Д.Цэрэнтогтох аварга хөдөлмөрийн баатар боллоо

Yндэсний их баяр наадамд дөрвөн удаа түрүүлж, таван удаа үзүүрлэн, бөхийн чөлөөт барилдаанаар олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэн монгол улсынхаа нэрийг алдаршуулах, үндэсний бөхийн залуу халааг бэлтгэхэд оруулж байгаа жинтэй хувь нэмрийг нь үнэлж дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтоход Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдэг гардууллаа.
МУYИС-ийн зөвлөх багш, док­тор, профессор Түмэнбаярын Дашцэдэнд Монгол Улсын хө­дөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдгээр шагнасныг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулан өглөө.

Улсын драмын эрдмийн теат­рын найруулагч Бирваагийн Мөнхдоржид Монгол Улсын ардын жүжигчин цол, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга Батболдын Энхтүвшинд Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын өрөнхийлөгч Лувсан-Очирын Дондогт Монгол Улсын гавьяат эдийн засагч цол, Хилийн цэргийн анги салбар, удирдах албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж цэрэг эх орны сэдвээр олон бүтээл туурвиж, хилийн цэргийн бие бүрэлдэхүүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх, соёл урлагийн байгууллагыг бэхжүүлэх, урын санг баяжуулахад оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Хи­лийн цэргийн дуу бүжгийн чуулгын дарга, хурандаа Ишцэдэнгийн Төмөрбатад Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол, Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Галсангийн Зинаамядарт Монгол Улсын гавьяат эдийн за­сагч цол, Чингис хааны нэрэмжит Их засаг их сургуулийн ректор Намсрайн Ням-Осорт Монгол Улсын гавьяат багш цол, дэлхийн сонгодог болон өөрийн орны хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг чадварлаг удирдан тоглуулж, Монголын сонгодог хөгжмийн урлагийг хөгжүүлэн сурталчилахад оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Улсын филармониин уран сайхны удирдаач Намсрайжавын Бүтэнбаярт Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол, Цэргийн дуу бүжгийн эрдмийн театрийн гоцлол дуучин Жоосамбуугийн Одмаад Монгол Улсын гавьяат жүжигчин цол тус тус олголоо.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Мобиком корпорацийн Хяналтын хорооны дарга, Ньюком ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Арвинцогт, МYБХ-ны тэргүүлэгч П.Дагвасүрэн, ГХЯ-ны Азийн газрын зөвлөх Ж.Ганнибал, БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжав, Сангийн сайд Н.Баяртсайхан нарын хүмүүсийг, Алтан гадас одонгоор Монго­лын үндэсний олон нийтийн радио телевизийн найруулагч Ч.Болд, Монголын үндэсний олон нийтийн радиогийн нэвтрүүлэгч Г.Отгон, ШУТИС-ийн салбарын эрхлэгч Д.Дэлэг, МYОНТ-ийн оператор Г.Байгалмаа, Гадаад хэргийн яам­ны Европын газрын дарга Ц.Жамбалдорж нарын хүмүүсийг шагналаа. Цэргийн гавьяаны одонгоор БХЯ-ны Газрын дарга Л.Батцэнгэлийг, цэргийн хүндэт медалиар ЦЕГ-ын автобаазын дэд дарга Л.Ганхүү нарын хүмүүсийг шагнас­ныг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулан өгч ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Ардын эрх сонин 132 /410/

А.Чандмань

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button