Зохиолчдын эвлэл шагналаа гардууллаа

Өдрийн сонин-ы Ерөнхий эрхлэгчийн нэгдүгээр орлогч, зохиолч, сэтгүүлч Бямбажавын Цэнддоог Монголын зохиолчдын эвлэлийн шагналаар шагнасныг өчигдөр Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Х.Чилаажав гардууллаа. Б.Цэнддоо нь яруу найраг, хүүрнэл зохиол, судалгаа шинжилгээ, сэтгүүл зүй, хошин шогийн 20 шахам ном хэвлүүлсэн уран бүтээлч юм. Шагнал гардуулах үеэр Б.Цэнддоо уран бүтээлч хүн мэргэжлийн байгууллагаасаа шагнал хүртэх нь бусад ямар ч шагналаасаа илүү хүндтэй байдаг юм гээд зохиолчдын байгууллагын удирдлагад талархал илэрхийлж хамт шагнагдсан нөхдөдөө баяр хүргэн амжилт ерөөлөө. М.Тогмид, М.Уянсүх, Болдсайхан, Дэ.Мягмарсүрэн, Х.Ринченсамбуу нарын яруу найрагч, зохиолч, судлаач, эрдэмтэн зохиолчид МЗЭ-ийн шагналыг хүртсэн юм.

С.Сод
(Өдрийн сонин 2006-07-06 172)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button