Төмөртийн овоонд 25 жилийн дараа хүн байтугай мал ч тогтохгүй

Дээрх ордын хайгуулын ажлыг Монгол-Германы хайгуулын анги 1974-1979 онд хийж, нөөцийг нь 1980 онд БНМАУ, БНАГУ, ЗСБНХУ-ын /хуучин нэрээр/ ашигт малтмалын нөөцийн комиссын хамтарсан хуралдаанаар хэлэлцэж баталсан. Уг ордыг түшиглэн уулын баяжуулах үйлдвэр байгуулах ажлыг олон удаа гадаадын пүус компаниудад тавьж байсан боловч баяжмал тээвэрлэлтийн өртөг өндөр, цайрын баяжмал дахь хорт элементийн агуулга нь стандартын хэмжээнээс илүү тул цаашид металл болгон боловсруулахад хүндрэлтэй, туе районд дэд бүтэц хөгжөөгүй.

Монгол оронд хөрөнгө оруулах хууль эрх зүйн таатай орчин бүрдээгүй, ордыг ашиглахад эдийн засгийн үр ашиггүй гэсэн үндэслэл шалтгаануудаар төслийг хамтран хэрэгжүүлэхээс татгалзаж байжээ. 1997 онд Монгол Улсад Ашигт малтмалын хууль анх гарч, хэрэгжиж эхэлсэн нь уг ордыг ашиглах хууль эрхзүйн на аштай орчныг бүрдүүлж өгчээ. Хуулийн дагуу манай улсын Металлимлекс ХХК Төмөртийн овооны цайрын ордыг ашиглах лицензийг анх 1997 онд авч, шаардагдах хөрөнгө оруулалтыг олох зорилгоор гадаадын пүүс компаниудтай харьцаж Хятад улсын өнгөт төмөрлөгийн гадаад дахь барилга, зураг төслийн компанитай /NFC/ хамтран ажиллах гэрээг байгуулсан аж. Гөрээгээр Төмөртийн овооны цайрын ордод нарийвчилсан хайгуулын ажлыг өөрийн хөрөнгөөр нэмж явуулах, ордыг ашиглах ТЭЗҮ-г боловеруулж хамтран ашиглахаар тохиролцеон байна. Иймээс эхний ээлжинд хамтарсан Цайртминерал ХХК-ыг үүссэн байгуулж, Хятадын тал 51, Монголын тал 49 хузийг туе туе эзэмшиж, зээлээ төлж дууссаны дараа дээрхи хувь оролцоо 5050 болж өөрчлөгдөх.

Жилдээ 300,000 тн хүдэр олборлож, 50 хувийн агуулга бүхий 70.000 орчим тн цайрын баяжмал үйлдвэрлэх хүч чадал бүхий уул уурхайн баяжуулах үйлдвэрийг NFC компани нь түлхүүр өгөх нөхцлөөр барьж байгуулах үндсэн зарчмуудыг тохиролцжээ, NFC нь дэлхийн 20 гаруй оронд уул уурхайн салбартай туршлагатай компани юм.
Ийнхүү цайрын үйлдвэр 2005 оны наймдугаар сарын 29-нд үйл ажиллагаагаа эхэлжээ.
Байгуулагдсан цагаасаа л дуугүй байх зарчмыг баримталсаар ирсэн дээрх газрын удирдлагууд элдэв мэдээллийг чихгүй мэт өнгөрүүлээд дасчихсан. Бас сэтгүүлчдэд тун дургүй гэх яриа байдаг. Тиймээс уурхайг сонирхож очих үзэхийг хүссэн хүмүүс мундахгүй. Хатуу сахилга баттай уурхайн ажилчид мэдээлэл гаргах ч дургүй гэж байгаа. Ямартай ч уурхайг очиж сонирхохоор удирдлагад нь хүсэлт гаргасны дагуу хил давж чадлаа.

ТООСЖИЛТ, ДУҮ ЧИМЭЭТЭЙ ТАНИЛЦАЖ ЧАДСАНГҮЙ
Үйлдвэртэй танилцах аялал цайны цагаар таарсан учраас нам гүм үйлдвэрийн бутлуурын цехийн машиныг харахаас хэтэрсэнгүй. Ямартай ч анхан, дунд хоёр дамжлагаар чулуулгийг буталдаг аж. 35см-ийн диаметртэйгээр чулуу буталж туузан дамжуургаар шигшүүрт дамжуулдаг юм гэнэ. Чулуу буталж байгаа юм хойно дуу чимээ гардаг нь мэдээж. Бас уул уурхайн тулгамдсан хэцүү асуудлын нэг тоосжилт.
Нүдээр үзээгүй болохоор дээрх асуудал хэвийн хэмжээнд байгаа эсэхийг цайрын үйлдвэрийн захирал Д.Хосбаяраас асуусан юм. Үйлдвэр туршилтын лаборатортой бөгөөд баяжмал, хаягдлаас гадна байгаль орчны шинжилгээ хийдэг гэнэ. Дуу чимээ, тоосжилт шаардлагын дагуу зохих хэмжээнд байгаа гэж ярилаа. Үйлдвэртэй танилцах явцад ганц нэгэн ажилчнаас дээрх зүйлийг асуухад гайгүй шүү дээ гэж хариулсан. Гайгүй хэмээх дүгнэлтээр бүхнийг шийдэх хэцүү. Дараагийн хүнээс асуухад мэдэхгүй дасчихсан гэж хэлсэн. Дасчихсан нь л үнэн байх даа. Манайхан арав, таван цаасны төлөө эрүүл мэндээ золиослох нь энүүхэнд юм чинь.
Үйлдвэрийн районоос зүүн тийш урт далан барьсан нь цагаан хэрэм гэлтэй. Хэрэмийн өндөр 18, уртаашаа 800 метр юм. Энэ хэрэм үйлдвэрийн хаягдлыг тусгаарладаг аж. Одоохондоо хаягдал тээр дор л харагдаж байна. Яваандаа өсөх байлгүй. Гэхдээ Төмөртийн уурхай 30 жил ажиллахад хаягдал лаг даланг давахгүй гэж тэд ярьцгаасан. Далангийн цаана 1300 ам метр куб ус багтана гэсэн тооцоог гаргасан байна лээ. Гэхдээ хаягдал лагийн хэмжээ дээш өндөрсөх тусам хуурайшилт ихсэх нь ойлгомжтой. Үүнийг зохицуулахаар усны хоолой татжээ. Тэрхүү насосын станц нь лагай шүүж усыг нь үйлдвэрт дамжуулдаг гэнэ.

УУРХАЙД ЦАЙРААС ӨӨР ЭРДЭС БАЯЛАГ БАЙХГҮЙ ГЭНЭ
Төмөртийн уурхайгаас гаргаж авч буй цайрын баяжмалыг хятадууд өдөр шөнөгүй зөөж, тэр дотор нь алт, мөнгө үнэт эрдэнэс хяналтгүй гарч байна гэх хардлага байсаар байна. Үнэхээр тиим юм уу. Цайрын агуулгатай гэх тэрхүү чулуулаг дотор алт, мөнгө байгаа бол хувийг нь тогтоогоод ашиглах хэрэгтэй бус уу. Үнэт баялгаа бусдад зүгээр өгөөд байгаа юм биш үү гэдэг үгийг үйлдвэрийн удирдлагад хэләэд авлаа. Хятад талын гүйцэтгэх захирал Жан Щи Ли дээрх асуултад үнэхээр тийм байгаа бол гаалийн хяналт тавих нь зүйн хэрэг. Бид цайраас өөр металл авдаггүй гэсэн. Монголын талын гүйцэтгэх захирал Д.Хосбаяр Чулуулагт эдийн засгийн хувьд ач холбогдолтой нь цайрын агууламж байдаг, Олон улсад үйл ажиллагаа явуулах эрхтэй Геологийн төв лабаротарийн шинжилгээний дүгнэлтийн дагуу ажиллаж байгаа. Дайвар бүтээгдэхүүн байгаа бол юу гэж бусдад зүгээр өгөх вә дээ гэлээ. Цайрын баяжмалыг тусгай уутанд битүүмжилж Дорноговь руу машинаар зөөж вагонд ачдаг аж. Ташрамд сонирхуулахад цайр цөмийн зэвсэг техник хийхэд ордоггуй ердийн хэрэглээний материал юм байна.

МОНГОЛ АЖИЛЧИД АРХИ УУЖ, ХУЛГАЙ ХИЙГЭЭД АЖЛААС ХАЛАГДДАГ
Ийм явдал монгол ажилчдын дунд элбэг гэнэ. Үйлдвэр 210 монгол ажилчинтай. Тэд дөрвен анги болж гурван ээлжээр ажилладаг юм байна. Уурхайн төвд орон байр хүрэлцээгүй болохоор аймгийн төвөөс автобусаар зөөдөг аж. Ажилчдыг зөөдөг автобус хоёр байдаг бөгөөд нэг автобус л гэхэд 48 мянган америк долларын үнэтэй. Нийслэлд байхгүй гоё автобусаар хөл залгуулдаг тэдэнд атаархмаар байсан. 120-иод хятад ажилчинтай бөгөөд тэд ихэнхдээ мэргэжилтнүүд аж. Монгол ажилчдыг сургаж дадлагажуулах чиглэлээр ажилладаг гэнэ. Гэхдээ өөрсдийгөө бүх юманд зааж сургах ёстой гээд зарим тохиолдолд илүү дутуу юм руу хошуу дүрж дарамталдаг тал ч байдаг л юм байна лээ. 210 монгол ажилчдыг
Сүхбаатар аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн газар бүртгүүлсэн ажилгүй иргэдээс сонгож авчээ.

Тэд үйлдвэрийн тоног төхөөрөмж дээр зургаан сарын туршилтаар ажиллаж байж жинхэлдэг юм байна. Зарим нь архи уун ажил таслаж, хулгай хийх гээд хар ид-ээ дарж чадалгүй ажлаас халагдсан. Үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 23 монгол ажил чин, хоёр хятад мэргэжилтэн ажлаас халагджээ. Эднээс 5-6 нь бензин хулгай хийхийг завдаад баригдсан аж. Харин цайрын баяжмал хулгайлах тал дээр асуудал гараагүй гэнэ. Ажилчдын олонх нь дарга захирлын хамаатан садан байдаг гэх яриа нь оргүй гэцгээж байсан. Хятад ажилчид түрэмгий загнаж монголчуудыг зодох цохих явдал байдаг гэж сонссоноо лавлахад хэлний бэрхшээлтэй болохоор ойлголцхгүй явдал гарч байсан ч зохицуулагдсан гэж байв. Гэхдээ л хятад ажилчид мэргэжилтэн, удирдагч дадлагажуулагч гэдэг утгаараа монгол ажилчдыг дарамталдаг нь нууц биш. Зочид буудлын коридорт өвөрмонгол эмч тэс хөндлөнгийн ажил хийдэг монгол ажилчнаас чи яагаад нэг хоног ажил таслав гэж ирээд л ширүүлж, нойрыг нь хагаслаж байхыг анзаарсан. Уг нь зочид буудлын үйлчлэгч эмч гуай, бидэнд .үйлчлэхийн сацуу, цэвэрлэгч тогооч нарыг л дарамтлаж загнаж шаардлага тавих ёстой баймаар.

ТӨМӨРТИЙН ОВООНД ЭРДЭНЭТ ШИГ ХОТ СҮНДЭРЛЭХГҮЙ
Төмөртийн овооны цайрын баяжмалын үйлдвэр ашиглалтад ороод эхний гуравхан сард л уйлдвэрлэлийнхээ хүчин чадалд хүрч чадсан. Тэгвэл Хятадад ийм үйлдвэр байгуулахад дор хаяж л 2-3 жил болж байж дээрх хэмжээнд хүрдэг гэсэн. Уурхай байгуулагдсанаар Сүхбаатар аймаг өнгә зүс орж, барилга байшин, цэцәрлэгт хүрээлэн нэмэгдэж, хүмүүсийн амьдрал дээшилеэн нь илт мэдэгдэж байлаа. Дэлгүүрт ороод сальфетка авах гэтэл даварсан үнэтэй санагдахаар нь битгий давар гээд хэлчихсэний хариуд тэд энийг чинь манай Төмөртийнхөн ирээд авчихнаа гэж байсан. Уурхайн ажилчдын дундаж цалин 160 мянган төгрөг болохоор олсныхоо хэрээр цацдаг нь тэр. Төсвийн байгууллагад
ажиллагсдын цалинг нугалсантай тэнцэх цалинг тэд авдаг аж. Аймгийн сургуульд компьютер бэлэглэж, орон нутгийн 20 оюутныг дээд боловерол эзэмшихэд нь дэмжиж төгстөл нь сургалтын төлбөрийг нь даах санаачилга гаргаж, мод бут тарих ажилд хандив өгчээ. Мөн Их Монгол 800 ойн хүрээнд барьж байгаа Дөрвөлжин овоон дээрх Алунгоо эхийн боржин барималтай цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад 67.5 сая төгрөг хандив-лажээ. /Уул нь тэнд аль социализмын үед цэцэрлэгт хүрээлэн байсан. Тэгээд байхгүй болгочихож. Тордсон бол ийм өртгөөр дахин боегох гэж байхаар огт өөр шинэ зуйлд зарцуулах л байж дээ. Байснаа сүйтгэчихээд барьж суудаг Баруун-Уртынхан гэж нэрлэлтэй билээ. Тоочоод байвал тэд бүтээн байгуулалтад ихийг нэмэрлэжээ. Үүнээс хамгийн чухал нь Сүхбаатар аймаг улсаас санхүүжилт нэхэлгүйгээр өөрийгөө санхүүжүүлж чаддаг болсон явдал. Энә бол уурхайн үр шим л дээ. 210 монгол ажилчны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаас аймагт овоо юм орж байгаа нь ойлгомжтой. Ийм их зүйлийг үзэж танилцаад аймаг маань хөгжиж байна гэж баярласан. Гэвч эцэст нь яадгийм тэд ингэх ёстой. Цаашид ч ингэх ёстой гэж хатуухан хэлье.
Учир нь 25-30 жил тэд Төмөртийн ордыг ашиглана. Гэвч тэнд Эрдэнэт шиг хот сүндэрлэж, сургууль, ясли, цэцэрлэг баригдаж, хүүхдийн дуу цангинахгүй. Хүн байтугай мал ч тогтохгүй шороо шуурсан улаан ангал л үлдэнэ.

(Өнөөдрийн монгол 129/299)
Ч.Yл-олдох

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button