Ц.Элбэгдоржийн тогтоосон таван тэрбумыг 12 тэрбум болгожээ

Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаа-наас Засгийн газрын тогтоол гарч, Хадгаламжийн банкийг
ХХК болгон өөрчлөн зохион байгуулахаар болжээ. Мөн тус банкийг олон улсын нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчилж, худалдах доод үнийг 12 тэрбум төгрөгөөр тогтоов. Хувьчлах уралдаант шалгаруулалтын зар мэдээг дотоод, гадаадын хэвлэлээр олон нийтэд ил тод мэдээлж ажиллах, хувьчлалын үйл ажиллагааны мэдээллийг ард түмэнд нээлттэй байлгахыг Ерөнхий сайд ТӨХ-нд үүрэг болгожээ. Уралдаант шалгаруулалт энэ оны наймдугаар сард болох юм байна.
Энэ оны дөрөвдүгээр сард Засгийн газрын 77 дугаар тогтоолоор баталсан 2006 онд эхний ээлжинд хувьчлах хуулийн этгээдийн жагсаалт-д Хадгаламжийн банкийг компанийн хэлбэрээр өөрчлөн зохион байгуулж, олон улсын уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлахаар тусгасан байдаг. Тэгвэл өчигдрийн хуралдаанаар дээрх шийдвэрийг хэрэгжүүлж, Хадгаламжийн банкийг ХХК болгон өөрчлөн зохион байгуулах, тендерийн зар мэдээ, журам, худалдах доод үнийг батлуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь энэ юм.

Тус банк нь 1996 онд банкуудын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд байгуулагдсан 100 хувийн төрийн өмчийн банк ажээ. Анх байгуулагдахдаа иргэдийн мөнгөн хадгаламж, тэтгэвэр, тэтгэмж тавьж олгох, хэрэглэгчдийн орон сууц ашиглалтын төлбөрийг хураах зэрэг хязгаарлагдмал үйл ажиллагаагаа эрхэлж байсан бол эдүгээ үйлчилгээний цар хүрээгээ өргөжүүлэн, арилжааны банкны бүх төрлийн үйлчилгээг үзүүлж байгаа билээ.
Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд ес орчим тэрбум төгрөгийн орлоготой ажилласан энэ банк анх Засгийн газрын бондын хүүгээр диилэнх орлогоо олдог байсан бол өнөөдөр үйл ажиллагааны үндсэн орлогын 91.5 хувийг нь зээлийн хүү болон худалдан авсан үнэт цааснаас олох хүүгийн орлого эзлэх болсон ажээ.
Нийт 50-5 мянган аж ахуйн нэгж, иргэнд зээл олгосноос 9 5.2 хувь нь хэвийн, үлдэх хувь нь хувьцаа хэтэрсэн зээл байгаа юм.
Өнгөрсөн жил Хадгаламжийн банкийг хямд үнээр худалдах гэж оролдсоноос хувьчлал хойшилж, өнөөдрийг хүртэл шийдвэрлэж чадалгүй хүлээгдээд байсан юм. Эдүгээ намаа шинэчлэхээр нойр хоолоо хасан зүтгэж буй АН-ын дарга Ц.Элбэгдорж зөвшилцлийн Засгийн газрыг тэргүүлж ахуй үедээ үйл ажиллагаа нь дандаа түмний нүдэнд ил байгаа мэтээр сурталчилж байсан боловч багатүй нүглийг сэм үйлдээд авсан байдаг. Тэдгээрийн нэг нь Хадгаламжийн банкийг асар хямд үнээр хувьчлах гэсэн оролдлого юм.
Одоогоор Улаанбаатар хотод төв банк нэг салбар, 32 тооцооны төв, хөдөө орон нутагт долоон салбар, хоёр касс, нийт 42 салбар нэгжүүдээрээ дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг. Гадаадын таван банктай Харилцаа тогтоон, гадаад дотоодын банк санхүүгийн зах зээлд харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэн ажиллаж, 92 мянган иргэн, байгууллагын харилцах хадгаламжийн дансанд 44.4 тэрбум төгрөгийн эх үүсвэр байршуулаад байгаа ажээ.

(Өнөөдрийн монгол 129/299)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button