DJ бол дээд зэргийн мэргэжил

-Удахгүй болох DJ нарын шоуны талаар сонирхуулаач?
-Бүтэн нэг сарын турш хэн хүнгүй л хөл бөмбөгөөр амьсгалж, ялалтын агшныг сэтгэл догдлон хүлээж суулаа. Тэгвэл тун удахгүй дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгарах мөч болох гэж байгаатай холбогдуулан Medusa клубээс DJ нарын шоу зохиох талаар санаачилсан. Colden goal party буюу Алтан гоол шоу маань энэ сарын 9-ний үдэш зохиогдох учраас шөнийн 03 цагт эхлэх хөл бөмбөгийн ДАШТ-ий аваргн төлөөх тоглолтыг үзэх боломжтой юм.

-Хаана болох юм бэ?
-Үндэсний соёл амралтын хүрээлэнд. Тэнд хәл бөмбөгийн тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэх том дэлгэцүүдийг байрлуулна. Мөн үдэшлэг зохиогдох газрыг томоохон хэмжээний шөнийн клуб болгохоор зэхэж байгаа. Өөрөөр хэлбэл, шөнийн клубын бүх төрлийн үйлчилгээ залууст хүрнэ гэсэн үг. Энэ үеэр шоу тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа Tiger компанийн шар айргын хямд үнээр худалдаалах юм. Тиймээс шар айраг шимж, электро хөгжмийн аянд бүжингээ хөлбембөг үзэж болно.

-Монголд урьд нь иймэрхүү шоу зохиогдож байсан болов уу. Яагаад заавал хәл бөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөөх тоглолттой давхцуулсан хэрэг вэ?
-Өмнө нь ийм олон DJ нарын хамтарсан шоу тоглолт огтхон ч болж байгаагүй. Хөл бөмбөгийн үнэнч фен болоод сонирхогч залуус маань нэгэн үдэш DJ нарын электро хөгжмийн өвөрмөц шоунд оролцохын зэрэгцээ ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтыг хамтдаа үзэхийг хүссэн учраас ингэж шийдсэн хэрэг.

-Шоунд хэдэн DJ оролцох юм бэ?
-Монголдоо дээгүүрт тооцогд-дог мэргэжлийн хэмжээний DJ болох Чинбаа, Өөжий, Од, Боогий, Мөнх-Од, Өлзий, Зеро нар оролцоно. Мән beatbox буюу амаараа хөгжимдөх төрлийн анхдагч болох Насаа тоглох юм.

-Уучлаарай, мэргэжлийн DJ гэхээр хүмүүс нэлээд гаихах нь лав. Мэргэжлийн DJ нарын
шалгаруулалт явагддаг хэрэг үү?
-Тийм ээ. Өнгөрсөн жил Стрингс клубт болсон DJ нарын шалгаруулалтаас бид мэргэжлийн батламжаа авсан юм. Бусад хүмүүс DJ гэхээр л бааранд хөгжим тавьж, мэндчилгээ уншаад л согтуу хүмүусийг хөгжөөж байдаг мэтээр ойлгодог. Тэд шөнийн клубт байгаа хүмүүсийг яаж хөгжөөж, хөгжмийнхөө хэмжээг алдахгүй гэх мэтээр маш их хүч оюунаа зарцуулдаг. Түүгээр ч зогсохгүй, ихэвчлэн шөнийн цагаар ажилладаг болохоор ямархуу ачаалалтай байгаа нь мэдэгдэнэ. Ямар ч байсан, оффисийн ажилтан шиг байдаггүй нь тодорхой. Тиим болохоор би үүнийг хамгийн дээд зэргийн мэргэжил гэж хэлмээр байна. Бусад орнуудад ч гэсэн DJ- г энэ утгаар нь хүлээн зөвшөөрдөг юм билээ. Тэгэхээр анхны шоугаа жинхэнэ мэргэжлийн хэмжээнд хийхийг зорьж байгаа. Хэрвээ шоу тоглолт маань амжилттай зохиогдвол бид үүнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэж бодож байгаа.

-Тоглолтын сюрприз байгаа юу. Бусад хамтлаг, дуучид оролцох юмуу?
-Нэг ч хамтлаг, дуучин оролцохгүй. Харин тоглолтод оролцох DJ болгон өөр өөрсдийнхөө найруулсан хөгжмийн тоглолтыг сонирхуулна. Тэд монгол ардын хөгжмийг орчин үеийн электро урсгалтай хослуулан Жалам хар тоглох ч юмуу эсвэл морин хуурын эгшгийг бөмбөрөөр гаргах гэх мэт. Энә мэтчилэн тоглолтод маш олон сюрприз бий. Тухайлбал, үзэгчдийн дээрээс нисдэг тэргээр гарын бэлэг тараах, хамгийн хүчтэй гэрлийн шоу хийнэ. Үүнээс гадна, шоу тоглолтын тасалбар наадмын гурван өдөр ч хүчинтэй хэвээр байх юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, үзэгчид маань уг тасалбараар Medusa шөнийн клубт гурван өдөр такс төлөхгүйгээр үйлчлүүлэх нь.

-Та шөнийн клубтээ ажиллахын хажуугаар 2-3 хүүхдийг дагалдуулан сургаж байгаа гәх юм. Тэгвэл таны DJ болсон алхам чинь хаанаас эхэлснийг сонирхож болох уу?
-Нэлээд хэдэн жилийн өмнө мэргэжлийн DJ байх нь байтугай, электро, дэнс урсгалын хөгжим ч байгаагүй. Тухайн үед Клеопатра, Торнода зэрэг шөнийн клубт ганц, нэг DJ байсан. Гэтэл бусад оронд DJ өндөр түвшинд хүртлээ хөгжчихсөн байдаг. Тэгэхээр нь Бид ч гэсэн тэднээс юугаараа дутах ёстой юм бэ гэсэн бодогдсон учраас, бие даан суралцаж DJ болох хүсэл төрсөн. DJ болоод найман жил өнгөрчихөж. Тиймээс одооноос эхлэн залгамж халаагаа бэлтгэх хэрэгтэй биз дээ. Харин Medusa клубыг нээгдэхээс нь эхэлж ажилласан болохоор DJ болох хүсэлтэй хоёр, гурван хүүхэд сургаж байгаа. Залуус маань хөгжмийн шинэ, шинэ урсгал төрлүүдийг мэдэхийг хүсч, DJ болохыг их сонирхдог болчихсон байна. Гэхдээ бид нар DJ болоход ингэдэг, тэгдэг гэж заах зүйл байхгүй. Хамтарч ажиллах явцдаа өөрсдөө суралцдаг юм. Тэгээд ч дөрвөн жилийн өмнөөс DJ болох сургалт явуулдаг зарим газар бий болсон.

-Гадаадын DJ нарын ур чадварыг манайхтай харьцуулбал ямар түвшинд яваа бол?
-Гадаадын томоохон шоу тоглолтод ажилладаг DJ нараас дутахүй шүү. Ур чадвар, хөгжмийн мэдрэмжийн хувьд тэдэнтэй яг адилхан түвшинд байгаа. Өнгөрсөн жил 2003 оны дэлхийн аварга, шилдэг DJ Dobbi Монголд ирсэн. Бид түүнтэй Me¬dusa клубт хамтарч ажилласан юм. Тэгтэл Dobbi Би Монголд DJ байдаг гэж үнэндээ бодож байсангүй. Гэтэл DJ байдгаар барахгүй, тэдний ур чадвар үнэхээр мундаг юм байна гэж урам өгсөн. Түүнийг улсын баяр наадмын дараа дахин урих бодолтой байгаа.

-DJ мэргэжилд насны зааг гэж байдаг талаар багагүй маргалддаг?
-Энэ талаар тодорхой хэлж мэдэхгүй юмаа. Гэхдээ манайхан болохоор нас тогтсон DJ ч юмуу, хип хоп сонирхдог хүнийг нэг их ойшоодоггүй. Хөгшин хүн DJ хийж, хип хоп сонирхож болдоггүй юмуу, хаашаа юм. 33 нас хүрчихсэн DJ-r бараг л шоолж байгаа юм чинь. Гэтэл гадаадыынхан болохоор ингэж үздэггүй. Харин ч бүр хэдий олон жил DJ хийнэ, тэр хэмжээгээрээ хөгжмийн ур чадвартай болдог гэж үнэлдэг юм билээ. Нас тогтсон DJ-r хөгшин хүн гэж харахаасаа илүү, хөгжмийнх нь чадварлаг тоглолтыг сонсохыг чухалчилдаг гээч.

-Ер нь, энэ төрлөөр зохиогддог тэмцээн, уралдаанд манайхаас оролцдог юмуу?
-Яг энэ төрлөөр зохиогддог тэмцээн, уралдаанд оролцож байгаагүй л дээ. Саяхан ОХУ-ын Эрхүү хотод болсон DJ нарын шоунд Өөжий маань эх орноо төлөөлж, тун амжилттай оролцоод ирсэн. Монголынхоо нэрийг дэлхийн бусад орны DJ нарын дунд гаргасан шүү.

-Тэгвэл DJ нарын холбоо ч юмуу клуб байдаг уу?
-Иймэрхүү холбоо байхгүй. Байгуулахыг хүссэн ч огт бүтэхгүй гэсэн хариу өгдөг юм билээ. Тэгэхээр яваандаа DJ нарын клубтэй болох төлөвлөгөөтэй байгаа шүү.

(Өнөөдрийн монгол 129/299)
Р.МӨНГӨНЦЭЦЭГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button