Ард түмнийхээ шахалтаар Бороо гоулд компани Монголд 3 сая долларын хөрөнгө оруулахаар боллоо

Хүний амь үрэгдсэн хариуцлагыг үүрэх эзэн олдохгүй бие бие рүүгээ чихсэн өдөр хоногуудын уртад өөр нэгэн асуудал сөхөгдөн, шийдэгдэх шатандаа явж байна. Ард түмний намын анхны шаардлага Бороо гоулд татварт оруулсан гэж мэдээлсэн 50 сая доллараа чухам хэзээ, хэний засгийн газарт тушааснаа баримттай хэлэхийг шаардаж, тоймтой хариу өгөөгүйнх нь төлөө тэднийг авлига өгсөн гэж хардаж байсан билээ. Түүнчлэн тэрхүү мөнгөөрөө Монгол улсад эмчилгээ оношлогооны төв барьж өгөхийг шаардаж байсан юм. Гэвч ширүүхэн тэмцлээс үлдсэн ул мөрийг хоёр талын эвлэрэл, сайдын уучлалт хүсэх эвийн тохироо угааж, байдлыг ерөнхийд нь намжаах шалтаг болсон аж.
Харин одоо ч асуудал болон хурцаар яригдах ёстой энэ явдлын цаана Бороо гоулд компани монгол улсад 3 сая долларын хөрөнгө оруулахаар холбогдох хүмүүстэй тохиролцож байгаа сурагтай. Энэхүү гэрээг байгуулах ажил энэ наадмын дараа өрнөх бололтой. Харин энэ мөнгөнөөс эрүүл мэндийн салбарт зарцуулах уу, ард түмний намынхан хувь хүртэх үү, эсвэл эсрэгээрээ, цаагуураа нууцлагдаад үлдэх үү гэдэг нь тодорхойгүй байна. Ямартай ч Бороо гоулдынхан шахалтад орж, амыг нь таглах, байдлыг намжаах арга сэдсэн нь илт. Идээ эзнээ л олоосой.

/Хүмүүсийн амьдрал/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button