Өршөөл хүртэгсэдийг хяналтандаа байлгана

Өршөөлийн хуулиийн дагуу суллагдсан хүмүүсийн дахин хэрэг түвэгт орооцолдох вий гэсэн түгшүүр байна. Энэ талаар Цагдаагиин ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч хурандаа А.Даваавхүүгээс тодруулав.

-Өршөөлийн хуулиар олон хоригдол хугацаанаасаа өмнө суллагдлаа. Аюулгүй байдлын үүднээс тэднийг хэрхэн хараа хяналтдаа авч байгаа вэ. Наадамчин олон амар тайван байж болох уу?


-Цагдаагиин байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу захиргааны хяналтад авдаг. Энэ нь тэр хүмүүсийн үлдсэн ялын хугацаанд хяналт тавина гэсэн үг. Суллагдсан хүмүүстээ зөвлөгөө өгч, тодорхой хугацаанд уулзаж, төрийн болон төрийн бус Олон нийтийн байгууляагатай холбож өгч нийгэмшүүлдэг.
Гэхдээ иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Архидан согтуурах, хайхрамжгүй байдал гэмт хэрэг гарах нөхцөл боломжийг бүрдүүлдэг. Тэгэхээр олон хоригдол суллагдсантай холбоотойгоор биш баяр наадмын үеэр иргэд? хөдөлмөрчид aнхaapaл сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ардын эрх сонин 132 /410/

Б. Сүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button