Ийгл телевиз УИХ-д байр сууриа хамгаалсан хариулт ирүүлллээ

Учир нь Ийгл телевизийн нэвтрүүлэгээр төрийн тэргүүн, эрхэм түшээдийг муулах, илт гүтгэж нэр хүндэд нь халдах явдал газар авсан гэнэ. Мөн Засгийн газар, УИХ-ыг огцор, тар гэх мэт мэдээ мэдээлэл их гарах болсон. Иргэдийн санал бодлыг сонсож байна нэрээр утсаар янз бүрийн хүмүүс холбогдож, гишүүдийн нэр төрд халдах, бүр буудаж алвал таарна гэж ярьдаг. Ингэж гадаад эзэнтэй гадаадын хөрөнгө оруулалттай компани Монгол улсад орж ирчихээд, Монголын төрийг доромжилж болж байна уу. Хэрэвзээ нэг монгол нөхөр АНУ-д очоод хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулчихаад Бушийг огцор энэ тэр гээд Засгийн газрыг нь муулаад байвал ямар вэ, үүнтэй л ижил шүү дээ хэмээж энэ асуудал дээр анхаарал хандуулахыг холбогдох хүмүүст үүрэг болгосон.
Харин энэ асуудлын талаар УИХ-ын хуралдаан дээр Ийгл телевизээс албан ёсны тайлбар хариулт ирүүлжээ. Ийгл телевиз мэдээллийн хөтөлбөрөө өөрчлөхгүй, иргэдийн санал бодлыг утсаар хүлээн авч ямар нэг цензургүйгээр хүргэсээр байх болно.
Харин ч УИХ-ын даргыг Ийгл телевизийг гадаад эзэнтэй гэж ялгаварлан хэлсэнд харамсаж байна, энэ нь Ийгл телевизийн бизнесийн нэр хүндэд халдсан хэрэг гэж үзэж байна гэлээ. Мөн Ийгл телевиз нь гадаадын хөрөнгө оруулалттай америк эзэнтэй нь үнэн хэдий ч энэ нь нийтлэл нэвтрүүлгийн бодлогод оролцдоггүй гэж тайлбарлалаа.
УИХ-ын дарга энэхүү тайлбарыг сонсоод Ийгл телевизээс биш Гадаад хэргийн яамны шугамаар энэ асуудлыг АНУ-ын элчин сайдын яаманд тавьж хариулт авсан эсэхийг лавласан боловч *үгүй* гэсэн хариулт сонссон.
Харин энэ үеэр С.Оюун гишүүн, М.Зоигт гишүүн нар хэвлэлийн эрх чөлөөнд халдахаа больё гэж эрс эсэргүүцэж, УИХ-ын даргыг зэмлээд амжсан.
Ямар ч байсан Ийгл телевиз энэ удаад өөрсдийн байр сууриа хамгаалан үлдэж чадлаа.

/Болод.М/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button