Дэлхийн гурван удаангийн аваргууд шударга өрсөлдлөө

Үндсэн цаг 00-ээр дуусч, нэмэлт цаг ч дуусах дөхөж байсан тул германчууд цуврал 11-ийн цохилтын тухай бодож байгаад тун ч гоомой гэнэдлээ.
Тэд 11-ийн цохилтод хэзээд одтой байдагтаа найдсан нь Германыг ийнхүү шигшээд шалгарах эрхгүй болгов. Гэвч хүн болгоны ярьж байгаа шиг бөмбөг бөөрөнхий бас шударга байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Нутгийн дэвжээ германчуудад тусалсангүй.
Италийн хөгжөөн дэмжигчид шигшээ багаа алтан цомыг атгах алтан хоромыг хуваалцахаар Берлинийг зүглэлээ. Харин шигшээгийнхэн долдугаар сарын 9-ний өдөр цомын төлөө тоглохоор бэлтгэж байна. Хэрвээ урьд шөнө францчууд ялсан бол 2000 оны Европын аварга шалгаруулах тэмцээний хувилбар давтагдах юм. Тэгэхэд хагас шигшээд италичууд тэмцээний эзэн голландчуудыг ялж, харин шигшээд Францад харамсалтайгаар хожигдсон юм.

Гэхдээ Португалийн шигшээ багийн дасгалжуулагч Луис Фелипе Сколари дөрвөн жилийн өмнө бразилчуудыг удирдан дэлхийн аварга болгож байсныг ч бас мартаж болохгүй.
Алтан цомын эзэд хэзээ ч мартагддаггүй бол хүрэл медалийг бараг хэн ч санадаггүй. Герман ДАШТ-ий зохион байгуулагч эзэн орны хувьд ч тэр үү дэлхийн 18 дахь аварга болно гэдэгт итгэлтэй байсан. Энэ хэмжээгээрээ ч Германы шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нь их дарамтан дунд байлаа. Тэд энэ ДАШТ-д тун азтай, одтой байж, хагас шигшээ хүртэл явсан ч өчигдөр Марчелло Липпигээр удирдуулсан Италийн шигшээ багт ялагдлаа. Энэ үйл явдлын дараа бүх анхаарал хоёр багийн дасаглжуулагч нар руу чиглэсэн. Ахмад дайчин Липпид зөвхөн баярлах, дөрөв хоногийн дараа болох шигшээ тоглолтын тухай бодох л үлдсэн бол Юрген Клинсманн цаашдынхаа хувь заяаны тухай бодож байна. Гэхдээ тэрбээр Хагас шигшээд шалгарах Германы хөлбөмбөгийн холбооны даалгаврыг ямар ч байсан биелүүлсэн. Ноён Клинсманн хожигдлыг тун тайван хүлээн авч, шоконд орсон хөлбөмбөгчдөө сэргээх гэж оролдож байсан. ДАШТ-2006-гийн зохион байгуулах хорооны дарга, Германы хөлбөмбөгийн домог Франц Беккенбауэр ч Клинсманн үүргээ сайн биелүүлсэн. Тэр цаашид ч шигшээ багтай ажиллана гэж найдаж байна хэмээн урам өгсөн. Харин тоглолт дууссанаас хойш хэдхэн цагийн дараа Юрген
Клинсманн Америкийн шигшээ багийг дасгалжуулах гэнэ гэсэн мэдээ цацагдаж эхэллээ. Тэрбээр Калифорнид байшинтай, Герман РУУ ирэн очин амьдардаг, сүүлчийн үед далайн чанадад иргэншилтэй болох тухай ярих болсон тул энэ мэдээ үнэн ч байж болох юм.

Нэмэлт цагийн сүүлчийн гурван минутад хоёр гоол оруулсан энә тэмцээнийг Франческо Тоттигийн хэлснээр Юу болоод өнгөрөв өө гэсэн ганцхан өгүүлбэрээр л тодорхойлж болох юм. Ялсан, ялагдсан хоёр багийн тоглогчдыг уйлуулсан энэ тоглолтыг Юрген Клинсман Ийм тоглолтууд л хүмүүсийг хөлбөмбөгт дуртай болгодог юм гэж дүгнэсэн.
Дортмунд хотын 66 мянган хүний цэнгэлдэх хүрээлэнгийн ихэнх суудлыг германчууд эзэлсэн байсан гэдэг нь тодорхой. Тэд өөрийн шигшээ багийн баатруудаа Deutschland, Deutschland гэсэн сүрлэг уриагаар үдлээ.
Хөлбөмбөгийн 18 дахь ДАШТ-ий түүхэнд таван удаа түрүүлсэн баг ганц Бразиль. Харин Итали, Герман хоёр түүний дараагаар буюу гурав, гурван удаа түрүүлсэн. Итали 1934,1938,1982 онуудад, Герман 1954,1974,1990 онд алтан цомыг авч байсан. Италийн хөлбөмбөгийн түүхэнд 2006 он ямар байдлаар бичигдэхийг бид долдугаар сарьгн есны өдөр мэдэх нь.

(Өнөөдрийн монгол 129/299)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button