С.Баярцогт гишүүн *Нямдорж чи битгий солиор*

/УИХ-ын чуулганы хуралдааны үеэр асуудлыг харьцангуй шуурхай шийдэж харагдсан.
Харин энэ үеэр УИХ-ын дарга Ц.Нямдоржтой, С.Баярцогт гишүүн *чи битгий солиор* -доо хүрээд авлаа. Учир нь С.Баяцогт гишүүн санал хураах гэж байгаа асуудлын талаар сайн ойлгохгүй байна хэмээн тодруулж өгөхийг хүсэхэд, УИХ-ын дарга *Баярцогт чи хурал тасалж алга болж болж ирчихээд битгий үймүүлээд бай* хэмээн угийн ширүүн зангаараа загнаад авсан. Харин гишүүн үүнд нь ихэд эгдүүцэн УИХ-ын даргын өөдөөс *чи битгий солиор, би өвчтэй байгаа, өнөөдөр ч гэсэн акттай мөртлөө энд сууж байна* гэж хэдэрлэв.
УИХ-ын дарга хариуд нь *би мэдээгүй над дээр л лав чиний өвчтэй байгаа тухай мэдээлэл ирээгүй, одоо чиний байж байгаа байдлыг харахад үнэхээр өвчтэй юм шиг харагдаж байна* хэмээн хөөрхөн ёжилж бусад гишүүдийг инээлгээд авсан. Харин Баярцогт гишүүн *та ингэж битгий хүн доромжилж бай* хэмээн амандаа бувтнасаар чимээгүй болж хуралдаан цааш үргэлжиллээ.
/Болод.М/