Төрийн тусгайнхан рентген зургийн төхөөрөмжтэй боллоо

Швейцарийн Хөгжил, хамтын агентлагийн санхүүжилтээр HIOB олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн Рентген төхөөрөмж Монгол 06 төслийн хүрээнд тусламж болгон олгож буй рентген зургийн Филипс пумо диагност 100 тоног төхөөрөмж нь орчин үеийн бүрэн автомат бөгөөд цээжний хөндий, уушиг, зүрхний рентген зураг авах төхөөрөмж юм.
Уг төхөөрөмж нь зургийг чанартай сайн гаргах боломжтой учраас өвчний онош тодруулахад дөхмөөс гадна үйлчлүүлэгчдэд үзүүлэх цацраг идэвхт туяаны нөлөөлөл бага байдаг нь төхөөрөмжийн бас нэгэн давуу тал болно. Уг төхөөрөмж шаардлагатай үед хавтгай хальсны ганц зургийг ч авч угааж болдог нь бас нэгэн техникийн дэвшил юм. Энэ төхөөрөмжийн 1998 онд суурилагдсан үнэ нь 700 орчим мянган ам.доллар байсан нь төхөөрөмжийн хүчин чадлын нэгэн илэрхийлэл бөгөөд төхөөрөмжийг аль болох хямд 40 орчим сая төгрөгийн өртөгтэй оруулж ирсэн байна.
Төхөөрөмж олгох ёслолын ажиллагаанд Швейцарийн холбооны улсаас Монгол Улсад суугаа өргөмжит консул, Швейцарийн Хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн суурин төлөөлөгч ноён Маркус Дубах, HIOB олон улсын байгууллагын тэргүүн болон Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, эмнэлгийн хамт олон оролцлоо.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button