Өршөөлөөр суллагдсан хоригдлууд хүн хутгалав

Түүнчлэн тэдэнд дахин алдаж, эндэж болохгүйг сануулан хүн бүрт Итгэлийн хуудас гардуулсан боловч эхнээсээ төр, засгийнхаа итгэлийг даагаагүй явдал өршөөл үзүүлсэн өдөр буюу уржигдар орой гарчээ. Очир такси компанийн жолооч Б шөнийн 01 цагийн орчимд гар өргөсөн хоёр залууг суулган, хүргэх газар нь хүргэжээ. Зорьсон газраа очсон тэднээс мөнгөө нэхтэл Мөнгө байхгүй, хутга л байна хэмээн араас нь дүржээ. Харин тус компанийн зүгээс бүх жолоочдоо яаралтай үед хэрэглэх богино долгионы аппаратаар хангасан нь тус болсон байна. Гэмт халдлагад өртсөн жолооч тусламж дуудсанаар амь гарсан бөгөөд хэрэг үйлдэгчид холдож чадалгүй баригдсан байна. Харамсалтай нь тэд Өршөөлийн хуульд хамрагдан, Итгэлийн хуудас гардсан ялтнууд байжээ.
Т.Сэлэнгэ

/Монголын мэдээ 2006-07-06/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button