С.Ламбаа гишүүн ганцаардав

Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй болон асрамжлан халамжлах хүнгүй ахмадууд, одой гээд эмзэг бүлгийнхний сардаа хүртдэг 20480 төгрөгийг 35000 болгон нэмэх санал байсан юм. Харин Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар уг төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр түүний санал ахиад л нисчихэв. НХХ-ийн дэд сайд С.Чин-зоригоос эхлээд олон гишүүд С.Ламбаагийн саналыг хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалзсан нь түүнийг АН-ын зөвлөл энэ асуудлаар завсарлага авлаа гэж гомдоллон танхимыг орхиход хур гэсэн юм.

Тэгэхдээ тэрбээр С.Чин-зориг сайдад Чи нийгмийн хамгааллын сайд болохоос Сангийн сайд биш. Эмзэг бүлгийнхэнд хэдэн төгрөг нэмэхэд юунд гар татаад байгаа юм гэж үндсэн ажлыг нь сануулахаа мартсангүй.
Харин дэд сайдын хувьд улсад 20 хүртэл жил тасралтгүй ажилласан иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 27,500 төгрөг байхад огт гар хөдөлгөөгүй хүмүүсийнх нь илүү байж болохгүй гэсэн байр суурь дээрээ хатуу байхаа мэдэгдээд амжив.

(Өнөөдрийн монгол 129/299)
Ц.ХАНГАЙ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button