Израиль Палестинчуудын тулгалтыг хүлээн авсангүй

Палестины талын мэдээгээр мягмар гаригийн өглөө эрт Израилийн арми хоёр ч удаа Газыг буудсан ба хотын хойд хэсэгт нэг дайчин алагджээ. Мөн ХАМАС-тай нягт холбоотой гэх Газ хотын Исламын их сургуулийн байранд сум туссан байна. Израилийн талын мэдээгээр тус улсын армийн байрлалын ойролцоо тэсрэх төхөөрөмж байрлуулах гэж байсан дайчдыг, хоёр цагийн дараа Исламын их сургуулийн байрыг бууджээ. Цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш Израилийн армийн жижигхэн анги Газ хотод анх удаагаа нэвтэреэн байна. Өнгөрсөн хоногуудад палестины дайчдаас найман хүнийг устгажээ.
Израилийн бага дарга Гилад Шалитаг барьцаалсан гэх хэт даврагсдын гурван бүлэглэлийн тараасан мэдэгдэлд палестины хоригдлуудыг зарласан цагт суллахгүй бол цэргийн хэргийг хаагдсанд тооцно. Дайсан ирээдүйн үйл ажиллагааны үр дагаврыг өөрийн арьс махандаа мэдрэнэ гэсэн байлаа. Тэд Гилад Шалтагийн байгаа газрын тухай мэдээллийнхээ оронд Израилийн шоронгоос эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна 1000 хүн суллахыг шаардсан байна. Палестинчууд яг юу хийхээ тодорхой зарлаагүй ч олзлогдсон цэргийг алж магадгүй Израиль түгшиж байна. Гэсэн ч Израилийн эрх баригчид тулган шаардалтыг хүлээн авахгүй бөгөөд палестин хоригдлуудын талаар ямар ч хэлцэл хийхгүй гэжээ.

Израилийн цэргийнхэн Палес­тины нийт 64 тушаалтнуудыг баривчилсан ба тэдний дунд Ерөн­хий сайдын орлогч Насер аль-Шаер байгаа бөгөөд найман сайд буюу Засгийн газрын танхимын гуравны нэгийг барьжээ. Тэд бүгд ХАМАС бүлэглэлийн гишүүд юм. Баривчилгааг Зүүн Иерусалим, Рамалла, Калькилье, Женин Наблус хотод явуулсан. Израилийн ажиллагаа эхэлсний дараа палестинчууд Итамар сууринаас барьцаалсан Элияху Ашерийг цаазалсан ба түүний цогцсыг Иордан голын баруун эргээс олсон юм. Цэргийнхэн түүний алуурчныг олж баривчилсан юм. Харин барьцаалагдсан израиль цэрэг амьд байгаа бололтой. Израилийн арми 3000 цэрэг, танк, нисэх хүчин оролцсон томоохон ажиллагааг Газын зурваст явуулж байна.

Израиль автономийн Засгийн газрыг устгах ил тод дайныг явуулж байна гэж ХАМАС-ын төлөөлөгч Ахмед Бахар мэдэгдлээ. Түүний энэ үг үнэний хувьтай.Сөргөлдөөн улам газар авч байгаа ба Ойрхи Дорнодоор тархах аюул өдрөөс өдөрт нэмэгдэж буй.
өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Израилийн онгоцнууд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын ордны дээгүүр ниссэн ба тэднийг Сирийн зенитийн их буучид буудсан билээ. Энэ нь Араб-Израилийн өмнөх дайны үеийг санагдуулам. Дайсныхаа захирагчийн өргөөн дээгүүр бага өндөрт нисэн өнгөрөх нь израильчуудын уламжлалт хэв загвар. Асад израильчуудын хувьд бараг дайсан нь болж байна. Гилат Шалитаг барьцаалсан хэргийг зохион байгуулсан ХАМАС-ын Улс төрийн товчооны дарга Халед Машальд Сири орогнох зөвшөөрөл өтөөд байгаа юм. Палестины өнөөгийн Засгийн газрын тухай Израилийн Засаг захиргааны сайд Биньямин Бен-Элиезер хэлэхдээ Энэ бол Засгийн газар биш. Алуучдын цуглуулга гэжээ. Баригдсан хүмүүсийг одоо байцааж байгаа ба тэднийг алан хядах үйл ажиллагаа явуулсан гэх урьдчилан хорих хугацааг сунгахаар шүүхэд шилжүүлнэ гэж Израилийн Дотоод хэргийн сайд Рони Бар-Он мэдэгдсэн байна.

Ардын эрх сонин 132 /410/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button