Монголын ардчилал хүнээ зэрлэгшүүлж байна

Ардчилсан хувьсгалыг үгүйегэдэг, үнэ цэнийг бууруулдаг хүн байхгүй ээ.
70 жил нэг л намд итгэж, нийгмээсээ бараг уйдаж залхаж эхэлсэн эгэл ардууд энэ шинэ давалгаанд тун ч амархан, эгээ л соронз адил татагдсан. Анхдугаар их хурлаараа Баасан лам тэргүүтнээр ариулж хурайлуулан эхэлсэн энэ ардчилал өдгөө 16 нас хүрчээ.
Тухайн үед Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж, өвөа эмээ нар өрөвдөн цай зөөж, залуус салхилах зуураа сониучирхан эргэж тойрч байв. Намбатай ардчилал байгаа биз. Харамсалтай нь анх ярьж байсан олон сайхан зүйлүүд өнөөдөр ул мөргүй арчигдсан байна. Ардчилал арилж, шударга ёс зөвхөн лоозон төдий үлдэж, харин хүмүүнлэг энэрэнгүй гэдэг үгсийг бүр мартаж, бараг үгийн сангаасаа хассан гэхэд болно.

Саин сайхан зүйл олныг авчирсан, энэ ардчилал. Үнэхээр бахархууштай. Манай улс тайван замаар ширээгээ шилжүүлж, цус урсгалгүйгээр засаглалын тогтолцоогоо өөрчилсөн. Гэвч ардчиллын ариун сайхныг туйлшруулан ойлгож хөлөөрөө толгой хийн туе бүр, хаан болж хувирсан. Гүтгэлэг доромжлолын хар үүл Монгол нутаг даяар нүүсэн.
Наад зах нь биеэ үнэлэгч, траншейны хүүхэд мэт урьд өмнө байгаагүй шинэ нэр томьёо бүхий нийгмийн бохир заваан үзэгдлийн үрийг ардчиллын гажуудал тариалсан нь хатуу үнэн. Өмнөх 70 жилд нь хэчнээн өлсөж байсан ч гудамжинд дуулж, хормой тосон гуйлга гуйж суусан нь үгүй. Өнөөдөр үүнтэйгээ хэдийнз эвлэрч, байх ёстой мэтээр хүлээн зөвшөөрчихөөд бай-на. Тэгвэл шинэ зууны, шинэ мянганы ардчилал бүр ч өөр байх бололтой.
Тэд хүнийг, тэр тусмаа төрийн өндөр дээд албан тушаалтныг хэл амаар доромжилж, чөлөөтэй гүтгэж болно. Төрийн цагдааг зодож болно. Тэгээд үүнийхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээхгүй. Энэ бусармаг заалттай бичигдээгүй хуулийг хуульч мэргэжилтэй тэмцэгчид амаараа батлачихдаг. Тэдэнд зохион байгуулалт гэж үгүй. Хавар, намарт хүчээ авдаг энэ үзэгдлийг солиорол гэмээр. Өнгөрсөн намар л гэхэд МАХН-ын цагаан байрыг дайран орж, хурлын индэр дээр хөлөө ачих нь холгүй доромжлон, намын дарга нарыг нь биечлэн ирж уулз гээд пээдийж байсан.

Гэвч ийм бусармаг байдлыг МАХН-ы удирдлагууд өөгшүүлэн Тэднээс одоо юуг нь авах вэ гэж болох ёстой юм болдгоороо болсон шиг их соёлтой, ардчилсан царай гаргасан нь хожим хойчийн олон гай гамшгийн үндэс суурийг тавьсан хэрэг. Үнэндээ бол аминч, аймхай хоёроосоо болж л ялагдсан хэрэг шүү дээ.
Удаа ч үгүй оюутнуудын кредитыг бөглөж, жагссан цагаар нь мөнгө төлж байж төрийн ордон руу дай-руулан, цонх шилийг нь хагалуулж байв. Ийнхүү орон нутгаас ирсэн, дотуур байрны оюутнуудын өлссөн
ходоодыг өшиглөн тэдний гараар могой бариулаад хариуцлага хүлээгээд камерт ороход нь тэмцлийн удирдагч том ах нар нь ганц ч удаа эргэж тойроогүй гэж байгаа.
Удалгүй Бөмбөгөр худалдааны төв шатаад бөөн баяр, бөөн далим. Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймж сандарсан хохирогчдын зовлон дээр тоглож эхлэх нь тэр. Залгуулаад ХЗХ-дын хохирогчид. XXI зууны ардчиллын шинэ өнгө төрх нэг иймэрхүү.

Одоо больё. Өмнөх алдаа, гажуудлаа засахгүйгээр цаашаа нэг ч алхах арга алга. Хүүхдүүдээ хар. Өглөө босоход хүү тань таны толгой дээр хутга гялалзуулахаар болчихоод байна. Эх зах гэж алга. Хэлд орохдоо л араа шүдээ хавирч бараг ална гэж хэлд орох боллоо. Ахмадын өөдөөс За гэж хэлэх хүүхэд ховор. Энэ ч аргагүй юм гэж бодъё. Хүүхдийн өмнө заавал за гэж хэлэх ёстой гээд бид дуулаад байгаа. Өнөөдөр багшийнхаа толгой дахь эрдмийг сураагүй байж, хөх бөгсийг нь шимтэн харж, шинжин ярилцах арван жилийн сурагчдыг яалтай вә. Ирээдүйд, биднийг өтлөөд ирэхийн цагт тэд энэ төрийн жолоог атгаж, улсаа авч явна гэж байгаа. Тэднийг хүмүүжүүлэх /уг нь хүмүүнжүүлэх гэж ярих нь зүйтэй/ тухай хэн ч бодохоо больж.
Хоёр хөлтэй, хохимой толгойтой л бол хүн гэдэггүй юм шүү дээ. Жинхэнэ хүн болгох хэрэгтэй байна. Өөрөө 16 нас хүрээгүй байж, өрөөлийн 10 нас хүрээгүй нялх охиныг бузарлачихаад киноноос харсаныгаа туршиж үзсэн юм гэж ярьж зогсох муухай хүүхдүүд-ийг яах вә. Монголд ухамсарт хүмүүн ховорджээ. Гэтэл жинхэнэ хүн хийгээд хүн дүрстэнийг ялгахад бэрх юм. Монголчууд зэрлэгшиж эхэлжээ. Алуурчин, яргачнаар дүүрч, генээ дагаад үр удам нь ч мөн адил зэрлэгших нь. Дээр нь гадаадын кинонуудаас аль муу муухай,садар самуун, алаан хядаан хүчирхийллийг нь илүүтэй импортлож байна. Сонин, телевиз, дуу, ном, жүжиг шүлэг бүгдээрээ секс, болжээ. Үүл борооны ажил харуулахгүй бол бүтээл биш болсон тархины мангуурал алж байна. Шүүмжилж хэлэх хүн ч алга. Аягүй бол ардчилал, хуний эрхийг боомиллоо гэнэ. Монгол маягийн ардчилал хүнийг хөгжүүлэх биш хооронд нь алалцуулах зэвсэг болж хувирчээ. Өнөөх ардчиллын маань сөрөг тал нь энэ.

Бодит байдал дээр ч мөн адил. Төрийн түшээд нь гаръя зодолдъё хэмээн уриалж, нэгнээ гөлөг новшоор нь дуудаад л. Эмэгтэйчүүд нь ч хүн ална, хулгай дээрэм хийнэ, төрсөн үрээ гудамжинд уутанд хийгээд л хаячихдаг гэж байгаа. Дээр нь хар арьстнуудаас, хятадын эрлийзүүдээс ДОХ импортлоно. Эрчүүд түүнийг нь авч эхнэртээ халдаана.
Хөдөө нутаг. Энд морин дэл дээр хийссэн жинхэнэ монголчууд амьдардаг, ёс заншил, ахас ихсээ хүндэлнэ гэдгийг тэндээс л харж болно гэж бодлоо. Мөн л адил аж. Архи ууж, авгайгаа зодохоос өөр ажилгүй. Ариун цэвэр сахих, ном сонин унших тухай бодохыг ч хүсдэггүй эрчүүдийг төсөөл дөө. Эхнэр нь орой бүр зодуулдаг хэрнээ цагдаад ханддаггүй, хандаад ч хэрэггүй. Тэгж л амьдрах ёстой мэт сэтгэнэ.
Малын хулгайч гэж чоноос дор амьтад эрүү өвдөг нь тулсан эмгэн өвгөн хоёрын малыг муулж байгаад давхиад очихоор нь муухай хараад хутгаа далайна. Цагдаад хэлбэл ална гэсэн дохио. Тэгээд л гүйцээ. Бүр амьдаар нь арьсыг нь хуулчихдаг зэрлэгүүд ч байдаг гэнэ, Засаг даргатайгаа заалдана, түүнийгээ бас ардчилал гэж ойлгожээ. Цаадуул нь ч нэг л айж бэргэсэн янзтай. Хууль үйлчилдэггүй, худалдагдсан цагдаатай газар л байх юм билээ.

Зах зээл. Хар усан дээр сүү дусаагаад зардаг. Ийм юм монголчуудынг түүхэнд хэзээ ч, бур эх орны дайны үед турж үхэх гэж байхад ч байгаагүй юм шүү. Бас л ардчилсан нийгмийн зах зээл. Удахгүй наадам болох гэж байна. Тариураар уе шахчихсан хонины махыг тарганыг нь гайхаад худалдаж авна. Хүнсний зах дээр тэмээ эвэртэй, ямаа сүүлтэй болчихоод байна. Муухай байгаа биз. Уучлаарай, эргэн тойрноо хар. Хатуу ч гэсэн үнэн байгаа биз.
Жил ха гасын дараа сонгууль болно. Тэр үеэр бүгд хүн шиг хүн болчихно. Миний ийм ч эрх зөрчигдчихлөө, тэгж ч нийгэм хөгжих ёстой. Би төрийн түшээ болчихвол та нарыг жаргаагаад өгье гээд л ичгүүр сонжуургүй дайрчихна. Дөрвөн жилд нэг удаа бүх нийтээрээ улстөржиж, хүн гэдгээ санадаг. Мартчихаад маргааш нь хэрэггүй сонголоо, эгүүлэн татъя гээд жагсана. Үүнийг ардчилсан сонгууль гэдэг юм байна л даа. Хариуцлага гэж хэлэхээсээ бэргэнэ. Тиим үг хэлеэн хүн хамгийн муу, хуучинсаг хүн. Удахгүй хууль гэдэг үг бас ийнхүү жагсаалаас гарах бололтой. Ингээд хүй нэгдлийн үеийнх шиг хөгжил дэвшилгүй, чадалтай нь чадалгүйгээ алж идээд ч хамаагүй, хоног өдрийг өнгөрөөх болно. Хэрэв та үүнийг хүсээгүй бол өөрөөсөө эхлээд хариуцлагаа ухамсарла. Хажуудах хүүгээ, охиноо хүмүүнжүүл. Энэрч хайрлахыг сурга, ууч сэтгэлтэй болго.

Ядаж амьтан алдаггүй байг, ярих хэлэхээ цэнэг. Эрдэм боловсролд нь анхаар, ном уншуул. Нялх хүүгээ ална шүү гэж тультчин хэлэхэд нь өхөөрдөөд ахиад хэл гэж байгаа аав цөөнгүй болж. Болохгүй ээ, удахгүй хэрэгжүүлнэ шүү. Цээрлүүл.
Та өтөлнө. Асрамж хэрэгтэй. Энэрэнгүй өсгөх минь яав даа, ээ дээ мөн ч хатуу хүн болж гэж халаглавч оройтно. Хүний нийгэмд хүн шиг амьдарцгаая. Танаас хүүхэд төрсен бол хүмүүжүүнлээд жинхэнэ хүмүүн болгож ав. Тэр цагт анархи гэж байхгүй, бүх юм хууль дүрмийн дагуу, тэгсэн хэрнээ эрх чөлөөтэй. Хүн бүр хариуцлага хүлээнэ, тэгсэн хэрнээ ардчилалтай. Ийм л нийгэм бидэнд хэрэгтэй. Түүнийг диваажин гэхэд ч багадмаар. Та энэ нийгмийг бүтээлц, бүгдээрээ ухамсартай гэгээлэг ертөнцийг бий болгоё. Ардчилал чинь өөрөө хуучирчихаад, ардчилагчид өөрсдөө хоцрогдчихоод байна шүү дээ.

(Өнөөдрийн монгол 129/299)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button