НYБ-ын суурин төлөөлөгч бараалхав

Хүн ам, хөгжлийн тулгамдсан асуудалд д‎‎элхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг Дэлхийн хүн амын өдрийг энэ жил Залуучууд ба Мянганы хөгжлийн зорилтууд с‎эдвийн дор т‎эмдэглэж байна.
Энэ үйл явдлын хүрээнд залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан Мянганы хөгжлийн зорилтууд ба залуучуудын өнөөгийн байдал, үүрэг оролцоо сэдэвт семинарийг Монголын Оюутны холбооноос Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, НЇБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр 2006 оны 06-р сарын 28-нд зохион байгуулжээ. Тус семинараас залуучуудын төрийн ба төрийн бус байгууллагуудын Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцээд энэхүү зорилтод хүрэхэд тэдний үүрэг оролцоо, төр засгийн дэмжлэгийн асуудлаар Илгээлт гаргасанаа уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барилаа.
Ерөнхийлөгч төр засгийн бодлогыг төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа болгон хэрэгжүүлж хамтран ажиллах нь хамгийн үр дүнтэй арга юм гээд залуучуудын тавьсан илгээлтийг анхааралтай судлан Їндэсний хөгжлийн цогц бодлогод тусгахын зэрэгцээ тэднийг үндэсний хэмжээний томоохон бодлого боловсруулах үйл явцад татан оролцуулах нь зүйтэйг тэмдэглэн хэлэв.

* * *

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button