Рубль долларыг номхотгох цаг айсуй

Ард иргэд нь ерөнхийлөгчийнхөө зоригтой, шийдэмгий шийдвэр гаргадагт нь ам сайтай байх болжээ. Эдийн засгийн хөгжлөө баталгаажуулж их гүрний бодлогоо хэрэгжүүлэхийн тулд оросууд рублийнхээ ханшийг чангаруулах ажлаа хийж эхэлеэн байна. Ингэхийн тулд өнгөрсөн хавар Гонконгийн Bridelater хэмээх хөрөнгө оруулалтын салбарт эрхзүйн зөвөлгөө өгөх фирмээр судалгаа хийлгэжээ. Уг фирмийн мэргэжилтэн Мартин Хеннеке хэлэхдээ,

-Дэлхийн эдийн заүгийн хөгжлийн сүүлийн үеийн хандлагыг ажиглахад томоохон хөрөнгө оруулагч нар хөгжиж буй орноос хөрөнгө оруулалтаа татаж АНУ-д төвлөрүүлэх болсон. Гэтэл АНУ-ын эдийн засаг тийм ч найдвартай биш гэдгийг экспертүүд зөвлөөд байгаа. Энэ дүгнэлтийг анзаарсан хөрөнгө оруулагчид ОХУ, Ази руу хөрөнгө оруулалтаа татах сонирхол нэмэгдсэн. ОХУ оновчтой алхам хийж чадвал рубль дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн хатуу валют болох шанстай. Мөн эдийн засгаа тогтвортой хөгжүүлвэл рубль долларыг номхотгох магадлалтай гэжээ. ОХУ дээрх зөвлөгөөг аван рублийн ханшаа чангаруулах олон гаргалгаа хайж нефтийн экспорт болох давуу талаа ашиглахаар болов. Эдийн засагчдынх нь урьдчилан тооцоолсноор нефтийн экспортын төлбөрөө доллараар бус зөвхөн рублиэр хийх. Учир нь тус улс нефтийн экспортоороо дэлхийд дээгүүрт ордог болохоор импортлогч хорь гаруй оронд рублийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж ханш нь өснө. Дэлхийн зах зээл дээрх нефтийн ханшийг дагаад рублийн ханш чангарна. Ингээд ази, европийн орнуудад долларын ноёрхол унаж рублийн эрин эхэлнэ. Энэхүү шилдэг хувилбарыг өмнө нь Иран улс тун амжилттай хэрэгжуүлж дөнгөж мэндэлсэн еврог хөлд оруулж байсан. Нефтийн нөөцөөрөө тэргүүлэгч Иран улс нэг л өдөр нефтийн экспортын төлбөрөө еврогоор хийж эдийн засгийн шинэ эргэлт хийсэн юм. Өнөөдрийн байдлаар Иранаас нефть импортлогчид зөвхөн еврогоор төлбөрөө хийж заншаад байна. Оросууд дээрх шилдэг аргыг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа хэдийнэ оржээ. Долдугаар сарын 1-нээс эхлэн валютынхаа эргэлтэд хязгаар тавьж, зээлийн өрийн болзлоо өөрчилсөн байна. Тэгэхээр манай улс ОХУ-аас нефтийн хараат байдгийн хувьд рублийн ноёрхолтой хэрхэн зохицож ажиллах вэ гэдгээ одооноос бодох хэрэгтэй.

Нефтийн экспортоор 100 хувь хараат монголчууд мөн л рублиэр төлбөрөө хийж бизнесмэнүүд шинэ валютад шилжинэ. Ер нь нэг их удалгүй Монголын экспортын гүйлгээиий ихэнх хувийг эзэлдэг ч төдий л сандаргаад байдаггүй байсан юань, рубль хаданд гарах нь. Хоёрхон валютаар гадаад худалдаагаа хийх цаг ирэхийг үгүйсгэхгүй. Хоёр их гүрний дунд хягаардлагдмал манай орны хувьд рублийн ханш чангарвал сайн, муу нөлөө гарах бололтой. Сайн нь монголчуудад рубль хэзээнээс танил, дасал болсон. Худалдаа арилжаагаа хийж сурсан гээд нааштай зүйлүүд гарна. Харин рубль хэт чангарвал монголд төвлөрөх рублийн нөөц буурна. Үүний зэрэгцээ БНХАУ-ын эзийн засаг мөн л үсрэнгүй хөгжиж дэлхийн зах зээл дээр юанийн ханш чангарах магадлал ажиглагдаж байгаа. Хятадууд бараг арван жилийн өмнөөс юанийн ханшийг доллартай тэнцэтгэх ажлаа хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ ОХУ шиг богино хугацаанд буе арав. таван жилийн шатлалтайгаар хэрэгжүүлж байгаа аж. Арван жилийн төлөвлөгөөтэй хөгжүүлж буй тус улсын эдийн засаг урьдчилсан тооцооноосоо ямар ч зөрүүгүйгээр амжилттай хөгжиж байгаа юм. Анхны зорилго нь ард иргэдээ идэх хоолтой болгох. Хоёрдугаарт, өмсөх хувцастай болгох. Гуравдугаарт, орон сууцаар хангах зорилго тавьсан нь хэрэгжиж дуусаад дөрөвдүгээр арван жилийн төлөвлөгөөндөө ороод явж байна. Энэ нь өрх бүрийг тансаг хэрэглээгээр хангах. Эдийн засаг нь зогсолтгүй хөгжиж байгаа тус улсын хувьд энэ төлөвлөгөө торолгүй хэрэгжих хандлагатай байгаа аж. Тиймээс эдийн засгийн өндөр хөгжилтэй болсон хятадын гадаад худалдаа нэмэгдэж юанийн эрэлт хэрэщээ сайжирна, Тэр цагт гадаад худалдаагаа үндэсний мөнгөн тэмдэгтээрээ хийхийг үгүйсгэхгүй. Ер нь аливаа их гүрний бодлого үндэснийхээ мөнгөн дэвгэртийн ханшийг чангаруулж хатуу валют болгох сонирхолтой байдаг.

Энэ жамаар ОХУ, БНХАУ явж байгаа. Монголчуудын хувьд дэлхийн зах зээлийн хандлагыг харж хөрөнгө оруулалтыг татаж, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэдэгтэй эдийн засагчид санал нэгтэй байна. Өнгөрсөн хавар эдийн засгийн экспертүүдийн хийсэн судалгаанаас харахад нэр нөлөө бүхий хөрөнгө оруулагчид хөгжиж буй орноос хөрөнгөө татаж байгаа таагүй мэдээ гарсан ч ази тивд илүү нааштай хандаж байгаа сайн мэдээ бас байна. Энэ нь аргагүй гэнэ. Учир нь Латин Америк, Еврол, Африк тивийн эрдэс баялгийн нөөц хомсдож дэлхийн зах зээлд дээр алт, зэсийн ханш урьд байгаагүйгээр өссөн. Гэтэл сүүлийн үед төв Азийн нутгаар эрдэс баялгийн томоохон орд газрууд ихээр илэрч, шинэ шинэ боломжууд гарч ирэх болоод буй. Хэдийгээр нөөц сайтай улс орнууд нь хөгжиж байгаа ч гэлээ уул уурхай, нефтийн баялгәа дагаад эдийн засаг нь сайжрах найдвар бий гэдгийг хөрөнгө оруулагчид харжээ. Тэгэхээр монголчуудад харин ч их боломж байгаа бололтой. Алт, зэсийн томоохон орд илэрсэн, хайгуул хийгээгүй нөөц газар арвинтай. Зах зээл хайх шаардлагагүй хоёр том гүрний дунд байгаа гэдэг нь хэрэглэгчтэйгээ ойр гэсэн үг.

(Өнөөдрийн монгол 129/299)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button