Киприйн лидерүүд уулзлаа

Ерөнхийлөгч Тасос Пападопулос, туркуудын лидер Мехмет Али Талат хоёр сүүлийн хоёр жилийн дотор анх удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Хоёр хуваагдмал арал-ын хувьд тэдний уулзалт дулаарал авчирна гэж шинжээчид найдаж байна. Хоёр лидер уулзах газраа тус тусдаа ирсэн, нэг цаг үргэлжилсэн уулзалтын дараа тэд бас тусдаа явцгаав.
Арлын туркуудын лидер Талат сэтгүүлч нарт мэдэгдэхдээ илэн далангүй яриа явуулсан гэв. Мөн дахин уулзах товлосон зүйлгүй гэлээ. Албан ёсоор бол Туркийн арми аралд нэвтэрсэн 1974 онд амь үрэгдсэн 2000 орчим кипр хүний шарилыг тодруулах болон хайх НYБ-аас явуулж буй үйл ажиллагааны хүрээнд уулзалт болсон байна. Киприйн нэгдлийн асуудалд энэ уулзалт хамаагүй аж. Гэхдээ уулзалтыг зохион байгуулсан дипломатууд арлын хуваагдмал хэсгүүдийн хоорондын хүйтрэлийг арилгахад туслана гэж найдаж байна.

Уулзалтын дараа лидерүүд хэвлэл мэдээллийнхний өмнө гарч ирэхэд нэгэн сэтгүүлч Гар барилцаач. Би эндээс 44 жилийн турш сурвалжлага хийж байна. Бидэнд жинхэнэ хэлэлцээр хэрэгтэй гэж гуйлаа. Лидерүүд гар барьсан боловч тэдний дунд байсан НYБ-ын зуучлагч нараас болон их эв муутай харагдсан гэснээс өөр тодорхой мэдээлэл алга байна. Лидерүүд 2004 онд НYБ-ээс арлыг нэгттэх санал тавьсны дараа уулзсан юм. Тэгэхэд туркууд НYБ-ын төлөвлөгөөний төлөө саналыг огт хөдөөгүй, харин грекүүд саналыг хүлээн аваагүй юм. Арлын нэгтгэх тухай асуудал ийнхүү бүтэлгүйтэж, харин Европын диплома­тууд тэдний харилцаанд ахиц гаргаасай гэж хүсч байгаа ба Киприйн асуудал нь Туркулсыг Европьм Холбоонд элсүүлэхэд тол саадын нэг болж байна. Хэрэв Турк арлын хойд хэсгийн усан замын ба нисэх буудпуудыг Киприйн тээврийн хэрэгсэлд нээлттэй болгосон нөхцелд тус холбоонд Туркийг элсүүлэх хэлэлцээрийг явуулна гэж Европын холбоо шаардаж байна. Хариуд нь Анкара арлын хойд Туркийн хэсгийн эдийн засгийг боомтлохоо Европын холбаа зогеоосон нөхцөлд түүнийг хийнэ гэж Анкара мэдэгдэж байгаа.

Ямар ч байсан Туркийн Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль ойртож байгаа учир Туркийн талаас буулт гарахгүй гэж шинжээчид үзэж байна.
Өнгөрсөн даваа гаригт Европын холбооны Еврокомиссын тэргүүн Туркийг тус холбоонд элсүүлэх хэлэлцээрийн хуваарь хэвээр байгаа гээд намар элдэв асуудал гаргахгүйн тулд Киприйн талаар ярилцах шаардлагатай гэлээ. Европын холбооны даргын эрхийг Финляндад гардуулахдаа Жозе Баррозу Финляндын Засгийн газар Киприйн хоёр хэсгийг ойртуулах үйл явцад зуучлагчийн үүргийг идэвхжүүлэх хэрэгтэй гэж мэдэгдсэн. Тэрээр Финляндын Гадаад хэргийн сайдад хандан грек, турк хоёрыг саунад урихыг санал болгов. Харин ийнхүү урих эсэх нь, тэд ирэх эсэх нь ч тодорхойгүй.

Ардын эрх сонин 132 /410/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button