Эзэн хаан Хирохито

Энэ дүрмийг Японы 124 дүгээр эзэн хаан Хирохито 1971 оны намар эвдэж Их Британи, Холбооны Герман, Франц орноор айлчилжээ. Ийнхүү Хирохито нэгэнт тогтсон хоёр дахь зарчмыг зөрчсөн байна. Эхний үйл явдал нь илүү драмтай, эмгэнэлтэй үед болсон юм.
Энэ явдал 1946 оны нэгдүгээр сарын 1-нд болжээ. Сая сая иргэд нь япончууд бол сонгомол ард түмэн биш, эзэн хаан бол 1889 оны үндсэн хуульд заасан лугаа адил бурханы амилсан дүр биш хэмээн эзэн хаан өөрөө айлдахыг радиогийн шууд нэвтрүүлгээр сонслоо. Ийнхүү Япон улс бууж өгөх актанд үг дуугүй гарын үсэг зурснаас хойш дөрвөн сарын дараа Хирохитогийн хаанчлалын үед гол нь болчихоод байсан Япон милитаризм, үндсэрхэг үзэл, түрэмгийлэлд суурилсан улс төрийн бодлого дампууран ойчсоныг Япон улс эзэн хааны үгээр албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм.

Түүхийн онцгой элч хэмээн өөрсдийгөө зөвтгөсөн уриа нь япончуудыг 1931 онд Манжуурыг эзлэхэд, 1937 онд Хятадтай байлдахад, 1938 онд ЗХУ-ын Хасар нуур руу довтлоход, 1939 онд Монголд халдахад, 1941 онд АНУ-д дайн зарлахад, дараа нь Филиппин, Малайз, Шинэ Гвинэй, Сингапур, Энэтхэг, Хятадын хойг, Хонгконг, Бирмийг болон Индонезийн арлууд, зүүн Энэтхэгийг эзлэхэд, Австралийг бөмбөгдөхөд ёс суртахууны гол тулгуур нь болж байжээ.
Энэхүү эзлән түрэмгийлэлд эзэн хааны нэр үргэлж уриа лоозон, туг далбаа болон ашиглагдаж байсан ба эцэст нь америкчууд Хирошима, Нагасакад атомын бөмбөг хаяж, Токиог тэр гэх тэмдэггүй болтол бөмбөгдөхөд японы ард түмэн тамд унасан билээ. Дайны дараа Японы цэргийн гол гэмтнүүд олоя улсын цэргийн шүүхээр орсон. Харин эзэн хаан сая сая япончуудыг үхэл рүү түлхсэн энә дайн өөрөө буруу байсан гэдгийг ард түмэндээ тайлбарлаж байлаа.

Японыг дэлхийн дайнд цэргийн хэнээтнүүд татан оруулсан билээ. Зорилго нь эзлән түрэмгийлж хүрээгээ тээх, лоозон нь Их Азийн сайн сайхны төлөө, гэхдээ мэдээж япончуудын удирдлага дор. Дайн эхэлсний дараахан Японы асар их нөөц баялаг бүхий 3.5 сая ам км газар, уе түрэмгийлэн булаажээ.
Гэвч түүхэндээ гаргаж үзээгүй энә их амжилт нь түүхэнд нь анхны ялагдлыг авч ирсэн байна. Дайн энэ орны хоёр сая хүний амийг авч, хэдэн арван саяыг тахир татуу болгосноос гадна үнэлж баршгүй материалын хохиролд оруулжээ. Харин эзэн хаан Хирохито өөрийн болон өмнөх бүх хаадынхаа уламжлалт Амилсан бурхан цолоо эгнэгт алдлаа.
Хирохито 1901 оны дөрөвдүгээр сарын 29-нд Токиод төржээ. Эзэн хааны төрсен өдөр нь үндэсний баярт тооцогддог тул энә өдөр 60 гаран жил япончуудын баяр байлаа. Тэрбээр урьдах хаан Ёшихитогийн хүү ба 1921 оноос хааны үүрэг гүйцэтгэж, эцгийгээ үхсэний дараа 1926 онд албан ёсоор хаан ширээнд суув. Тэрбээр биологийн мэргэжил эзэмшжээ. Дэлхий дээр нэг удмынхан дагнан хаанчилсан цорын ганц орон болох Японы үе дамжсан 124 дүгээр хаан тэрбээр Шова-гийн эринийг ийнхүү эхлүүлсэн юм.

Шова гэдэг нь гэгээн энх тайван гэсэн утгатай үг боловч түүний хаанчиллын үед амар тайван байж чадсангүй. Гэхдээ Япон түрэмгий дайнд татагдан орсонд эзэн хаан хувь хүнийхээ хувьд төдийлөн буруутай биш. Япончууд хааныгаа амилсан бурхан гэж үзән халдашгүй бие гэж тооцдог боловч олон үеийн турш хааны нэрийг эрх мэдэл булаацалдсан бүлэглэлүүд зөвхөн ашигладаг байжээ. Дэлхийн хоёр дайны хооронд цэргийн эрх мэдэлтнүүд парламентаас дээгүүр гарч хоорондоо алалдан үзэлцэж байсан авч хааны нэрийг аль аль нь барьдаг байлаа. Харин хаан улс төрийн эрх мэдэлгүй байсан юм. Хирохито 1946 он гаруут тунхаг уншсанаар японы түүхийн нэгэн үе дуусч дараагийнх нь эхлэв. Шинэ үндсэн хуулийг мөн оны 11 дүгээр сарын 3-нд батлаж хаант ёсыг хэвээр хадгалсан боловч эзэн хаанд төрийн тэргүүний номиналь эрхээс өөр юу ч үлдээсэнгүй. 1952 оны Сан Францискогийн гэрээгээр Японыг батлан хамгаалах үүргийг АНУ өөртөө хүлээгээд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ нэгээс илүү хувийг өөрийгөө хамгаалах армид зориулахыг нь хорьж орхив. Хүйтэн дайны хүнд жилүүдэд газар зүйн түгшүүртэй районд байрладаг Япон батлан хамгаалах үүргээ бусдад тохсоноор хожсон уу гэхээс алдаагүй. Солонгос Вьетнамын дайны үед асар их хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл бүрдсэн төдийгүй, цэрэг дайнд мөнгө зарцуулахгүй учраас эдийн засгийн өсөлттөө хамаг анхаарлаа хандуулах боломжтой болжээ.

Ийнхүү Хирохито дайны дараа өөрийн дуртай далайн загас судлалд хамаг цагаа зарцуулах болжээ. Энэ сонирхол нь цагтаа хаан эцгийнх нь зэвүүцлийг төрүүлдэг байсан юм. Учир нь тэд эрт дээр үеэс үе уламжлан яруу найраг, урлаг, хөгжим сонирхдог байсныг тэрбээр эвджээ. Эзэн хаан шинжлэх ухаанд шохоорхохынхоо хэрээр амжилт олж өөрийн нээж системчилсэн найман зүйл загасныхаа тухай эрдэм шинжилгээний бүтээлийг 1970 онд хэвлүүлсэн юм.
Дайны дараа эзэн хааны цагаа зарцуулдаг ажил өөрчлөгдсөн төдийгуй Япон орон үндсэндээ асар их өөрчлөгдсөн юм. 120 гаран сая хүнтэй энэ улс эдийн засгийн гайхамшигт үерэлт үзүүлэн үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээгээр 1966 онд Францыг, 1967 онд Их Британийг, 1971 онд Германыг гүйцэн түрүүлжээ. Британийн усан онгоц үйлдвэрлэгчид, америкийн ган хайлуулагчид, швейцарийн цаг хийгчид, Голландын электроникийн үйлдвэрийнхэн, германы оптикийнхан Японы өрсөлдөөний пянг даагаагүй юм.
Хэдийгээр Япон нь цэрэг, аюулгүй байдал, гадаад бодлогодоо АНУ-ын үнэнч холбоотон боловч эдийн заегийн асуудал дээр тэдэнтэй зохицдоггүйгээр үл барам шударга бус өрсөлдөгч нь болж эдийн засгийн түрэмгийлэл явуулах болсон юм.
1989 онд бараг 90 дөхсөн эзэн хаан нас барж хүү Акихито нь хаан ширээг залгамжлан авчээ. Энэ хүн XX зууны янз бүрээр өөрчлөгдсөн Япон орны гэрч, толь нь байсан юм. Хямарсан Японы ч хаан байсан, милитарист Япон, дайнд сүйрсэн Япон, хөгжиж буй Япон, эдийн засгийн гайхамшиг үзүүлсэн Япон, баян Япон бүгд түүний гараар дамжсан.

(Өнөөдрийн монгол 129/299)
Олхонууд Баярхүү

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button