Оксфорд – Монсудар Англи – Монгол толь бичиг

Англи-Монгол хэлний Оксфорд-Монсудар толь нь мэргэжлийн олон хүний 3 жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд хэвлэгдэн гарлаа. Одоо нэгэнт байгаа ижил төрлийн бүх толь бичгүүдээс Оксфордийн толь хамийн бүрэн төгс нь болсон гэж толь зүйчид үзэж байна.
Дэлхийд толь бичгээрээ манлайлдаг Оксфордын нэр хүнд нь аль ч хэлээр хийсэн хамгийн сайн англи толь болж чаддаг Оксфордын Англи хэлний толь дээр тулгуурладаг. Энэ толь бичиг нь хагас сая илүү үгийн утга, хувирал, дуудлагыг эзэмших хосгүй хөтөч болоод зогсохгүй тэдгээр үг хэллэгийн түүхэн болон орчин үеийн утгыг хэлж өгнө. Энэ чанар нь Хойд Америкийн умард цэгээс Өмнөд Америкийн урд захыг хүртэл, бөмбөрцгийн өмнөд хагасын Австралиас ар хэсгийн Карибын тэнгисийг хамран ойлголцох англи хэлтний ертөнцийн хэл яриаг тодорхойлдог билээ.
Оксфорд-Монсударын энэхүү толь нь сургалт, мэргэжлийн болон ахуйн хэрэглээний орчин үеийн англи хэлний төгс лавлагаа болж чадна. 90 мянга гаруй үг хэллэг, 135 мянга гаруй орчуулга багтаасан энэ толь дотроо англи хэлний хэлц, ярианы болон бичгийн хэллэгийг хамарсан болно. Мөн албаны хэллэгээс эхлээд хар ярианы үгийн сан, зөв бичлэг, дуудлага, түүнчлэн англи хэлний дүрмийн бус үйл үгийг агуулж байгаа. Монгол эх хэлээр яригчдад англи хэл сурахад нь үнэнхүү шадар туслах хэрэглэгдэхүүн нь болоод зогсохгүй Монгол хэлийг гүнзгийрүүлэн суралцагчдад ч хэлний мэдлэгээ сайжруулахад энэ толь бичиг лавтай тусалж чадна.
7 жилийн өмнө байгуулагдсан Монсудар Хэвлэлийн Газар нь Монголд зах зээлийн харилцаа үүсэж хөгжих явцад бий болсон анхны хувийн хэвлэлийн газар юм. Монсудар хэвлэлийн газар нь улс төр, нийгэм, эдийн засгийн дэлхийд нэрд гарсан олон бүтээлийг орчуулж нийтийн хүртээл болгосон билээ. Сүүлийн жилүүдэд англи хэлний сурах бичиг, сургалтын материал монголчуудад улам хэрэгцээтэй болж буйг Монсудар Хэвлэлийн Газар мэдэрсний үндсэн дээр гадаад хэлний толь бичгүүдийг дэлхийн түвшинд нийцүүлэн хэвлэн нийтэлж эхэлсэн бөгөөд анхны бүтээл нь энэ толь юм.
Ийнхүү манай улс дэлхийн стандартад тохирсон анхны англи-монгол тольтой болж байгаа юм байна.
Захиалга авах утас 311566, 330903 Internom номын их дэлгүүр
Хаяг Монсудар хэвлэлийн газар, Амарын гудамж-2, Адмон ХХК-н байр,
Утас 976-11-314244, Факс 976-11-327251,
Е-Mail [email protected]