Оддын нэгдсэн тоглолт ойртлоо

Ард түмний хөрөнгө оруулалтаар бүтэх уг кинонд хандив өргөхөөр шийдсэн хаандаа өргөх оддын цэнгүүн
маргааш болно. Алт, мөнгөн сэлэмээс эхлээд алтан цээж баримал, гэрэгэ, батламж, энгэрийн тэмдэг дурегал болгох хандивын санд багагүй нэмэр болохуйц тоглолт зохион байгуулагдах юм байна. Харин энэхүү тоглолтын тасалбар нь Чингис хаан кинонд хандивласан 2000 төгрөгийн батламж байх ажээ. Бүтэн долоон цаг үргэлжлэх тоглолтын хөтөлбөрт рок поп, нийтийн дууны бүх хамтлаг, дуучид болоод хошин шогийн авьяаслаг уран бүтээлчид шилдэг бүтээлүүдээ сонирхуулахаа амласан гэнэ.

(Өнөөдрийн монгол 129/299)
Р.ЦЭЦЭГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button