Харанга, Никитон хоёр хамтарна

Тиймээс тус цэнгүүний ерөнхий зохион байгуулагчаар нь UB палас цогцолбор ажиллахаар болж.

Харин энэ үдэш залуусын сэтгэл зүрхийг байлдан дагуулах хамгийн сонирхолтой зүйл нь Харанга , Никитон хамтлагийн тоглолт гээд бод доо. Учир нь, 2002 онд Хурд хамтлагтай хамтарсан тоглолт хийж байсан Харанга-ынхан ийнхүү сюрприз бэлдсэн ажээ. Тэд жил бүрийн наадмын эхний өдөр болдог энэхүү цэнгүүнийг рок попынхны дунд Эв нэгдлийн төлөө гэсэн уриатайгаар хамтарсан тоглолт хийж байхаар шийдсэн учраас хамтрагчаа солиход хүрсэн гэнэ. Тоглолтод Никитон,
Харанга хамтлагууд өөр өөрсдийн хит болсон шилдэг дуунуудаа сольж дуулахын зэрэгцээ Айзам, Өргөө хамтлагийн дуунаас ч амилуулахаар зэхжээ. Энэ нь насны хязгаагүй цугларах үзэгчдээ гомдоохгүй гэснийх. Түүгээр ч зогсохгүй, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд бэлэг барьсан тоглолтоо Халуун элгэн нутаг дууны нэрээр нэрлэсэн аж. Сүхбаатарын талбайд 22 цагаас Харанга, Никитон-ны хамтарсан тоглолтоор эхлэх тус цэнгүүн үүр цайх үеэс цэнгээнт бүжгээр өндөрлөх юм байна. Хамгийн сонирхолтой нь тус цэнгүүнд дээрх хоёр хамтлаг л оролцох гэнэ. Учир нь, жинхэнэ амьд тоглолт хийх болохоор бусад нь цэнгүүний зохион байгуулалтад тохирохгүй гэсэн ажээ.

(Өнөөдрийн монгол 129/299)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button