Бүртгэлээс хоцорсон бөхчүүдийг нэмж бүртгэхгүй

Энэ талаар үндэсний бөхийн холбооны нарийн бичгийн дарга Ц.Цогтбаатараас тодруулахад,-Энэ жил 1024 бөх барилдах учир насанд хүрэгчдийг гурав хоног бүртгэхээр болоод байна. Энэ сарын 8, 9-нд 10.00-18.00 цаг хүртэл, 10-нд 10.00-16.00 цаг хүртэл Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ.
-Энэ хугацаанд бүртгүүлж амжаагүй бөхчүүд яах вэ?
-Зарласан хугацаанд ирж бүртгүүлээгүй бөхийг нэмж бүртгэхгүй гэсэн шийдвэр гарсан. Улсын цолтой бөхчүүд цолны үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлэх ёстой. Харин аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүд бүртгүүлэхдээ хоёр хувь цээж зурагтай ирэх юм. Мөн хүүхдийн барилдаанд бүртгүүлэх бөхчүүдийг 8, 9-нд 10.00-18.00 цагт Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ. Эл барилдаанд 1990 оны долдугаар сарын 10-наас хойш төрсөн хүүхдүүдийг барилдуулна. Өсвөрийн бөхчүүд бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн дэвтэр болон хоёр хувь цээж зурагтайгаа ирэхийг сануулж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button