Залуучууд ерөнхийлөгчид илгээлт өргөн барилаа

Энэ үйл явдлын хүрээнд Залуучуудын байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгч
Н.Энхбаярт MХЗ-уудыг хэрэгжүүлэхэд тэд хэрхэн дэмжиж ажиллах талаар гаргасан Илгээлтийг Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Х.Батсайхан төлөөлөн өргөн барилаа. Энэ үйл ажиллагаанд НЇБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Суурин зохицуулагч хатагтай Пратиба Мета, НЇБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч хатагтай Делиа Барселона, НЇБ -ын ХАС-ийн ухуулга сурталчилгааны зөвлөх Г. Уранчимэг нар оролцлоо.

Залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан Мянганы хөгжлийн зорилтууд ба залуучуудын өнөөгийн байдал, үүрэг оролцоо сэдэвт семинарийг Монголын Оюутны холбооноос Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, НЇБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр 2006 оны 06-р сарын 28-ны өдөр зохион явуулсан билээ. Тус семинараас залуучуудын төрийн ба төрийн бус байгууллагаас Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв.

Хүн амын 46.6 хувийг 20 хүртэлх насны хүүхэд залуучууд, 24.1 хувийг 10-19 насны хүүхэд өсвөр үеийнхэн ‎эзэлдэг харьцангуй залуу хүн амтай манай орны хувьд залуучуудын асуудал чухал ач холбогдолтой юм. Залуучуудын дунд ажилгүйдлийн түвшин өндөр, бэлгийн замаар дамжих халдварын тархалт өсч, охид бүсгүйчүүдийн дунд хүс‎ээгүй жирэмслэлт, үр хөндөлт өндөр байгаа нь манай орны хувьд анхаарал татсан асуудал хэвээр байна.

Д‎элхий дээр 15-24 насны 500 гаруй сая залуус өдөрт 2 ам доллар хүрэхгүй орлогоор амь зогоож, хөгжиж буй орнуудад нийт 96 сая охид, бүсгүйчүүд бичиг үсэг мэдэхгүй амьдарч, өдөр бүр 6000 залуус ХДХВ/ДОХ-ын халдварыг шинээр авч байна. Дэлхийн улс орнуудын удирдагчид ядуурлыг бууруулах, ард иргэдийн эрүүл мэнд аж амьдралыг сайжруулах чиглэлээр дэвшүүлсэн зорилтуудад эдгээр тулгамдсан асуудлуудыг чухалчлан тусгасан байдаг. НЇБ-ын Хүн амын сангийн гүйцэтгэх захирал, хатагтай Торайя Ахмед Обайд энэ жилийн дэлхийн хүн амын өдөрт зориулсан илгээлтдээ Бид залуусыг бодлого, хөтөлбөр боловсруулалтынхаа явцад идэвхтэй татан оролцуулж, үзэл бодлыг нь анхааралтай сонсож, тэдний эрхийг хүндэтгэж, тулгарч буй хэрэгцээ шаардлагыг нь тусган шийдвэрлэхгүйгээр Мянганы Хөгжлийн Зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх боломжгүй гэдэг нь ойлгомжтой юм гэж онцлон тэмдэглэжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button