Нам намын намхан улстөрчдөд баяр хүргэх үү?

Улс төр залуусаар баярхаад бөөн юм болж байна. Нам намын дэргэдэх намхан улстөрчид тун удахгүй том хүн болно. Даахин дор морь, дахан дор эр гэдэг болохоор тэр л дээ. Иймд тэднийг басч болохгүй гэх хүмүүсийн тоо улам олон болжээ. Гандуу костюм, хувиршгүй итгэл, бууршгүй зүтгэл нь тэднийг ирээдүйгээр шагнадаг гэх. Мал дагавал ам тосдоно гэдэг шиг нам дагавал амьдрал дээшилнэ гэдэг бодолтой залуусын тоо ч улам бүр олшрох болов. Өнөөдөр хэн нэгэн даргын кофег зөөж байсан залуу маргааш том дарга болж, туслахынхаа найруулсан кофег ууна. Бусдын өмнө дуулгавартай бас үнэнчээр зүтгэснийх нь шагналыг намууд ингэж олгодог аж. Тэр дундаа МАХН-ын дэргэдэх Монголын ардчилсан со­циалист залуучуудын холбооны залуус бол бүр ч гарч өгнө. Өнөө­дөр гэхэд л тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүд бүгд л даргын сэтэр зүүсэн байгаа. УИХ-ын гишүүн, дэд сайд, агентлаг болон газрын дарга…гээд л. Ийм боло­хоор ч тэрүү сүүлийн үед МАХН-д залуус илүү ихээр элсэх болсон. Энэ нь тэдний улс төрийн үзэл бодолтойнх биш харин ирээдүйгээ гэх далд санаархлаас үүдэлтэй. Тэр утгаараа МАХН залуустаа ээлтэй гэсэн үгийг томчууд нь цаг үргэлж хэлэх болсон гэнэ.

Гэхдээ тус намын ойворгон зарим нь өөрөө өөрийгөө үнэ хүндгүй болгох нь их. Улс төрийн боломжоо өөр зуураа булаалдаж, архаг улстөрчдийнхөө тунгаар хор найруулах гээд ядчихна. Намын­хаа бага хурал дээр жигүүр байгуулж, үүрнээсээ ниссэн шувуухай болох гээд ядчихна. Yгүй бол намдаа хайртай хүн жагсаал зохион байгуулж, халаас нимгэн оюутнуудыг хөлсөлж намынхаа нэр хүндийг унаган. Yгүй ядах нь ээ, хамгийн сүүлд УИХ-ын гишүүн, Мэргэжлийн хяналт эрхэлсэн сайд У.Хүрэлсүхийн өрөөнд гал гарсан сурагтай. Түүний болгоомжгүй үйлдлээс бол саарал ордон өрөөсөн далавч-гүй болох дөхлөө. Энэ бол МАХН-ын залуусын өнгө төрх., Намынхаа нэрээр улстөр, бизнес хийхийг эрхэмлэдэг тэдний хувьд олох ашгийнхаа үзүүрээс атгаад авсан азтай залуус. Харин Ардчилсан намын идэвх зүтгэлтэй залуусын хувьд албан тушаалд хүрэх зам тун урт. Өөрсдийгөө залуу гэж боддог тус намын архаг лидерүүд шинэ үеийнхэнд гарц нээх цаг нь хараахан болоогүй бололтой. Гэсэн ч тус намын залуус хэзээ нэгэн цагт дарга болно гэдэг итгэл найдвараа гээгээгүй байгаа. Тэр ч бүү хэл аль аль намын идэвхтэй залуус үеийнхнээрээ хүрээллээ тэлэх гэж байдгаараа хичээх бол­жээ. Тэдний амнаас Бидний үе ирнэ. Одооноос өөрийн гэсэн хүрээл­лээ бий болгох хэрэгтэй байна. Хамтарч ажиллана шүү гэх үг хар аяндаа л урсах болсон. Ирээдүйдээ итгэлтэй байхын тулд гал уснаас ч буцахгүй үнэнч хүмүүсээр хүрээл­лээ тэлэхийг эрхэмлэж буй болол­той. Энэ бол нам намын намхан улстөрчдийн холын зорилго.
Yүнчлэн жижиг намын улс тэ рийн идвэхтнүүд ч гэсэн Жижиг нам маань том болно. Том газрын бага хүн байснаас бага газрын том хүн байсан нь дээр гэдэг үгийг мөрдлөг болгож байгаа. Улс төрийн тэмцэлд уриа лоозонг нь барьж, хамгаалалтын албанд зүтгэх нь тэдний хувьд нэг алхам. Ийнхүү нам намын дэргэдэх залуусын байгууллага ирээдүйн амьдралынх нь шат болжээ.

Харамсалтай нь энэ бол өнөөгийн залуусын өөдөө гарах цорын ганц боломж. Улс орон тэр чигээрээ улстөржлөө хэмээн эгдүүцдэг олон нийт үүнийг хичнээн эсэргүүцээд ч нэмэргүй. Төрийн албан хаагчийг намын харъяаллаас түдгэлжүүлж, нам бус байлгах тухай яриа бий. Гэвч нэгэнт намаар дамжиж эрх мэдэлд хүрсэн хүн хариу бэлэг барихгүйгээр улс төрийн савраас гарна гэж байхгүй. Ийм нөхцөлд на­мын дэргэдэх улс төрийн байгууллагыг улс төрөөс ангижруулах тухай бодох ч хэрэггүй нь. Нэгэнт бохир нийгэмд амьдарч, залуус булингарт замаар өөдөө гарч байгаа болохоор тэр л дээ. Тийм болохоор нам намын намхан улстөрчдөд баяр хүргэж, алгаа хорсуулах хэрэг байна уу. Гол нь энэ бүх албан тушаалын замнал нь эргээд Монгол Улсын шилдэг залуу боловсон хүчний үнэ хүндийг хямдруулах болсон. Тэр хүний юу чаддагийг биш харин ирээдүйд хэний заасан замаар алхах бол гэдэг нь л бидэнд сонин. Өөрөөр хүндэтгэл хүлээх боломж ирээдүйн улстөрчдөд олдохгүй бололтой. Тэдний улс төрийн замнал амархан байсныхаа төлөөсийг их удахгүй авах биз. Өмнөх үеийнхнийхээ шийтгэлийг хүлээх гэж зовж мэднэ. М.Энхболд, Ч.Улаан, Ц.Элбэгдорж, Р.Гончигдоржийн хүн ээ, хөөе өнгөрсөн үеийн татаас аа гээд л… Ирээ­дүйн улстөрчдөөс үнэ хүнд хайж цаг гарздаад хэрэггүй гэдгийг хүн бүр л мэддэг болохоор тэр. Иймд тэдэнд баяр хүргэх арай л эрт байна даа.

Ардын эрх сонин 132 /410/

Г.Энхлэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button