Нийслэлийн ИТХ-ын ҮII хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 38 дугаар тойргоос сонгогдсон Д.Нямхүү Ардчилсан намаас нэр дэвшиж нийслэлийн хуралд сонгогдсон хоёр төлөөлөгч тэргүүлэгчдийг өөрчлөх санал тавина. Хурлын тэргүүлэгчдэд Засаг дарга болон Ерөнхий менежер санхүүгийн албаны дарга гэх мэт гүйцэтгэх засаглалын хүмүүс ороод суучихсан. Нэг үгээр хэлбэл өөрөө өөрсдийнхөө ажлыг шалгах болоод байна. ийм учир тэргүүлэгчдийг дахин сонгож хурал эрх мэдлээ авах хэрэгтэй байгаа юм. Ер нь Нийслэлийн иргэдийн хурал өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бүх эрх мэдлээ гүйцэтгэх засаглалдаа алдчихсан. Нэг үгээр хэлбэл хурлын дээр гүйцэтгэх засаглал нь гарчихсан байгаа юм. Энэ нь Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг бүрэн эрхгүй болгочихсон. Хурал эрх мэдлээ авахын тулд тэргүүлэгчдээ өөрчлөх ёстой. Тэргүүлэгчдээ өөрчилж чадахгүй бол хурлыг тараах шаардлага тавина. Та нар хар. Маргааш хурал болох гэж байхад өнөөдөр үдээс хойш хурлын материал тарааж байгаа юм. Тэр том материалтай энэ богино хугацаанд танилцах боломжгүй. Асуудлыг шийдчихсэнийхээ дараа хуралд оруулж гар өргүүлж баталгаажуулдаг энэ байдлыг таслан зогсоох үүднээс дээрх шаардлагыг тавих юм гэж ярив.

Г.Эрдэнэбат
(Өдрийн сонин 2006-07-06 172)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button