Халуун элгэн нутаг наадмаар

Энэ удаагийн цэнгүүнийг Харанга, Никитон хамтлаг, Yүрэг трейд компани хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтоо Халуун элгэн нутаг хэмээн нэрлэжээ. Халуун элгэн нутаг тоглолт шоу бус жинхэнэ амьд хөгжмийн гайхамшигт тоглолт болно гэж тэд онцолж байна. Харанга, Никитон хамтлагийнхан өөрсдийн үе үеийн хит дуунуудаас гадна Айзам, Өргөө, Соёл-Эрдэнэ хамтлагийнхан сонсогчдын сэтгэлд хоногшсон дуунуудаас дуулах аж. Мөн тоглолтын дараа үлээвэр найрал хөгжим, симфони оркестртой цэнгээнт бүжиг явагдана. Та эв нэгдлийн төлөө уриатай Халуун элгэн нутаг цэнгүүнд очсоноор Их Монгол Улс, нутаг усаа магтан дуулж, нэгэн сайхан үдшийг өнгөрөөх болно. Цэнгүүн Сүхбаатарын талбайд 11-ний орой 21.00 цагт эхэлнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button