Соса-Соla -ийн нууцыг хулгайлжээ

Энэ ундааг бэлдэх жорыг чандлан нууцалсаар 120 жил болж байна. Ийм олон жил алдалгүй хадгалсан алдартай жорыг нь хулгайлсан хүмүүс өнөөдөр шүүхээр орох аж. 5-р сарын 19-ны өдөр Pepsi компани руу нэрээ хэлээгүй нэгэн этгээд захиа илгээж гол өрсөлдөгчтэй нь холбоотой маш чухал бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг санал болгожээ. Pepsi компани харин бизнесийн ёс зүйтэй гэдгээ харуулж үл мэгдэгдэх этгээдийн захиаг тэр даруйд Соса-Соla-д дамжуулан өгчээ. Соса-Соla-ийнхан нэн даруй ХБМТ-нд хандсан байна. Тусгай ажилтнууд Пепси-гийн ажилтны өмнөөс үл мэдэгдэх этгээдтэй харьцахад алдартай ундааны нууц жор бүхий 14 хуудас материалыг 10 мянган доллараар худалдана гэсэн байна. Ингээд ч зогсохгүй зах зээлд шинээ гарах гэж байгаа ундааны жорыг 75 мянган доллараар авахыг давхар санал болгож.

Хэрэгтнийг баривчлан байцаалт явуулахад Кока-Кола компанид захиргааны туслах ажилтай 41 настай Хойя Вильямс гэгч эмэгтэй бүх бичиг баримтыг хулгайлан өөр хүнээр яриулж байсан нь тогтоогджээ.

(olloo.mn)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button