдүүлэх, газар нутгийн хэмжээнд зах зээлээ өргөжүүлэх, боловсролын чиглэлээр бодлого тодорхойлон ажилладаг.
1938 онд Комитерн задарч, 1942 онд Польшийн Коммунист нам бий болж, Польшийн Социалист намтай нэгдсэнээр Польшийн ажилчин ангийн эрх ашгийг хамгаалагч ПАНН 1948 онд үүссэн.
Түүнтэй үзэл суртлын хувьд ойролцоо нь Тариачны Нэгдсэн нам ба Ардчилсан нам юм. 1980-аад оны үед Хөдөө аж ахуйн эв нэгдлийн хөдөлгөөн үүсэн ПАННаас ихээхэн эрхийг авсан. Улс төрийн тавцанд эв нэгдлийн хөдөлгөөн гарснаар Ардчилсан ба Тариачны нэгдсэн намууд ПАНН-ыг хамгаалахаа больж, тус хөдөлгөөнд нэгдсэн.
Польш улсын төрийн эрхийг дангаараа барьж байсан ПАНН 1990 онд задарч, нэг хэсэг нь Польшийн Бүгд Найрамдах Социал Демократ Намыг байгуулж, үлдсэн хэсэг нь үндсэн чиг шугамаа өөрчилсөн. Сүүлд эдгээр намууд дахин нэгдэж, Ардчлалын Зүүнтний Хүчний Холбоог байгуулсан нь одоо ч Парламентад төлөөлөлтэй намын нэг хэвээр байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button