Гуравдагч түүхий эдийн үнэ дөрөв дахин нэмэгдэнэ

Тиймээс өөрөө алс юманд зүтгэж хүчээ баралгүй, өөртөө олдсон боломжийг алдаж алмайралгүй явж чаддаг болсон хойноо чи сайхан амьдарна хэмээн аав минь хэлдэг билээ. Юуны учир энэ бүхнийг ярих болов оо гэвэл саяхан би нэгэн лааз, хуванцар сав түүж, мөнгө олж гэрийнхнээ тэжээдэг хүүтэй танилцсан юм. Зарим хүмүүсийн хувьд инээд хүрмээр цөөн мөнгөөр амьдралаа залгуулдаг тэрбээр өөрийн хийж байгаа ажил, олдог цөөн хэдэн зоосондоо сэтгэл хангалуун амьдардаг юм билээ.

Дөнгөж 12 настай Батбаярын өдөржин гүйж байж олдог мөнгө нь 5000 мянган төгрөг. Тэрбээр махаа идэж байж олдог болохоор арай гамтай зарцуулдаг. Тэгээд ч ээж, дүүтэйгээ амьдардаг болохоор тал мөнгөөр нь хоол авдаг. Хааяа ээж мөнгө олбол хуванцар сав, лааз түүж олсон мөнгөө цааш нь хадгалчихдаг гэж байлаа. Хааяа долоо, бүр найман мянган төгрөгний ажил хийдэг ч хоёр жил энэ ажлаа хийж байгаа. Дахиад хоёр жил өнгөрчихвөл үүнээс их мөнгө олдог ажил хийнэ гэж боддог гэсэн юм.
Ташрамд хэлэхэд түүний хамгийн их орлого олдог үе нь ямар нэг баяр байдаг бөгөөд баярлах завгүй гүйснийхээ хүчинд гэрийнхэндээ овоо мөнгөтэй очдог гэж байлаа. Түүний хэлснээр ийм ажил хийдэг хүүхдүүд олон болж сүүлийн үед нэлээд өрсөлдөөн нэмэгдэж хуванцар сав, лааз, шил ховордсон гэсэн. Харин энә жилийн наадмаар хуванцар сав, гялгар уутыг 200 төгрөгөөр авна гэснийг сонсоод ихэд баярлаж байсан юм. Тэрбээр эртхэн Талбай дээр очиж аятайхан газар сонгоод дүүгээ суулгачихна. Тэгээд л цэнгэлдэх тойроод гүйгээд байхад нэлээд мөнгөтэй болох нь гэж олзуурхаж байсан юм.

Өнөөдөр Батбаяр хүү шиг бодолтой олон хүүхдүүд байгаа. Тэдэнд бага ч болов тус болох сайн үйлсийнх нь талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хот тохижилтын хэлтсийн хог хаягдлын асуудал эрхэлсэн мэргэжилтнээс цөөн зүйлийг тодруулсан юм.

-Хаягдал гялгар уут, хуванцар савыг өндөр үнээр худалдаж авна гэж сонслоо. Яг хэдэн төгрөгөөр авах бол?
-Манай албаны зүгээс тодорхой хөрөнгө зарж нийслэлийнхээ дүүрэг бүхэнд хогийн цэг байрлуулж, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж байна. Нөгөө талаар хотын өнгө үзэмжинд хамгийн нөлөө үзүүлдэг зүйл бол хаягдал гялгар уут, хуванцар сав байдаг. Тиймээс хуванцар сав, гялгар уутыг өнөөгийн ханшнаас дөрөв дахин өндөр үнээр буюу 200 төгрөгөөр авахаар болсон.

-Энэ ханшийг зөвхөн наадмын үеийн бэлэг гэж болох уу?
-Одоогийн байдлаар хуванцар сав, гялгар уутыг баяр наадмын үеэр л энэ үнээр авахаар төлөвлөж байна. Түүнээс хойш яахыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ цаашдаа энэ ханшийг нь унагаахгүй байх боломжийг судалж байна. Тиймээс онцолж хэлэхэд баярын өдрүүдэд нийслэлийн Гэрэлтүүлэг чимэглэл Цэцэрлэгжилт, Нөөц зэрэг компаниуд амрахгүй ажиллах юм. Мөн нийслэлийн Засаг захиргааны зүгээс дүүрэг бүхэнд хог хаягдлыг зохицуулахад зориулж нэг сая төгрөгийг өгсөн байгаа. Дүүргүүдийн тохижилт үйлчилгээний хэлтсийнхэн манай хэлтэстэй хамтран ажиллаж байгаа юм.

-Манайхны бараг уламжлал болсон нэг зүйл байдаг нь аливаа нэг баяр ёслол дуусахад тэр орчимд нь бараг л хогон овоо босдог. Харин зарим хаягдлыг ийнхүү худалдан авахаар энэ байдалд өөрчлөлт орж байна гэж ойлгож болох нь ээ?
-Болно. Бидний ажлын эцсийн зорилго нь энэ л юм шүү дээ. Тэгээд ч жилийн жилд л наадмын дараа Төв цэнгэлдэх тойрсон хогон овоо үлддэг. Харин бидний энэ ажил хогон овоог байхгүй болгоход туслах юм. Хот тохижилтын хэлтсээс баярын өдрүүдэд тодорхой газар бүрт хариуцлагатай жижүүрүүдийг томилсон. Үүнд нийтдээ 300 гаруй үйлчлэгч, 20 орчим машиныг ажиллуулахаар болж байна.

(Өнөөдрийн монгол 129/299)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button