Хүчтэй сум, цуутай уул, тодорхой хүмүүс

100 СУМЫГ ТЭЖЭЭДЭГ НЭГСУМ
Их ойн баяр наадмын уур амьсгал нэгэнт хүчээ авчээ. Хаа бол морь, бөх ярьж, энэ хөөрлөөрөө хүмүүс аз жаргалтай байгаагаа мэдрэн таашаал авч, ингэснээр бас цаашдын хийморио сэргээж байгаа нь тов тодорхой мэдэгдэж, мэдрэгдэж байна. Энэ зунжин, намаржин энд тэнд үргэлжлэх баяр наамдын гарааг Сэлэнгэ аймгийн Мандал сум салхийг нь хагалав. Эднийх өнгөрсөн сарын 21-23-нд уулын тахилгатай нийлүүлсэн нижгәр наадам хийлээ. Ингэж яаравчлан бухнээс өрссөн нь эндэх хүмүүсийн уугуул зан байдалтай холбоотой бололтой. Цаг хожих, цаг хугацаатай өрсөлдөх гэдэг эднийхний үндсэн зан чанар юм. Хан Хэнтийгээс ивэлж мяралзсан Хараа хатан ижий минь гэж дуунд гардаг Хараа голын үржил шимт хөндий эндхийн үе үеийн хүмүүсийг хөдөлмөрч, ажил хэрэгч болгосон байна. Мандал сумын төв байгаа энэ газарт бүр 19-р зууны дундуур оросууд древен-ээ босгож, хятадууд тариа ногооны суурин байгуулж байсныг түүх сурвалжид дурджээ. Хүн гэдэг амьтан байгаль эхэд юу байна, түунийг нь хөхөж шимж амьдардаг хуультай. Эртний хараачууд хөре шороогоо шүтэж, түүнийхээ үржил шимээр аж төрдөг байж. Одоо ч энэ уламжлал хэвээрээ байхаас гадна ажил хэргийн орчин цагийн олон мэдлэг ухаан энд цэцэглэж байна.

Мандал бол манай улсын хамгийн өндәр хүчин чадал бүхий зартай сум. Энд 50 орчим хувийн компани, хоршоолол ажилладаг. Эднээс СББ ХК, Ноён Групп улсдаа алдар цуугаа гаргасан билээ. Бас дээр нь Бороо гоулд нэмэгдэж байна. Мандалчуудаас улсад төлдөг татвар нь манай улсын дунд зэргийн 100 сумыг тэжээх хэмжээтэй дүйдэг ажээ. Ёстой цулгар баян сум байгаа биз. Гэхдээ эднийхэн баян тарган гээд алхайж, назгайрч суудаггүй, харин улам ихийг бүтээх гэж цаг, нартай үргэлж уралдаг нь сумынхаа наадмыг хамгаас түрүүнд хийж байгаагаас харагдаж байна гэж түрүүнд дурдсан. Хараагийнхан Манай гэр бүлийң амьдрал хашаандаа байдаг гэж бахархдаг. Наадмын тэр өдрүүдэд хүмүүс ногооныхоо талбайд босон суун тонголзож харагдах ажээ. Хашаа болгоноос шахам азарган тахиа омогтой хашгирч, сармис, сонгинын ааг ханх танин, торой чарлаж мэгж хуйхрах сонсогдно. Хашаан дахь амгалан тайван амьдралын үнэр танар, авиа анир энэ ажээ.

Амьдрал удирддаг Цээпилдорж
Бөх харж суунгаа суудал зэрэгцсэн хумүүстэй наадам, тахилга сайхан болж байгаа тухай яриа үүегэж явлаа. Ингэхэд уулзсан хүмүүс сумын удирдлагадаа ам сайтай байгаа нь содон анзаарагдаж байлаа. Бусад газарт хэзээ ийм байлаа. Сумын даргаас эхлээд төрийн өндөрлөгүүдийг хүртэлх албатнуудыг ав-лигач гахай хэмээн сургаар зүхдэг үе ирсэн шүү дээ. Гэтэл энд аядуухан байгаа нь нэг талаас иргэд нь зүгээр суудаггүй амьдралаа аваад явдагтай холбоотой биз. Эндхийн Скайтел төвийн ахлах ажилтан Б.Батдэлгэр Манай хараагийнхан хөрс шороогоо боловсруулж, ажлын төлөө зүтгэдэг улс. Энэ сайн талыг минь сумын Засаг дарга олж харсан шиг байгаа юм. Түүнийг Цээпилдорж гэдэг юм. Овоо бузгай хүн юм, хоосон гоё яриад суухгүй юм. Тэр ногооны үр ав, чанартай үрслүүлэг ав, жимсний модны суулгац авч хашаандаа тарь гэж шаардаад айл амьтны хашаа хороогоор орж гарч яваа харагдах юм, Өнөө хавар нэлээн зүйл хийчих шиг боллоо гэж ярьж байв. Иймэрхүү санааны үгийг өөр бусад хүмүүс бас хэлж байв. Б.Цээпилдорж ут нь Увс, Ховд чиглэлийн хүн гэнэ. Тэр ажил амьдралын аяс дагаж явсаар энд ирж, хувь заяаны эрхээр энэ томыг удирдах болжээ. Тэр бусад дарга нар шиг төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хуулийн хүрээнд ажиллах, ядуурлыг буруулах, мөрийн хөтөлбөр боловсруулах, зохион байгуулалтын арга хэмжээ авах гэх мэтийн хоосон улиг болсон усан үгс амнаасаа урсгаад явдаг нэгэн биш бололтой.

Хүмүүс нь тэгж хэлж байлаа. Ингэж нэг ч болохноо сумын засаг дарга Эерэг үнэлэлт авч буй нь төрөө муучлах давалгаа үүссэн өнөө үед ховор сайн хэрэг юм. Энэ сумын баяр наадам 800 жилийн их ойгоос гадна Ардын хувьсгалын 85 жилийн ой Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 75 жилийн ойндуудыг давхар тэмдэглэж байгаа аж. Иймээс энэ ойнуудаа угтаж үлэмжхэн ажил амжуулжээ. 5000 орчим мод тарьсан байна. Олон айл өрх, багийн төвийг суурин холбоотой болгожээ. Хашаатай айл бүрт таван ширхэг үхрийн нүдний суулгац тарааж, фермерийн аж ахуй 18-ыг шинээр байгуулсан тухай сумын хариуцлагатаи ажилтан хэлж байв. Энэ хавь бол бүр социализмын өмнөх үеэс эхлэн сүү сааль бялхаж иреэн нутаг юм. Социалимзын үед сүүний үхэр үржүүлж саалийн механикжсан аргаар сүү шимийг нь авч Дархан, Улаанбаатарт нийлүүлж байж. Цээпилдорж дарга энә уламжлальгг хувийн өмчийн арга зүйгээр илүү хүчтэй үргэлжлүүлж байгаа аж. Эднийх сүү хөргөх төхөөрөмж байгуулсан байна. Төрийн үйлчилгээ гэдэгт хүмүүсийн хувийн амьдралыг тэтгэх ажил хэрэгч олон арга зам багтаж байвал сайн гэж Цээпилдорж дарга үздэг тухай сумын хариуцлагатаи ажилтан хэлж байв. Эднийхэн цаашдаа шууд иргэдэд хүреэн, ядуурлыг нүдэн дээр илт үзэгдэхээр бууруулсан олон ажил зохиохоор санаа оноогоо олчихоод байгаа гэнээ. Оновчтой чухал санааг олох нь амжилтын үндэс болдог аж. Тэр санааг хэрэгжүүлэх бас оновчтой аргыг бодож олох нь тухайн хүний туршлага болоод боловсрол, мэдлэгийн хэр хэмжээнээс хамаардаг байна. Энэ тухайд Б.Цээпилдорж гологдохооргүйнэгэн бололтой.

Ноён уулын содон оргил
Ноён уулын соёл хэмээх алдраар дэлхийн архилеоги судлалд нэрээ мөнхөлсөн энэ сайхан уул Мандал сумын төвөөс чанх урд зүгт ханхайлж онилон харагдах ажээ. Энә хайрхан уул Хан Хэнтийн цогцолбор оргилуудын баруун хэегийн салбар их нуруудын ноёлох оргил ажээ. Оргилд баруун өмнөх нуруугаар нь дамжин хүрдэг байна. Уулын яг орой дээрх тогтоц онцгой сэтгэгдэл төрүүлэх юм. Тэнд бидний хэлж заншсанаар пирамид хэлбэрийн хадан цохио сүндэрлэх аж. Цохионы өмнөх нөмөр хунхуй нэг л халуун дулаан, аятай зөөлөн сайхан сэтгэгдэл төрүүлж байв. Дээрээ тахилга сүлдэд овоотой тэр цохионы яг араас нэгэн булаг гялтагнан урсахыг нутгийн рашаан гээд залгилж харагдана. Овооны тойронд хар мод, нәрс бусад модод холилдон ургажээ. Тэдгээрээс овооны ар дагзнаас нэгэн бүдүүн нарс овоо өөд мөлхөн тэмүүлж Хэвтээгээр ургасан нь нүднээ содон тусч байлаа. Тэр мөлхөө нарсны таван бүдүүн салаа тэнгэр өөд сарвайж сагсайн босчээ. Ургахын төлөө ингэж хүч үзэн тэсч үлдсэн энэ мод уулсынхаа их домог түүхийн сурах бичгээс олж мэдсэн байдаг.

Энэ соёл хэрхэн олдож нээгдсэн тухай баяр наадмын үеэр тараагдсан тус сумын Мандал-Бадрал сонинд Хараагийн Ноён уулын Сүжигтэй, Зурамтын орчмоос П.Козловын толгойлсон Монгол-Түвдийн шинжилгээний анги 1924-1925 онуудад малтлага шинжилгээ хийж хивс, ваар, үсний боолт, чонын хүрэл толгой зэрэг Хүннү гүрний үеийн арвин баялаг эд өлгийн зүйл олжээ. Хүннүгийн эегийн ширдгэнд урласан буга, чоно бол монголчуудын өвөг дээдеийн онго шүтээн, тотем юм гэж бичсэн байв. Ноён уулсын салбар уулс нь Хатан уул, Ээж уул, Хүү уул гэж хүнчлэгдсэн нэртэйгээс гадна Бодончар уул гэж түүхт хүний оноосон нэртэй байгаа нь энэ хавь газар орон аргагүй Монголын түүхийн голомт байсаар ирж дээ гэсэн итгэлийг лавшруулна. Ноён уулын эргән тойронд 500 орчим булш, хиргис үүр байдгийг улсын бүртгэлд авчээ. Тэдгээрийн дунд Хүннүгийн язгууртнуудын бүхэл бүтән онгон оршуулга байдаг аж. Козловын шинжилгээг үндэслэн эндээс Хүннүгий сүүл үеийн алдарт шаньюй Үзүльюгийн шарил олдсоныг судалгаагаар тогтоожээ. Тэрхүү Үзүлью бол гарамгай дээдэс Модун шаньюйгийн удам залгамж бөгөөд тэрхүү дээдсийн ааг омог, гал дөл шиг сүр хүчин, сортоо самбаа бугдийн өвлөж төрсөн нэгэн байжээ.

Түүний хувь хүчин чадал агуу байсан хэдий ч ган гачиг, царцааны нүүдэл нэг талаас тахлан хавчиж, нөгөө талаас нь Хятадын давуу хүчний довтолгоо түүний хуч тамирыг шавхаж байж. Гэвч тэр тэсвэр тэвчээр заан байж Ноён ууландаа ясаа тавьжээ. Харин түүний хойч үе цагийн эрхэнд төрөлх нутаг усаа орхин тал тал тийш нүүн одсон гэдэг. Энэ тухай Л.Гумилев өрнүүн уянгалаг Сайхан бичжээ.
Модун шаньюй Ноён уулын орчмоор нутаглаж, энэ уулын оргилд бөө мөргөлийн сүмээ барьж байсан тухай мөнөөх Мандал-Бадрал бичсэн байв. Хүннүгийн бөө нар Хан улсын суу билигт хаан У Ди-г хүртэл ховсдож байсан тухай эрдэмтэн Ц.Доржсүрэн судалгааны номондоо бичжээ. Догшин зэрлэг Хүннү нар үхэр малаа хотлуулан оройн ажил дууссан хойно цоор хөгжмийг уянгалуулан дуулж наргидаг байсан тухай Хятад газраас богтлогдож ирсэн яруу найрагч гүнж бичиж үлджээ. Одоогийн уртын дуу Хүннүгээс гаралтай, тэд бөх барилдуулан морь уралдуулж наадам хийдэг байж. Энэ мэтийг бодмоглон Ноён уулын тэргуүн дээр зогсч байхад хүмүүний хорвоогийн үе үеийн солигдол, хангай дэлхийн харьцангуй тогтвортой байдал хоорондын уялдаа холбооны тухай мөхөс хөнгөн санаашрал үүсч байлаа. 3000 жилийн тэртээ Модун шаньюйгийн байгуулсан бөө мөргөлийн сүм, саяхан Цээпилдоржийн босгосон шарын шапшы мөргөлийн сүм хоёр угтаа агаар нэгэн буй мэт ээ.

Иддэггүй дарга
Мандал сум, түүний төв Зүүнхараа нь XX зууны эхнээс манай төв суурин газрын нэг болсон учир энд тэртээ цагаас нааш соёл боловсрол түлхүү хөгжиж, хүмүүс нь харьцангуй иргэншсэн байна. Иймээс сумынхаа наадам, тахилгат Монел-оор овоглодог болсон Д.Ялалт, Ноёд групп-ийн эзэн Г.Буяндорж гээд олон арван алдартай хүмүүс хурэлцэн ирсэн байлаа. Тэднээс хамгийн хүндлэлтэй нь УИХ-ын эрхэм гишүүн Р.Нямсүрэн байсан.
Тэрбээр Ноён уулын зүүн урд өвөрт төрж бойжин, ард нь гарч бага, дунд сургууль төгсч амьдралын замдаа гарчээ. Түүнийг энә сумынхан тэгтлээ хүндэлдэг ңь төрөө дээдэлдэг бидний төрөлх сүслэлтэй холбоотой биз. Нөгөө талаар Нямсүрэн тулхтай, энгүүн зан байдал, аливаад голч төвшин ханддагаараа аймаг даяараа нэрд гарчээ. Түүнийг авлигач биш гэсэн утгаар нь Сэлэнгийнхэн Иддэггүй дарга гэсэн нэр өгчээ. Энэ тухай сэтгүүлч надад Сэлэнгийн ардчиллын нэртэй идэвхтэн, аварга том биеэрээ мангар хэмээх нэр авсан Төмөрбаатар, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж гээд нэр бүхий олон хүн хэлж байсан. Олны үг ортой гэдэг билүү.

Р.Нямсүрэн аймгаа 2000-2004 онд толгойлж байгаад, дараа нь Сэлэнгийн энэ тойргоос УИХ-д төвөггүй гарч ирсэн байна. Физик математикийн багш мэргэжилтэй энэ хүн боловсролын болоод аймгийнхаа удирдлагын төвшинд олон жил ажиллан амьдралын олон салбарын тодорхой туршлага хуримтлуулжээ. Нийгмийн халамж, боловсролын асуудал, газар тариалан, орон нутгийн амьдралын сэдвээр туүний хэлсэн үг УИХ дээр жин нөлөөтэй сонсогддог байна. Соёл боловсрол, шинжлэх ухааны салбарыг нийгмийн үйлдвэрлэгч бүтээгчийн эгнээнээс гадуур мэт ярьсан нэгэн гишүүний үгийг тэрбээр онолын гүн гүнзгий үндэстэй няцааж байсан юм. Р.Нямсүрэн гишүүний төрийн захиргааны ажлын их туршлага, түүний чин сэтгэлийн санал зөвлөлгөө өөрт нь чухал ач холбогдолтой байдаг тухай Засаг дарга Б.Цээпилдорж олон нийтийн өмнө мэдэгдэж байлаа. Өөрийн сонгогдсон тойргийн төлөө зүтгэдэг нь зөвхөн манайд төдийгүй өндәр хөгжилтэй орнуудын парламентад ч тогтсон ёс байдаг аж. Энэ чиглэлээр Нямсүрэн гишүүн нэгэнт ихийг амжуулжээ. Цаашдаа түүний хийх ажил бүр ч өргөн цар хүрээтэй юм байна. Энэ тухайгаа тэрбээр олон нийтийн баярын хурал дээр итгэлтэй мэдэгдэж байсан. Германы буцалтгүй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар-Сэлэнгийн гол замаас Зүүнхараад, Зүүнхараагаас Баруунхараа, Түнхэл өөд сайжруулсан шороон зам тавих ажээ.

Мөн Түнхэл, Хэрх тосгон руу телевизийн олон сувгийн дахин дамжуулах станц босгох гэнэ. Мандал сумын нутаг дээр хөдөө аж ахуй, газар тариалангийн цогцолбор байгуулах талаар Солонгосын Пусан хоттой ярилцаж тохирон санамж бичигт гарын үсэг зурсан байна. Мөн 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Зүүн-харааг оруулж, энд орчин үеийн тохилог сууц бариулах болсноо тэрбээр зарласан юм. Одоогийн Зүүнхараа олон сайхан орон сууцтай хэдий ч хүний хүсэл, нийгмийн хэрэгцээ хэзээ ханаж байлаа даа.

(Өнөөдрийн монгол 129/299)
Ш.ЦЭРЭНПИЛ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button